АНУ-ын байнгын хяналттай холбоотой дуулиан ням гаригт /6-р сарын 30 /шинэ “европын эргүүлэгт” орж, Цагаан ордонд маш эвгүй уршиг заналхийлж байна. Вашингтон Европд түгээмэл тагнуул явуулж байсантай холбогдуулан, Брюссель АНУ –ын төлөөлөгчдийн тайлбарыг сонсохоор дуудах гэж байна. Германы “Шпигель” сэтгүүл бямба гаригт уламжлахдаа, Вашингтон нь Нью-Йорк дахь НҮБ –ын дэргэдэх ЕХ –ны төлөөлөгчдийн газруудыг захирдаг төдийгүй Вашингтон дахь ЕХ –ны төлөөлөгчдийг ч барьдаг, гэтэл Брюссель дэхь ЕХ –ны төв байрыг бас тагнадаг гэжээ.

АНУ өөрсдийн түншүүдийг тагнан мөрддөг тухай эл баримтыг европчууд хилэгнэн хүлээж авсан бөгөөд тэд шинэ долоо хоног эхлэхийг ч хүлээхийг хүсээгүй . Жишээ нь, Германы Хууль зүйн яам 6-р сарын 30 -ний ням гаригт АНУ –ыг дуулиант энэхүү баримтуудаар тайлбар өгөхийг шаардсан.

6-р сарын 30 нд Европын парламентын тэргүүн Мартин Шульц тусгай мэдэгдэл хийсэн. Тэрээр ТТГ-ын болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн болоод америкийн бусад тусгай албануудын ажлын бузар аргуудтай холбоотой байдал нь ямар нэгэн хор хөнөөлгүй үлдэхгүй гэж амлав. “Энэ бүх зүйл нь маш чухал ач холбогдол бүхий юм. Хэрвээ мэдээлэл нотлогдох юм бол, ЕХ болон АНУ- ын хоорондын харилцааны хувьд муу уршиг тарина” гэж Шульц тэмдэглэв. Брюссель 7-р сарын дунд үеэр энэ сэдвээр ЕХ -ны хууль зүйн сайд нарын хэлэлцүүлэг явуулах төлөвтэй байна.

“Шпигель” сэтгүүлийн мэдээллүүд нь даяаршлын цахим мэдээллийн системийг тагнан мөрддөг тухай 6-р сард АНУ -ын ТТГ-ын болон Үндэсний аюулгүй байдлын ажилтан асан Эдвард Сноудены илчилсэн баримтууд дээр тулгуурласан аж. Илчилсэн тэдгээр материалуудад америкийн тагнуулууд компьютерын төдийгүй гурван байрны утасны сүлжээнд нэвтэрсэн аж. Үүнд : НҮБ болон Вашингтон дахь Европын холбооны төлөөлөгчдийн газрууд, Европын холбооны Брюссель дэхь төв байр. Сүүлийн байрыг төрийн тэргүүнүүд болон засгийн газрын тэргүүн нар эдий засаг, гадаад бодлогын салбаруудын чухал шийдвэрлэх шийдвэрүүдийг гаргахаар хуран цуглардаг ЕХ-ны ДХУ –ыг явуулдаг. Албан тасалгаануудад сонсох төхөөрөмжүүдийг тавьсан байжээ. ЕХ ны удирдлага, ЕХ ны сайд наруудыг чагнадаг байжээ. ЕХ-ны цахим шуудангийн нилээд хэсгүүдийг нээдэг байжээ.

Вашингтон нь түншүүдийнхээ хувьд дипломат ёсны шудрага ёсны энгийн хэм хэмжээг ч мөрдөөдгүй, ингэхдээ тэдгээр түншүүдээ ч өчүүхэн үнэлээгүй гэж ОХУ -ын Төрийн думын олон улсын хорооны гишүүн Александр Бабаков ийн ярьж байна: «Энэ нь улс орнуудын харилцааны хооронд нийтлэг хүлээн зөвшөөрсөн практик үйл ажиллагааг уландаа гишгэн, /АНУ/ бусад орнуудтай чин сэтгэлийн хамтын ажиллагаа явуулж байдагт эргэлзээ төрүүлж байна» гэж хэллээ.

“Шпигель” сэтгүүлийн уламжилснаар, ЕХ -ны телефоны шугамны дайралтууд нь чухамхүү брюсселийн дүүргээс, Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэргэжилтэнүүдийн ажиллаж байсан НАТО-гийн төв байрнаас гарч байсныг европын аюулгүй байдлын мэргэжилтэнүүд тогтоожээ. Чагналт 2010 онд илүүтэй идэвхтэй байжээ.

Сноудены хэргийг тойрсон “европын эргүүлэг” нь АНУ –ын хувьд маш таагүй үед гарлаа. Вашингтон түгээмэл чагналтынхаа гол шалтгааныг бараг л Сноудены урвасантай холбох гэж байв. АНУ Сноудены илчлэлтээс өөрсдийгөө хэлмэгдсэн мэтээр харуулж байв, ингэхдээ дэлхийн олон нийтийн нилээд хэсгийг энэ нь олон улсын терроризмын тэмцэлд саад болж байна гэж итгүүлээд авсан.

Тэгвэл одоо Вашингтон нь дахин өөрийгөө хамгаалах байр суурийг эзлэх шаардлага гарчээ. Шинэ долоо хоногт АНУ- ад таагүй байдлууд заналхийлэх бололтой. Одоо тэр нь ЕХ -ны зүгээс ирэх нь.