Монгол улсын засгийн газрын Сэлэнгэ мөрний гол голдрил дээр Шүрэнгийн Усан цахилгаан станцыг /УЦС/ барьж байгуулах төлөвлөгөө нь Монголд төдийгүй, үүнтэй зэрэгцэн орших оросын нутаг дэвсгэрт хүчтэй хор хөнөөл учруулж мэдэх юм.

Сэлэнгэ мөрөн нь Монгол улсаас эхээ авч, Орос улсын нутгаар урсаж, улмаар дэлхийн өв- Байгаль нууранд  цутгадаг. Орос, монголын эрдэмтэд, экологичдын үзэж байгаагаар, Сэлэнгэ мөрний гол голдрил дээрх Шүрэнгийн УЦС нь Байгаль нуурт хүчтэй уршиг учруулж мэдэх юм. Учир нь Сэлэнгэ мөрөн бол тус нуурын усны нийт хэмжээний тэн хагасыг цутгадаг.

УЦС нь Монгол улсад ч мөн хор хөнөөл тарьж мэдэх юм. Монголын баруун хэсгийн Тайширын УЦС-ыг барихад тус улсын байгаль, хүн амд учруулсан хор хөнөөлийг санахад хангалттай. Цахилгаан станцыг олон жил үргэлжилсэн ган гачигитай үед ашиглалтанд оруулснаас болж, тэрхүү багахан хэмжээний усыг усан сан зүгээр л боож орхисон.

Экологийн идэвхтэнүүд хоёрдахь жилдээ түгшүүрийн харанга дэлдэж байна. Тэд УЦС-ыг барьж байгуулахад учирч болзошгүй урьдчилсан таамагуудтай нийтлэлүүдийг гарган, янз бүрийн бага хурлууд дээр тогтоолуудыг гаргаж байна.

Орос улс ч мөн адил түгшиж байгаагаа илэрхийлсэн. Буриад улсын Холбооны усны нөөцийн агентлагийн тэргүүлэгчдийн нэг Валерий Молотовын ярьснаар, өнгөрсөн оны 12-р сард болсон орос-монголын Хил дамжин урсдаг гол усны тухай гэрээний бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар, монголын тал Орос улсад төслийн хэрэгжилтийн талаар байнга мэдээлж байхаар амласан. Одоогийн байдлаар энэ нь гуравдахь төслийн өмнөх судалгааны ажил юм.

«Монголын тал албан ёсоор усны нөөцийн чадавхийг Шүрэнгийн УЦС-ыг ашиглалтанд оруулахын тулд зориудаар судлан үзэж байна гэж Валерий Молотов ярьж байна. Судалгааны ажил дууссаны дараа л, УЦС-ыг барих боломжтой эсэх болон тус станцын техник-эдийн засгийн эерэг,сөрөг үзүүлэлтүүдийг мэдэх боломжтой.Монгол улсын Засгийн газар  энэ бүгдийг оросын талд танилцуулах ёстой» гэж Валерий Молотов хэллээ.

Төслийн эдийн засгийн ашиг хараахан тодорхойгүй байна. Монголын экологийн аюулгүй байдалд болон дэлхийн томоохон цэнгэг усны нөөцөд бодит аюул занал учирах нь тодорхой юм. Монголын засгийн газар ямар шийдвэр гаргах вэ? Энэ асуултын хариуг Орос улсын нэгэн адил Монголд ч хүлээж байна.