Ойрын дөрвөн жилд Оросын батлан хамгаалах салбарын санхүүжүүлэлт жил дутам дунджаар 20 хувиар өсөн нэмэгдэж, 2016 онд 104 тэрбум долларт хүрнэ.

Орос улсаас 2020 он хүртэлх улсын зэвсгийн хөтөлбөрт 770 тэрбум доллар төсөвлөнө. Ийм их хэмжээний хөрөнгийг чухам юунд зарцуулах тухай цэргийн тоймч Владислав Шурыгин өгүүлэхдээ

«Эдгээр хөрөнгөөр сүүлийн 20 жилд худалдаж авахгүй байсан буюу ширхэг ширхгээр худалдан авч байсан техник зэвсгийг худалдаж авах юм. Үлэмж хэсгий нь шинэ төрлийн зэвсгийг боловсруулахад чиглүүлэх юм. Энэ нь одоо армид байгаа орчин цагийн техник зэвсгийн тоо хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх боломж олгоно» гэв.

Оросын цэргийн шинэтгэлийн стратегийн хөтөлбөрийг 2020 он хүртэл тодорхойлжээ. Тухайлбал бүр 2014 онд Орос улсад нисэгчгүй нисдэг багажийн улсын анхны төв бий болно. Хожим ийм төв цэргийн бүх дөрвөн тойрогт ажиллаж эхлэнэ.

2015 онд Т-99 шинэ танк,2016 онд С-500 зенит-пуужингийн систем армид бий болох юм. 2013 онд Зэвсэгт хүчин Панцирь-С1 орчин цагийн супер системийг авах юм.Энэ Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах гайхамшигт цогцолбор хориод байг нэг зэрэг илрүүлэн ажиглах чадвартай.

Нисэчгүй нисдэг аппарат төдийгүй F22-Раптор сөнөөгч онгоцыг сөнөөж мэдэх дэлхийн хосгүй пуужинг удахгүй бөөнөөр үйлдвэрлэж эхлэнэ. Байлдааны техникээс гадна дээрх хөрөнгийн үлэмж хэсгийг цэргийн алба хаах нөхцөлийг сайжруулах, бие бүрэлдэхүүнийг сургахад чиглүүлнэ. Хошууч генерал Александр Владимиров хэлэхдээ

«Одоо хамгийн гол нь дайн хийх орчин цагийн шаардлагад нийцэх мэргэшилтэй офицер бэлтгэх боловсролын системийг байгуулах хэрэгтэй. Цэргийн машины нэг ёсны жижиг шүрэв биш шийдвэр гаргах, шийдвэрийн хэрэгжүүлэлтийг зохион байгуулах, үр дүнг хариуцах идэвхи самбаатай боловсон хүчнийг хүмүүжүүлэх нь нэн чухал юм. Үүнд бас мөнгөн хөрөнгө шаардагдана» гэв.

Армийг бүрдүүлэн байгуулах нь цэргийн тусгай газрын тулгамдсан асуудлын нэг юм. Гэрээгээр цэргийн алба хаах хүмүүст орон сууцны барьцаат хөнгөлөлттэй зээл олгож, улс орны дунджаас илүү өндөр цалингтай болгоно. Цэргийн дээд боловсрол эзэмших болон цэргээс халагдсны дараа мэргэшил дээшлүүлэх боломжтой болох нь ирээдүйн офицерүүдэд чухал ач холбогдолтой.