Япон тэнгис болон Чебаркульд /Уралын өмнөд хэсэг/ явагдах орос-хятадын шинэ сургуулилтууд нь хоёр орны зэвсэгт хүчний байгууллагуудын байлдааны бодит ажиллагаанд бэлтгэх ээлжит алхам юм.

Ингэхдээ Стратеги, технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашины үзэж байгаагаар, хамтарсан сургуулилтууд нь уг ажиллагааг “хүмүүнлэгийн” байна уу, аль эсвэл “терроризмын эсрэг“ байна уу шинж чанарыг эргэн харахын аргагүй нөхцөлд явагдах аж.

Өнгөрсөн жилүүдийн сургуулилт нь терроризмтэй тэмцэх хүрээнд явагдаж байсан. 2012 онд Шар тэнгис дэхь орос-хятадын хамтарсан цэргийн сургуулилтуудын үеэр шумбагч онгоцнуудын эсрэг хамтран тэмцэх болон агаарын дайралтуудыг  эсэргүүцэн хамгаалах сургуулилт байсан.

“Тэнгисийн харилцан ажиллагаа-2013” сургуулилтанд Хятад улс 4 цөмийн эсминец хөлөг онгоцыг цэргийн далбаат хоёр онгоцоор дагалдуулахын хамт хангамжийн цогцолбор хөлөг онгоцыг явуулах юм.

Хятадын нэгтгэлийн бүрэлдэхүүнд орос улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн хүчтэй С-300 ФМ их буу-пуужингийн цогцолбороор тоноглосон 051 С “Шэньян” цөмийн хөлөг онгоц болон 054 далбаат онгоцнууд байна.

Энэ удаагийн сургуулилтуудын үеэр тэнгист явуулах дайнд агаараас эсэргүүцэх болон шумбагч хөлөг онгоцнуудын эсрэг өндөр технологид  илүүтэй анхаарах төлөвтэй байна.

Хамтарсан сургуулилт нь хэдхэн жилийн өмнө орчин үеийн хөлөг онгоцнуудын радио-локацын станцууд болон ПДХ систем бөгөөд зэвсэгт хүчний зарим төрлүүдтэй болоод байгаа ялангуяа, хятадын цэргийн флотод ашигтай юм. Цэргийн хамтарсан  сургуулилтууд  ойрын үед явагдах тухай ам өлтөс яригдаж амжив.

Төв Азийн бүс нутгийн тогтворгүй байдлын үед томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн ШХАБ-ын орнуудын жил бүрийн “Мирная миссия” хуурай замын сургуулилтууд байна.

2014 он дөхөж ирээд байна. АНУ болон НАТО Афганистан дахь цэргийнхээ тоог эрс цөөрүүлэнэ. Афганы байдлаас үл хамааран, Киргизид тогтворгүй нөхцөл байдал бий болоод байна.

Узбекистан улс хэрвээ тэдний нас өндөр болсон ерөнхийлөгч Ислам Каримов байдлыг хяналтаас гаргах тохиолдолд, хямралын ирмэг дээр тулж ирээд байна.

Чебаркульд явуулдаг сургуулилтуудаар дээрэмчдийн томоохон бүлэглэлүүдийг устгах зорилготой хуурай замын цэргүүд болон гишүүн орнуудын Агаарын нисэх хүчнүүдийн хамтарсан үйл ажиллагааг явуулахаар төлөвлөдөг.

Хэрвээ сургуулилтуудад оролцох зэвсгүүдийн бүтцэд анхаарлаа хандуулах юм бол энд хуурай замын орон нутгийн дайнд бэлтгэх тухай яригдаж байгаа тухай дүгнэлтийг хийж болно.

Төв Азийн  тогтворгүй байдал нь энэ арван жилд гарах нь зайлшгүй мэтээр харагдаж байна. Бүс нутгийн орнуудаас ганцхан Казахстан л тогтвортой, амжилттай хөгжиж байна, гэхдээ тэдний армийн тоо 50 мянган цэрэгт ч хүрэхгүй юм.

Гэтэл тэдний нутаг дэвсгэрийн хэмжээ, хилийн шугамын урт маш их. Орос-хятадын цэргийн хамтарсан сургуулилтуудыг Төв Азид тодорхой төлөвлөсний дагуу явуулах нь цорын ганц гарц байж мэдэх юм. Гэхдээ хоёр орон  бүрэн хэмжээгээр харилцан үйл ажиллагаа явуулахад маш урт замыг даван туулах ёстой юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ байдал хяналтаас гарах тохиолдолд, орос-хятадын удирдагчдын цэргийн оролцооны тухай улс төрийн шуурхай шийдвэр гаргах асуудал нь урьдын адил нээлттэй хэвэр байна.

2010 онд Киргизийн өмнөд хэсгийн Ош хотод угсаатны сөргөлдөөний улмаас гарсан цуст мөргөлдөөнийг зохицуулахад хоёр улс өчүүхэн ч үүрэг гүйцэтгэж чадаагүй. Цэргийн хамтарсан анхны ажиллагааг явуулах тухай шийдвэр нь Орос, Хятадын улс төрийн түүхэнд шинэ хуудас нээж буй юм.

Энэ нь маш их хариуцлага, бас улс төрийн их эрсдэлүүдийг дагуулж мэдэх юм. Улс төрийн ийм эргэлт буцалтгүй шийдвэрийг батлах болгомжлол хамтарсан үйл ажиллагааны замд аливаа цэрэг-техникийн бэршээлээс илүүтэй их саад тотгор учруулж мэдэх юм гэж оросын батлан хамгаалахын шинжээч Василий Кашин үзэж байна.