Орос улсын томоохон музей болох Петербургийн Эрмитаж ирэх жил ёслон тэмдэглэх гэж байгаа 250 жилийн ойн баяртаа зориулан “Большой Эрмитаж” /“Их Эрмитаж”/ төслийг хэрэгжүүлнэ. ОХУ-ын Засгийн газар 2022 он хүртэл хэрэгжих уг төслийг батлав. Хэрвээ бүх зүйл төлөвлөсний дагуу сайхан болвол, Эрмитаж нь дэлхийн шилдэг музей байх болно гэж Орос улсын соёлын сайд Владимир Мединский батлан хэллээ.

Өнөөдөр петербургийн Эрмитаж дэлхийн аврага музейнүүдийн эхний тавд ордог ч, энэ нь музейн цаашдын хөгжил, тэр ч бүү хэл өргөжин тэлэхийг үгүйсгэхгүй юм. Музей нь гурван сая гаруй үзмэртэй. Өнөөдрийн байдлаар Эрмитаж  долоон уудам танхимдаа ордны уран барилгын хосгүй түүх дурсгалуудыг хадгалж байдаг.

Үүнээс гадна музей  Орос улс болон гадаадын орнуудад өөрийн салбаруудыг ажлуулдаг. Өнөөдөр тийм гурван салбар Эрмитажид байна, тухайлбал, Амстердам дахь “Амстел дэхь Эрмитаж”байна. Удахгуй тэдгээрийн тоо наймд хүрэх юм.

Үүнд латви болон испаний “эрмитажийн дагуулуудыг” оруулаад юм. “Большой Эрмитаж “төслийн хөгжил  чухамдаа энэ болон өөр олон бусад зүйлийг төлөвлөж буй юм. Тус төслийн чансааны талаар Эрмитажийн захирал Михаил Пиотровский хэлэхдээ

«Өнөөдөр бид даяаршлын идэвхтэй, эрчимтэй хөгжлийн музейн тогтолцоог байгуулсан. Энэхүү тогтолцоонд бие биенээ хүлээн зөвшөөрөх хоёр зүйл бий. Энэ бол үзмэрүүдийг хадгалах болон тэдгээрт анхаарал халамж тавих тухай юм. Бид аль алиныг нь хослуулах даяаршлын загварыг санал болгож байна» гэлээ.

Эрмитаж нь өөрийн тансаг баялагийг аль болох олон хүнд хүргэхийг эрхэмлэдэг. Музейд ирсэн хүмүүсийг музейн танхимуудад аль болох удаан саатуулахын тулд, тэдний өмнө арилжааны бус кино залыг нээн ажлуулах гэж байна.

Энэхүү санааг “Оросын авдар” киноныхоо зургийг тус музейд авсан найруулагч Александр Сокуров тавьж байгаа юм. Өөр бас нэгэн зам бол витуал тал руу хөгжих зам юм. Залуучуудын хайртай Интернет орон зайг эзэмшин, эрмитажийн веб сайтыг олны хүртээл болгохын хамт, цахим номын сан байгуулан, блогууд болоод харилцаа холбооны хамгийн шинэ хэлбэрүүдийг бий болгох юм.

Музейн виртуал бодлогын тухай санааг соёлын сайд Владимир Мединский дэмжэн хэлэхдээ  «Манайд нилээд хэдэн виртуал музей ажиллаж байна. Энэ бол янз бүрийн 30 орчим төрлийн боловсруулалт юм. Энд виртуалийн зэрэг нь хязгааргүй гэдгийг тэмдэглэмээр байна. Бид энэ музей  дэлхийн хамгийн шилдэг музей байх болно гэдэгт итгэлтэй байна» гэлээ.

Харин одоо “Их Эрмитажийн” хамгийн чухал болоод зарлагатай төслийн хэсэг бол “Дворцовая плошадь” дахь музейн байрыг сэргээн засварлах ажил болоод байна. Энэ байранд өмнө үед Хаант Оросын зэвсэгт хүчний штаб байрлаж байсан.

Эндхийн ажил дуусах дөхөж байгаа төдийгүй, зарим танхимуудад үзэсгэлэнгүүдийг нээн ажлуулаад байна. Их ойгоор энд 19-20-р зууны үеийн оросын болон европын урлагийн Музей нүүж ирэх бөгөөд энд мөн Гвардийн Музей, Фабержегийн Музей байрлах юм.