Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид үер болж, хөрсний гулсалт явагдсаны улмаас гурван мянга орчим хүн сураггүй алга болоод байна. Сүүлийн үеийн мэдээгээр, байгалийн гамшигт 800 хүн амь насаа алджээ. Гамшигийн бүсээс 100 мянга орчим хүнийг шилжүүлэн нүүлгэжээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд тус улсын цэргийн зэвсэгт хүчний нисдэг тэргүүд оролоцж байна. Мэргжилтэнүүдийн үзэж байгаагаар, үер гарах шалтгаан болсон Уттаракхандын аадар бороо нь сүүлийн 80 жилд ороогүй хүчтэй усархаг бороо байжээ. Бадринатх шашны мөргөлийн хотоос 900 гаруй гадны мөргөлчид гарч явж чадахгуй байна. Даваа гаригаас нүүлгэн шилжүүлэх ажил эхлэх аж.