Одоогоос 370 жилийн тэртээ оросын казак Курбат Иванов гариг дэлхийн цэнгэг устай хамгийн том Байгал нуурыг тодорхойлж, газрын зурагт тэмдэглэжээ.Гэсэн ч энэ жуулчны намтарт үл мэдэх олон баримт байсаар байна. Оросын хэдэн хотын судлагчид Курбат Ивановын Сибирьт хийсэн аялалын тухай нэмэлт мэдээлэл эрж олохоор явжээ.

Иванов 1643 оны 7-р сард Байгал нуурын эрэгт хүрчээ. Тэр үед ирээдүйн 1 Пётр хааны эцэг Алексей Михайлович Москвагийн хааны ширээнд байсан юм. Мөн тэр үед оросын казакууд дорно руу зүглэж, Сибирийн беглуу нутгийг эзэмшиж байсан аж. Курбат Ивановын 74 казакаас бүрэлдсэн отряд азийн томоохон Лена мөрний эхэнд хүрч, тэндээс цутгалаар нь Байгал нуурын эрэгт очсон юм. Хэр хэмжээгээрээр тэнгистэй тэнцэх нуураар аялалаа үргэлжлүүлэхийн тулд бат бөх онгоц хийжээ.

Курбат Ивановын тухай мэдээлэл цөөнхөн. Байгал нуурын газрын зургаас гадна сибирийн хэдэн бус нутгийн газар зуйн тодорхойлтыг зохиосон байна. Дараа нь Чукотын хойгт очих тэнгисийн экспедицийг тэргүүлжээ. Гавьяаг нь тэмдэглэн язгууртны хэргэмтэй болгожээ. Намтартай нь холбоотой өөр лавтай мэдээлэл үгүй. Байгал нуур луу хийсэн аялалы нь ч нэгтгэж дүгнээгүй байна. Москва, Владивосток, Сыктывкар хотуудаас Байгал нуур луу хаа сайгуй явагч машинуудаар явсан судлагчид мен ажил хийх юм. Экспедицийг зохион байгуулсан москвагийн сэтгүүлч Александр Орлов хэлэхдээ: «Сибирийн анхлан зам тавигчдын замаар явна. Бус нутгийг сонирхож, түүний туухийг судлаж байгаа хүмүүстэй аялалын явцыг судлана. Мөн бүх музейд очно. Байгал нуурын нээлтийн талаар аь болох их юм мэдэхийг хичээж байна» гэв.

Судлагчид туухийн ул мөрийг мөрдөж, судалгаа хийнэ. Тэд Ивановын аялалын замаар явж, өдгөө хүртэл хадгалагдсан тайлангуудтай нь харшуулж, аялалы нь нарийн газрын зургийг сэргээж, намтары нь тодруулах баримтуудыг цуглуулна. 7-р сарын сүүлээр бугд Байгалын Ольхон арал дээр уулзах юм. Москвагийн хэсэг судлагчдын дотор телевизийн операторч байгаа. Аялалын сонирхолтой бүх үйл явдал Курбат Ивановэд зориулсан баримтат кинонд тусгалаа олох юм.