Египетэд засаг солигдов. Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн эсрэг ард олны тэмцэл хөдөлгөөн олон өдөр үргэлжлэсний дараа цэргийнхэн Ерөнхийлөгчийг огцоруулав. Үндсэн хуулийг хучингүй болгожээ. Арми, сөрөг хүчний төлөөлгчдийн хэлснээр Египетэд тогтсон шилжилтийн үе хэдэн сар үргэлжлэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Мухаммед Мурси Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш нэг жил өнгөрсөн өдөр түүний удирдлагын үр дүнд дургүйцсэн ард олны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөсний дараа Египетийн Зэвсэгт хүчний Дээд зөвлөл сөрөг хүчний талд оров. Ингээд Ерөнхийлөгч Мурсийг огцруулсан тухай Египетийн БХ-ын сайд Абдель Фаттах аль-Сисси зарлан мэдээлээд

«Бид үндэсний эвлэрэл, итгэлцэл, тогтвортой байдал тогтоно гэдэгт найдаж байсан. Гэвч Ерөнхийлөгч ард түмнээ сонсохгүй байгаагаа ойлгуулав. Армийн командлал египетийн нийгмийн бүх төлөөлөгчтэй зөвлөлдөөд египетийн нэгдэл нягтралтай нийгэм бүтээн байгуулах шийдвэр гаргасан» гэв.

Үйл ажиллагааны ийм төлөвлөгөөг мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн дээд шүүхийн дарга Адли Мансур төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэнэ. Ерөнхийлөгчийн ба парламентын шинэ сонгууль явуулна. Тусгай комисс Үндсэн хуульд засвар, өөрчлөлт оруулна.

Цэргийнхэн амаргүй зорилт биелүүлэх үүрэг авсан гэж Шинэ тулгар улсуудын олон улсын хүрээлэнгийн «Ойрхи Дорнод-Кавказ» эрдэм шинжилгээний төвийн захирал Станисав Тарасов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«1-рт цэргийнхэн удирдлагын баг-технократ засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой. 2-рт шинэтгэлийн төслийг боловсруулна. Дараа нь эдгээр төслийг хэрэгжүүлж, эдийн засгийн амьдралыг хэвийн болгох ёстой. Юу гэвэл египетийн эдийн засаг сүйрэлд тулав. Цэргийнхэн үр бүтээлтэй ажиллах засгийн газрыг эмхлэн байгуулж, шашин, төрийн үйл хэргийг зааглаж чадвал Египет улсыг аврах боломж бий болно» гэв.

Гэсэн ч хувьсгалт замаар засаг байн байн солих аюул байсаар байна. Иймээс улс орныхоо улс төрийн үйл явцыг хариуцах цэргийнхэн бүх арга хэмжээг хууль ёсоор батласан хэм хэмжээнд бүрэн нийцүүлэхийг хянан шалгах ёстой гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дорно дахины тэнхэмийн профессор Марина Сапронова онцлон тэмдэглээд

«Улс төрийн байгуулалтын үйл явц Үндсэн хуулийн шүүх болон египетийн үндсэн хуулийн өөр байгууллагуудын маш хатуу хяналтын дор явагдах ёстой. Урьд сонгуулийн ёс журмыг хэсэгчлэн зөрчсөн нь Египетэд тулгарсан гол асуудал болсон. 

Энэ нь Үндсэн хуулийн шүүхээс эхлээд парламентын доод танхимыг тараах, дараа нь дээд танхимын хууль бус хэмээн үзэх үндэс болсон. Улс төрийн үйл явц Үндсэн хуулийн шүүхийн хатуу хяналтын дор явагдвал цаашдаа улс төрийн ямар ч хүчин шинэ байгууллагыг хууль бус хэмээн үзэх боломжгүй болно» гэв.

Улс орондоо цуст ажиллагаа явуулахаас сэрэмжлэхийг одоо арми оролдож байна. Мурсийг эсэргүүцэгчид босно.Гэвч сая сая хүн Мурсийг дэмжиж байна.Дөнгөж өнгөрсөн хоногт мөргөлдөөнд хэдэн арван хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархдаж бэртэв.

Цэргийнхэн тухиран өдөөх ажиллагаанаас сэрэмжлэхийн тулд Мурсийг дэмжиж байсан телевизийн сувгуудыг хаав. «Лалын ахан дүүс» байгууллагын удирдагчид ба идэвхтнүүдийг баривчилжээ. Хорионд байгаа Ерөнхийлөгч улс оронд нь хууль ёсны өөрчлөлт гарч байгааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.