Умард Солонгосын хамгийн их туршлагатай хашир дипломат ажилтны нэг Ким Ге Гван зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлаар Москвад зөвлөлдөв. Хаалттай зөвлөлдөөн ОХУ-ын ГХЯ-ны харшад болжээ. Ажил хэрэгч агуулга төгөлдөр хэлэлцээ хийсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч зөвлөлдөөний дүнгээр мэдээлэв.

Хэлэлцээ хийж байгаа түншүүдийнхээ санал зөрөлдөөнийг ашиглах чадвар бол умард солонгосын дипломат үйл ажиллагааны хүчтэй тал юм. Ким Ге Гван зургаан талын хэлэлцээг сэргээх үндэс суурийг бэлтгэхдээ умард солонгосын цөмийн асуудалд хандах нэг талаас АНУ, Өмнөд Солонгос, нөгөө талаас Хятад, Орос улсуудын хандлагын ялгаа зөрөөг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахыг хичээсэн юм.

Хэлэлцээ хоёр зорилгод хүрэх ёстой гэж зургаан талын хэлэлцээнд оролцогчид зөвшөлцэв. Эдгээр нь Зүүн-хойд Азид энх тайвныг бэхжүүлэх, тотвортой байдлы нь хэвээр хадгалах болон Умард Солонгосын цөмийн зэвсэг хураах зорилго билээ. Гэвч хоёр зорилгын аль нь өмнө орох талаархи асуудлаар хэлэлцээ хийгэгчдийн санал зөрөв.

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр АНУ-ын хувьд гол асуудал болсон нь мэдээж.Пхеньяны жишээгээр дэлхийн өөр цөөнгүй улс цөмийн хөтөлбөрөө боловсруулж эхлэхээс Вашингтон эмээж байна.

Түүнээс гадна цөмийн материал, технологи террорын байгууллагууд болон тэдгээрийн ивээн тэтгэгчдийн гарт оруузай гэж болгоомжилж байна. Энэ нь АНУ-д маш аюултай. Юу гэвэл АНУ ба түүний ойрын холбоотнууд террорын байгууллагуудын гол бай болсон юм.

Гэвч энэ нь АНУ Зүүн-хойд Азийн байдлыг тогтворгүй болгохыг сонирхож байна гэсэн үг огт бишээ. Харин Вашингтон ч, Токио ч цөмийн асуудлын шийдвэрийг эн түрүүнд биелүүлэх зорилт болгосон юм.

АНУ, Япон улс хоёрыг бодоход Пхеньяний цөмийн туршилт ОХУ,БНХАУ хоёрыг их зовоохгүй байна. Гэвч энэ нь эдгээр хоёр улс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг дэмжиж байна гэсэн үг биш. Цөмийн зэвсэг тархах төлөв Москвад ч Бээжинд ч эгдүүцэл төрүүлсэн.

Гэвч Солонгосын хойгийн тогтвортой байдал, статусыг хэвээр хадгалах нь Пхеньяний цөмийн хөтөлбөрийн асуудлын шийдвэрийн адил бас чухал гэж Москва, Бээжин хоёр үзэж байна.

Эдгээр тэргүүн зорилтын ялгаагаар завшихийг Умард Солонгосын дипломат ажилтнууд оролдож байна. Хэтдээ зургаан талын хэлэлцээ «солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэх» үр дүнтэй болох ёстой гэж сүүлийн үед Умард Солонгосын дипломат ажилтнууд удаа дараа мэдэгдэв.

Энэ тов тодорхой биш бүрхэг томьёолол хэнийг ч төөрөгдүүлэх ёсгүй. Ойрын үед Умард Солоногос цөмийн зэвсгээс татгалзах гээгүй. Одоо тус улсын гол зорилт цөмийн зэвсэгтэй гүрэн улсынхаа статусыг тодорхтой хэмжээгээр хууль ёсоор батлахад оршино.

Иймээс БНАСАУ-ын дипломат ажилтнууд зургаан талын хэлэлцээг умард солонгосын цөмийн хөтөлбөрийг устгах биш зөвхөн хяналтдаа авах асуудлаархи форум болгохыг хичээж байна.

Хэлэлцээ хийж эхлэх нь одоо Пхеньяний хувьд гол зүйл болсон. Москва, Бээжин хоёр энэ талаар БНАСАУ-д дипломат дэмжлэг үзүүлж мэднэ. ОХУ, БНХАУ хоёр Пхеньяний сэхүүн санаархалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хэлэлцээ хийж эхлэх нь Зүүн-хойд Азийн байдлыг тогтворжуулахад аяндаа нөлөөлнө гэж үзэж байна.

Эдүгээ хоёр улс ямар ч болзол урьдчилан тавилгүй зургаан талын хэлэлцээг эхлүүлэхийг чармайж байна. Орос, Хятадын хүчин чармайлт мэдэгдэхүйц үр дүнд хүрэх эсэх нь нарийн түвэгтэй асуудал юм. Эдгээр хоёр улсаас гадна өөр дөрвөн улс зургаан талын хэлэлцээ хийж байна шуу.