Орос улс дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтанд оржээ. Дэлхийн банк жил тутмын чансааг тодорхойлох хүрээнд Орос улсыг хүн амын “дундаас дээш” орлоготой бүлгээс “өндөр орлоготой” улс орнуудын бүлэгт оруулжээ.

Орос улсад иргэн бүрт ноогдож байгаа үндэсний орлого нэг жилд 12 мянга 700 доллар байна. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудад 12 мянга 616 ам. доллароос давсан орнууд ордог байна. Эдийн засгийн дээд сургуулийн профессор Ольга Кузина үүнийг тайлбарлахдаа

«Манайд хүн амын бүхий л бүлэгт орлогын өсөлт явагдаж байна. Бодит орлогын өсөлт нь манайд одоохондоо инфляцийн хяналтан дор  хангагдаж байна. Цалин, тэтгэмжийн байнгын индексжүүлэлт нь их хувь нэмэр оруулж байна. 

Хамгийн чухал нь ашиг орлого шууд утгаараа бус, харин бодитоор өсөх боломжтой . Үнэ ханшны бууралт  хурдан өсч байгаа үнийн өсөлтийн улмаас цалинг залгиж амжихгүй байна» гэлээ.

Дэлхийн Банкны дүгнэснээр,Орос улс  өөрийн амжилтыг ахиулахын хамт эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад гишүүнээр элсэх процессыг хурдлуулж чадлаа. Тэгээд ч тус улсын “дэлхийн хамгийн баян” орны жагсаалтанд орох болсон нь иргэдийн амьдралын түвшин дээшилсэн амжилтыг албан ёсоор хүлээсэн явдал юм гэж Сергей Хестанов тэмдэглээд

«Энэхүү дүгнэлтийг Орос улсад харьцангуй шүүмжлэлтэй ханддаг, нэр хүндтэй байгууллага хийсэн нь улам их үнэ цэнэтэй юм. Хэрвээ бид амьдралын бусад салбаруудаа дээшлүүлж чадвал, ялангуяа, авилгын түвшинг бууруулан, шүүх засаглалын системийг цэвэр тунгалаг болговол 2015 онд Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элсэх зорилт хангалттай бодит болж мэдэх юм» гэлээ.

Орос улс Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элсэх гэж байгаа нь юуны түрүүнд хөгжилтэй эдийн засгийн статусыг авахыг хүсч байгаад оршиж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү байгууллагын гишүүнчлэл нь тус улсыг бизнес эрхлэх стандартад нийцэхэд болон тэдгээрийн улигт дүрмээр тоглоход бэлэн байгаагийн дохио болох юм.

Ингэхдээ хөгжилтэй орны статусыг Орос улс олон улсын байгууллагуудын зүгээс авах юм. Үүнд юуны өмнө хөрөнгө оруулалтын уур амьсгал, хөдөлмөрийн бүтээмжийн түвшний хэмжээний баян ядуугийн хоорондын ашиг орлогын ялгаа болон шинэтгэлийн урамшуулал байх юм. Орос улсын өмнө маш том ажил явуулах зорилт тулж ирээд байна.

Ингэхдээ бодлогыг зөв зүйтэй сонгосон. Хамгийн сүүлийн “баян орнуудын “хувилбарт дэлхийн 75 орон оржээ. Эхний байрыг Монако, эхний тавд Лихтенштейн, Бэрмудын арлууд, Норвеги болон Швейцар оржээ.