ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Брунейд Зуун-өмнөд Азийн орнуудын холбооны бус нутгийн аюулгуй байдлын асуудлаархи форумын хүрээнд уулзав.

Сирийн зохицуулалтын талаархи АНУ-ын байр суурийн асуудал америкийн ажил нэгтэнтэй хийх уулзалт ярианы гол сэдэв болно гэж Сергей Лавров Брунейд хүрэлцэн очихынхоо өмнө мэдэгдсэн билээ.Тухайлбал АНУ-ын засаг захиргаа сирийн босогчдод үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, зарим терлийн зэвсэг нийлүүлэх гэж байгаа асуудал тэдгээрийн дотор байна. Туунээс гадна Вашингтон цаашдаа Сирийн босогчдод олгох зэвсгийг Иорданид нийлуулж байна гэсэн мэдээлэл бий. Мен адил тусламж үзүүлэхийг АНУ европын зарим улсаас шаардана гэж ХМХ хэлэлцээний өмнө мэдээлсэн билээ. Сөрөг хүчинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж, Башар Асадын дэглэм хууль ёсны биш байгааг хүлээн зөвшөөрөх олон улсын тогтоол гаргахын төлөө тэмцэнэ гэсэн Саудын Аравийн эрх баригчдын мэдэгдэл «гал руу тос хийсэн» хэрэг болов.Жон Керрийн өнгөрсөн долоо хоногт Эр-Риядэд хийсэн айлчлалын явцад энэ тухай зарлан мэдээлсэн нь тэмдэглүүштэй. Эдгээр бух шийдвэр сирийн асуудлаар энх тайван бага хурал зарлан хуралдуулах зарчимд харшлаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тов тодорхой хэллээ. Жон Керрид чухам ямар асуудал тавьсан нь тодорхрй биш байна. Лавров сэтгүүлчдэд товчхон тайлбарлаж хэлэхдээ: «Сирийн асуудлын тухайд гэвэл та бухэн 6-р сарын 25-нд Женевэд ОХУ, АНУ-ын шинжээчид ба НУБ-ын төлөөлөгчид уулзсныг мэднэ. Бид мөн уулзалтын ур дунгээр санал солилцлоо. Уулзалт нэлээд ашигтай болсон гэж үзэж байна. Үр дүнгээ үндэслэн урагш ахихаар Жон Керритэй тохиролцлоо. Эдүгээ гол зорилт өнгөрсөн оны 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээний мөрийн хетелбер дээр сөрөг хүчнийг нягтруулахад оршихыг америкийн түншүүд маань хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн хэлэлцээний гол үр дүн ийм л байна даа» гэв.

Мөн түүнчлэн Лавров Керри нар хоёр талын харилцааны байдлыг 9-р сарын эхээр Ерөнхийлөгч Обамагийн ОХУ-д хийх айлчлал болон Санкт-Петербургад болох «Хорины» дээд хэмжээний уулзалтын өмнө авч үзэж хэлэлцсэн юм.