Египтийн сөрөг хүчин ерөнхийлөгч Мухаммед Мурсийд шаардлага тавьлаа. Тэр мягмар гаригт өөрийн огцролтын тухай зарлах юм уу, аль эсвэл тус улсад бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал эхлэнэ. 6-р сарын 30 нд буюу ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойн өдөр тус улсын засгийн эрх баригчдыг дэмжигчид болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсан. Үүний улмаас 10 хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүн шархадсан.

Мурсигийн үндэсний харилцан ярианд уриалан, түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд нэг жил ажиллах хугацаанд алдаа дутагдлууд гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөн, тэдгээрийг засч залруулахад бэлэн байгаагаа мэдэгдэхэд сөрөг хүчнийхэн шаардлагаас ухрахгуй гэсэн юм. Тэд хоёр жилийн өмнөх түүхийг давтаж, ард түмнийг бослогод дуудахаар заналхийлсэн. Тэгээд ч энэ нь одоо эхлээд байна гэж Египтийн социалист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Шаабан “Оросын дуу хоолой” радиод ийн ярьсан юм: «Чухамдаа бол яг одоо 2011 онд эхэлсэн египтийн хувьсгалын хоёрдахь давалгаа явж байна. Тэдгээр үлойл явдлууд нь “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөнийхнийг засгийн эрхийг авахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хувьсгалыг эхлүүлж, нөгөө хэсэг нь түүний үр дүнг ашигласан. “Мусульманы ахан дүүс” болон АНУ -ын ивээл дор байдаг тус улсын цэргийн дээд зөвлөлийн хоорондын хуйвалдаан нь үйл явдал ийн эргэхэд хүргэсэн. Энэ дэглэм нь Мубаракийн огцрох болсон нөхцөл байдлыг шийдвэрлэж чадаагүй. “Мусульманы ахан дүүс” нь тус улсыг исламжуулж эхэлсэн, өөрөө хэлбэл, өөрийн хүмүүсийг төрийн бүх байгууллагуудад шургуулсан. Гэхдээ тэд улс орныг эдийн засгийн хямралас гаргаж чадаагүй, нийгэм болон улстөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй юм» гэж хэлсэн.

Мухаммед Мурсийг албан ёсоор “Мусульманы ахан дүүсийн” хөдөлгөөнөөс гарсан гэдэг боловч, түүнийг урьдын адил исламистуудтай холбоотой гэж үздэг. Даваа гаригт “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний Каир дахь төв байрыг сөрөг хүчнийхэн эзлэн авчээ. Чхамхүү исламистуудын дунд Мурсийгийн талын илүү олон бий. Тэд сөрөг хүчнийхнийг “хувьсгалын дайснууд” гэж нэрлэдэг. Тэд ерөнхийлөгчийг шүүмжлэхэд “тэр ерөнхийлөгчөөр ердөө ганцхан жил ажиллаж байна. Иймхэн хугацаанд байдлыг эрс өөрчилнө гэж үгүй” гэдэг. Гэтэл египтийн ард түмэн бүх юм сайхан болно гэдэг амлалтанд итгэхээ больсон гэж Стратегийн үнэлэлт, дүгнэлтийн хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко ийн ярьж байна: «Египтэд нийгэм-эдийн засгийн байдал маш хүнд байгаа, энэ бол их тулгамдсан асуудал, эндхийн хүн амын 50 хувь нь ядуурлын зурвасын цаана амьдардаг. Тэдэнд нэг жилийн хугацаанд юм хийх боломжгүй гэж их зүйлийг, удаан ярьж болно, гэтэл тэд шинэ эрх баригчдаас өөрсдийн байдлыг сайжруулахыг л хүлээж байсан. Гэтэл шинэ эрх баригчид нь эдгээрийг хийх чадваргүй байна. Хэрвээ Эрх чөлөө, шудрага ёсны намын хөтөлбөрийг авч үзвэл, тус улсын хүн амын амьдралыг сайжруулахаар тусгаагүй байна. Энэ хөтөлбөр бол цэвэр популизм» гэж хэллээ.

Эцэст нь, өнгөрсөн жил Мухаммед Мурси нь өөрийн талынхныг алдаж эхлэсэн. “Тамарруд” /”Бослого” / залуучуудын хөдөлгөөн нь дахин төрийн тэргүүний сонгууль явуулах санаачилга дор богино хугацаанд 22 сая гарын үсэг цуглуулсан . Энэ нь Мурсигийн төлөө сонгуульд өгсөн саналын тоогоос хоёр дахин илүү юм. Тэр үед түүний төдийлөн баттай байгаагүй юм. Энэ тухай Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Марина Сапронова ийн ярьж байна: «Асуудлын гол нь одоогийн Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийд байна. Тэр анхнаасаа өөрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ сонгогч олны итгэлийг олж аваагүй. Тэр сонгуульд маш бага тооны санаалаар илүү ялсан» гэлээ.

Египтийн одоогийн байдал маш хүндрэх төлөвтэй байна. Хэрвээ эрх баригчид болон сөрөг хүчнийхэн ойрын үед зөвшилцөж чадахгуй юм бол цус асгаралт үргэлжлэх магадлал их байна.