ОХУ-ын СТК сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шинэ шаардлагуудын асуудлаар захирамж гаргав. Төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс нь одооноос санхүү-эд хөрөнгийн ямарч өө сэвгүй байх ёстой.

Саяхан Орос улсад батласан Авилгын эсрэг хуулийн дагуу депутатууд болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн зарлага нь тэдний ашиг орлоготой нийцэх ёстой юм. Түүнчлэн тэд мэдүүлэгт заагаагүй үл хөрөнгө болон гадаадын банкуудад активуудтай байх ёсгүй.

Эндээс үзэхэд, хууль тогтоох болон гүйцэтгэх салбаруудад ард түмний ашиг сонирхолыг төлөөлөхийг хүсч байгаа хүмүүс нь эл шаардлагуудад нийцэх ёстой. Тиймээс өөрийн хөрөнгө, СТК –т нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ санхүүгийн тухай мэдээллүүдийг бусад баримт бичгүүдийн хамт өгөх ёстой.

Энэ нь хэрвээ нэр дэвшигч нь сонгуульд ялсны дараа гэнэт хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө гарч ирсний улмаас депутатынхаа мандатаас салснаас л хамаагүй дээр юм гэж Оросын ШУА-ийн Социологийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Леонтий Бызов тэмдэглээд

«Нэгдүгээрт, энэ нь нийгэмд хүчтэй сөрөг реакц бий болгож байна. Яагаад гэвэл, оросын иргэдийн дунд энэ засгийн эрхэнд ойр байгаа ардын элч нар жирийн хүмүүсээс тэс өөр зарчмаар амьдардаг юм байна гэх ойлголт төрөөд байна.

Түүнчлэн, депутатууд нь өөрийн орны ашиг сонирхолыг хамгаалах ёстой.Гадаадад хөрөнгөтэй хүмүүс тэдний иргэншлийг аваагүй ч гэлээ, цусаараа холбогдсон байгаа. Эндээс сонирхолын сөргөлдөөн бий болж байна» гэлээ.

Эд хөрөнгийн удирдлагыг итгэмжлэлээр шилжүүлэх өмчлөгчийн эрх бүр мөсөн шилжиж байгаа биш юм. Ийм “инээдэмтэй” үед коимисс нь хүмүүсийг бүртгэхээс татгалзах ёстой юм.

СТК шинэ нормуудыг нэр дэвшигчдийг эсрэг хар пиар хийхэд хүргэнэ гэж болгоомжлохгуй байна. Нэгдүгээрт, дүн гарах хүртэл явуулах шалгалтууд нь ил тод явагдахгуй. Хоёрдугаарт, хэрвээ энэ баримтууд нотлогдохгүй юм бол, хэлмэгдсэн нэр дэвшигч шүүхэд өргөдөл гарган, өөрийн нэр хүндийг сэргээх эрхтэй юм гэж СТК-ийн гишүүн Евгений Шевченко онцлон тэмдэглэв.

9-р сарын 8-ны өдөр бүх нийтийн сонгуулийн өдөр . Энэ жилийн сонгуулиар оросын иргэд долоон захирагч, есөн хотын дарга сонгохоос Оросын нийслэл хотын дарга ч бас орж байна. Мөн 16 бүс нутгийн орон нутгийн хурлын депутатууд болон 12 хотын парламентын гишүүдийг сонгох юм.