Энэ жилийн спортын хамгийн гол үйл явдал болох Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад“ наадам Татарстаны нийслэл хотод нээлтээ хийнэ. Оюутан залуучуудын наадмын түүхэнд анх удаа спортын тоглолтуудын хамт соёл урлагийн томоохон наадам эхлэнэ. Уг арга хэмжээнд оросын болон гадаадын уран бүтээлийн хамтлагууд, дуучид оролцоно.

Соёлын Универсиадын анхны арга хэмжээ Рахманиновын нэрэмжит Олон улсын наадам байх юм. Их зохиолчийн бүтээлийг Дэлхийн оюутан залуучуудын наадмын нээлтийн өдөр нэрт рок-одын хэмжэээний алдарт хөгжимчин Денис Мацуев төгөлдөр хуур хөгжим дээр тоглоно.

Татарстаны Улсын филармоний симфони - найрал хөгжим түүнтэй хамт тоглоно . Мөн өдрийн үдэш найрал хөгжим нь Универсиадын нээлтийн ёслолын арга хэмжээний гол оролцогч болох юм.

Татарын дуурь, бүжгийн театр Универсиадын соёлын хөтөлбөрт 11 жүжгийн санал тавьжээ. Ингэхдээ эдгээрт нэртэй хөгжмийн удирдаач Валерий Гергиев болон Михаил Плетневтэй хамт оролцохоор шүү. “Энэ бол дуурь-бүжгийн бие даасан наадам” гэж театрын найруулагч Эдуард Трескин тэмдэглээд

«Спортыг соёл урлагтай хослуулахад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Энэхүү наадам нь тамирчдын хувьд спортын тэмцээн уралдаан чухал байдгийн адил уран бүтээлчдийн хувьд ч, чухал индэр байх юм» гэлээ.

Наадмын үеэр тус улсын нийслэл хотын академик театрын танхимууд соёл урлагийн тоглолтуудын тайз болоод байна. Казаньд зориудаар Универсиадын соёл-урлагийн наадамд зориулан 30 мянган хүний суудалтай паркийг шинээр барьж байгуулаад байна. Хотын дарга Ильсур Метшин энэхүү объектыг танилцуулан хэлэхдээ

«Соёлын Универсиад нь зохион байгуулалтын хамгийн өндөр түвшинд байх ёстой юм.Бид энэхүү барилгыг барихдаа нээлт, хаалтын арга хэмжээнүүдийг тавиад зогсоогүй, уралдаан тэмцээнүүдийн үед Орос улсын болон түүний олон үндэстний, орчин үеийн оюуны үнэт зүйлийг харуулахыг зорьсон юм» гэлээ.

Соёл урлагийн төвд ардын урлагийн хамтлагуудын тоглолтууд болох бөгөөд үндэстнүүдийн хоолны наадам зохиогдох юм. Харин наадмын гол бэлэг бол үдэш бүр тоглогдох алдарт “Дю Солей” циркийн биеийн тамирын сэдвээр тусгайлан бэлтгэсэн хөтөлбөр байх юм.

Одоо хирнэ дэлхийд нэртэй жүжигчид ийм төрлийн гудамжны шоу тоглолтуудыг эх орондоо - канадын Квебек хотод зохиодог байна. “Универсиад” наадмын “Урлагийн универсиад” хосгүй төслийн тухай тус наадмын гүйцэтгэх захирал Игорь Сизов ярихдаа

«Универсиадын бүхий л түүхэнд анх удаагаа дараах Универсиадууд байна. Энэ бол Итали, Солонгос болон ОХУ байх юм» гэлээ.

Италийн Трентино хот, өмнөд солонгосын Кванджу болон сибирийн Красноярск хотууд уг паркад өөрсдийн “майханыг” босгон, мини-төлөөлөгчдийн газруудыг ажлуулах юм. Учир нь энэ оны 12-р сард Трентино нь “Универсиада-2013” дэлхийн оюутан залуучуудын өвлийн наадмын нийслэл хот болох юм.

2015 оны зуны наадам Кванжуд зохиогдоно. Красноярск хот 2019 онд зохиогдох Дэлхийн оюутан залуучуудын өвлийн наадмыг зохион явуулахаар нэр дэвшээд байна. Бүх хүмүүст бүх юм сонин: спортод ч, соёл урлагт ч тэр.