Бид өнөөдрийнхөө хөгжмийн хөтөлбөрийг оросын эстрадын хамгийн алдартай хамтлагуудын нэг “Браво” хамтлагийн 30 жилийн ойд зориулан бэлтгэлээ. Хамтлагт олон гоцлол дуучин байжээ. Евгений Хавтан тус хамтлагийн хувиршгүй удирдагч, үүсгэн байгуулагч, “Бравогийн” стилийг бүрдүүлэгч нэгэн юм.

“Браво”хамтлагийг “оддыг төрүүлэгч” гэж ярьдаг. Он цаг улиран одож байгаа ч хамтлагт одоогийн алдартай дуучин Жанна Агузарова, Ирина Епифанова, Евгений Осин, Валерий Сюткин нар дуулж байсан нь бахархууштай. Дуучин бүр нь “Браво” хамтлагтай дуулсан өөрсдийн хит дуугаараа хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдэсэн. (Дуу)

Жанна Агузаровагийн дуулсан “Желтые ботинки” /”Шар ботинк” / дууг сонслоо. Тэрээр “Браво” хамтлагийн хамгийн анхны дуучин байсан. Дуучин эмэгтэй маш өвөрмөц ааш зантай нэгэн аж. Тэр хамтлагаасаа олон удаа гарч, эргэж ирж байсан.

«Жаннатай дуу бичихэд их урамтай байсан.Түүнд аяийг сонсгоход л, хэсэгхэн хугацаа өнгөрсний дараахан л бэлэн шүлэг бариад ирдэг байсан. “Жанна Агузарова бол гайхамшигтай жүжигчин. Хосгүй дуучин. Миний хувьд тэр хамгийн шилдэг нь” гэж Евгений Хавтан ярьж байна. (Дуу)

1988 онд Жанна Агузарова “Браво” хамтлагаас гарч, гоцлол дуучны карьер хөөсөн. Евгений Хавтан хамтлагтаа дуучин олохын тулд уралдаан зохион явуулжээ. Цугларсан хүмүүсийн дунд Евгений Осин байжээ. Тэр Хавтанг ятгаж түүнийг бөмбөрчин, гитарчин ер нь л ямарч хамаагүй, орон тоон дээр авахыг гуйж байжээ.

1989 онд өөрийн зүтгэл хөдөлмөрлөснийхөө ачаар ялж, «Браво» хамтлагт дуучнаар орж чадсан билээ. Хамтлагийнхан түүнтэй хамтран нилээд уран бүтээл туурвисан билээ. Гэтэл дөнгөж “Мне грустно и легко” /”Надад уйтгартай,хөнгөхөн байна”/ болон ”Орой мэнд, Москва” - хоёр дуу нь олны хүртээл болсон юм гарчээ. (Дуу)

Евгений Осиныг хамтлагаас явснаас нэг жилийн дараа Ирина Епифанова тус хамтлагт дуучнаар орсон. Хувь заяаны сонин тохиоллоор түүний дуулсан хоёр зохиомж нэрд гарсан. Энэ бол “Жамайка”, “Красный свет”. (Дуу)

1990 онд Евгений Хавтан хамтлагтаа одоогийн оросын эстрадын нэрт дуучин Валерий Сюткиныг урьжээ. Түүнийг хамтлагт орж ажиллахад нэг болзол тавьсан нь, Хавтан Валерийг урт үсээ тайрахыг ятгасан.

“Браво” хамтлагийн Валерий Сюткинтэй тоглосон анхны концерт 1990 оны 8-р сард болсон. Нэг жилийн дараа “Стиляги из Москвы” /“Москвагийн дэгжин залуус”/ цомог гарч, “Московский бит” пянзыг бичүүлсэн. Энэ хоёр диск болон хожим гаргасан “Дорога в облака “ /”Үүл руу хүрэх зам” / цомог нь “Браво” хамтлагийн түүхэнд хамгийн их хэмжээгээр худалдагдсан цомгууд байсан юм. (Дуу)

1994 онд Валерий Сюткин өөрийн карьерыг хөөхөөр “Браво” хамтлагаас гарсан. Түүний оронд хамтлагт Роберт Ленц орсон. Тэрээр одоо хүртэл алдартай бит хамтлагт дуулж байна.

30 жилийн хугацаанд хамтлагт олон дуучин солигдож орж гарч байсан ч, авъяаслаг хөгжимчин Евгений Хавтаны байгуулсан рок-н-ролл бит стиль хувиршгүй хэвээр байна.

“Браво “хамтлагийн “Вера. Надежда.Любовь” зохиомжоор хөтөлбөрөө өндөрлье. (Дуу)