Оросын улсын корпорацуудын удирдагчид болон ерөнхийлөгч буюу засгийн газраас томилох ажилтнууд орлогоо төдийгүй зарлагаа нийт олонд тайлагнах ёстой. 6-р сарын сүүлээр засгийн газар ОХУ-ын хууль тогтоомжод оруулах зохих засварыг батлав. Хөдөлмөрийн яам авилгалыг эсэргууцэх зорилгоор эдгээр засварыг бэлтгэжээ.

Газпром буюу Росатом корпорацын тэргүүн хичнээн их мөнгө олж зарцуулсныг нийт олон ирэх онд мэдэх юм. Тогтоолын дагуу 2013 оноос улсын компани буюу корпорацын ерөнхийлөгч эсвэл засгийн газраас томилсон ажилтан бур орлого, зарлага, эд хогшилынхоо тухай мэдээлэл олгох ёстой. Энэ шаардлага гэр булий нь гишүүд, гэргий нехер, насанд хурээгуй хүүхдүүдэд хамаатай. ХМХ нэвтрэсэн мэдээнүүдээс харахад улсын корпорацуудын удирдагчдын сар дутмын цалин бараг 2 сая рубльд (65 мянга гаруй доллар) хурч байна. Одоо ийн удирдагчдын бичиг тодорхойлолтыг засгийн газрын сайтад нийтлэнэ. Харин эгэл жирийн ажилтнуудын санхуугийн мэдээллийг урьдын нэгэн адил зарлаж мэдээлэхгуй.

Төр улс авилгалтай чиглэсэн зорилготой тэмцэл хийсээр байна гэж Улс төрийн технологийн тевийн дэд захирал Алексей Макаркин өгүүлээд: «Миний бодоход энэ нь зуйд нийцэх арга хэмжээ юм. Улсын корпорацууд оросын эдийн засагт их үүрэг гуйцэтгэж байна. Урьд яам,тусгай газруудын гүйцэтгэж байсан терийн хэдэн үүргийг тэдгээрт уламжлаж өгсөн. Харин улсын корпорацуудын ажилтнууд улсын албан хаагчдынхаас өөр статустай. Энэ нь нийт олны анхаарлаас зайлсхийх боломж олгосон юм. Үүний хамт тэд улсын түшмэдээс илуу их нөлөө төрийн асуудлуудад үзүүлж байна. Одоо улсын корпорацуудад ажиллаж байгаа хумуус илүү нээлттэй болж, авилгалын эсрэг хууль тогтоомжод хамрагдах болсон» гэж онцлов.

Саяхан Орос улсад орлого, их хэмжээний зарлага, эд хогшилоо болон хилийн чанад дахь данс, сахуугийн ашиг сонирхолоо зарлан мэдээлэхийг дээгуур албан тушаалтай тушмэд ба парламентын гишуудийн үүрэг болгосон юм. Энэ шинэ ёс журам оросын парламентын хоёр танхимд шуугиан дэгдээж, зарим түшмэл, депутатыг огцроход хүргэв. Эрх баригч «Нэгдсэн ОУ» намаас сонгогдсон прламентын гишүүн депутат Владимир Пехтин АНУ-д байгаа ул хөдлөх хөрөнгөө бичиг тодорхойлтод оруулаагуй гэсэн мэдээлэл суулийн үед хамгийн шуугиант хэрэг боллоо. Олон нийтийн идэвхтнууд энэ тухай мэдээллийг интернетээс олж авсан байна. Тэгээд Пехтин депутатын мандатаа буцааж өгөв.