Энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Юкия Аманог хүлээн авч уулзав. «Атомын энерги ХХ1 зуунд» сэдэвт олон улсын өндөр хэмжээний бага хурал 6-р сарын 27-28-ны өдрүүдэд Санкт-Петербургад чуулан хуралдлаа. МАГАТЭ-гийн Ерөнхий захирал болон дэлхийн 80 улсын эрдэмтэд ба дээгүүр албан тушаалтай түшмэд түүнд оролцов. Цөмийн технологи хэмнэлтэй тохилог тухтай амьдрах боломж уу эсвэл олон улсын аюулгүй байдалд тулгарсан аюул юм уу? гэсэн гол асуудалд бага хуралд оролцогчид нэг утгаар хариулсангүй.

Владимир Путин Юкия Аманотай хэлэлцээ хийхдээ Орос улс агентлагтай оновчтой харилцаа тогтоосныг дурдаад түүнийг 1957 онд байгуулахыг санаачлагчийн нэг болсныгг тэмдэглэв. МАГАТЭ бол цөмийн технологи зэрэг эмзэг салбарт ажиллах маш чухал хэрэгсэл гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдээд атомын энергийг хөгжүүлэх улс орныхоо төлөвлөгөөг Аманод мэдээлээд: «Ойрын жилүүдэд бид атомын үйлдвэрлэлийг орчин цагийн аюулгүй технологи тухайлбал ВВЭР реакторыг ашиглан нэмэгдүүлэх бодолтой байна. Бид «фукушимаас хойшхи» гэгч технологийг хэрэглэж, атомын энергийн ашиглалтыг дээд зэргээр аюулгүй болгож байна. Хамтын ажиллагаа цаашид үргэлжлэнэ гэдэгт бид найдаж байна. Таны зүгээс бидний санаачилгыг дэмжинэ гэдэгт ч найдаж байна. Нэр хүндтэй нөлөө бүхий олон улсын байгуллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахад бэлэн байна» гэв.

Орос улс бол агентлагийн гол түншийн нэг юм гэж Юкия Амано өөрийн зүгээс тэмдэглэв. Санкт-Петербургад болсон бага хурал атомын энергийн ирээдүй болон түүнийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг хэлэлцэх сайн боломж олгосон гэж тэрээр мэдэгдлээ.

Санкт-Петербургад болж байгаа олон улсын бага хурал бол цаг үеэ олсон арга хэмжээ гэж үзэж байна. Учир нь «Фукусима-1» АЦС-д осол гарснаас хойш хоёр жил өнгөрлөө. Түүнээс гадна танай орон цөмийн технологийг боловсруулж хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцтгэж байгааг бид хүлээн зөвшөөрч байна гэв.

Кремлийн эх сурвалжийн мэдээлснээр Владимир Путин, Юкия Амано хоёр ОХУ, МАГАТЭ-гийн түншлэлээс гадна үй олноор хөнөөгч зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг хэлэлцэв. Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрүүд эмзэг асуудал болсон. БНАСАУ-ын тухайд гэвэл МАГАТЭ тус улсыг яриа хэлцээнд буцаах асуудал дээр ажиллаж байна гэж Юкия Амано хэллээ. Агентлаг Иран улстай оновчтой яриа хэлцээ хийж. тодорхой үр дүнд хүрэх бодолтой байна гэж тэрээр батлан илэрхийлэв.

Агентлаг цөмийн материалд хяналт тавих боломжтой байна гэж Амано Санкт-Петербургад бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр үхэл таригч зэвсэггүй улсууд дэлгэрүүлэхгүй байх гэрээнд гарын үсэг зураж, баталгааны тухай хэлэлцээр МАГАТЭ-тэй байгуулж байна. Баримт бичгүүдэд заасан ёсоор тэдгээр агентлагад байнга тайлагнаж, шинэ материал, ийн материалыг боловсруулах газрын тухай мэдээлэх ёстой. Түүнээс гадна агентлаг ийн ажил энх тайван зорилготой байгаад итгэхийн тулд байцаагчдаа барилга байгууламжуудад явуулдаг гэж Амано тэмдэглэв.

«Атомын энерги ХХI зуунд» бага хуралд оролцогчид Чернобылийн ба «Фукусима-1» АЦС-уудын гунигт туршлагыг харгалзан «Аюулгүй байдал»гэдэг үгийг хэлсэн үгнүүддээ олонтаа давтаж онцлов. Гэвч атомын энерги хожмын эрсдэлтэй байсан ч байгаль орчныг бохирдуулахгүй хэтийн төлөвтэй энергийн үйлдвэрлэлийн төрөл хэвээр байна. Атомын энерги энгийн хэрэглэгчдэд хямд цахилгаан энерги өгч байна. Түүнээс гадна улсын эдийн засгийн хөгжлийн бааз болсон. Тухайлбал Хятад улс «Фукусима-1» АЦС-ад осол гарснаас хойш атомын энергиэс татгалзах байтугай шинэ дөрвөн блокыг ашиглалтад оруулав. Бас 10 блок Хятад улсад барьж байна. «Росатом» корпорацын тэргүүн Сергей Кириенко мэдэгдэхдээ: «Атомын энерги гариг дэлхийд экологийн асуудлыг шийдвэрлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна. АЦС-ууд агаар мандалд хаях нуурс хүчлийн хийн хэмжээг жил дутам багасгаж байгааг «Фукусимагийн» ослоос хойш өрнөсөн санал шүүмжлэлийн явцад хийсэн тооцоолт харуулав. Бүх АЦС нэг зэрэг ажлаа зогсоовол жил дутам 1 тэрбум 700 сая тонн нуурс төрөгч- ийн оксид агаар мандалд хаягдаж мэднэ. Атомын энергийг ашиглалгүй дэлхийг энергиэр тогтвортой хангаж чадахгүй. Энэ нь эдүгээ эдийн засаг нь өрнүүн хөгжиж байгаа улсуудад хамаатай. Атомын энерги гэх мэт эх сурвалжийг хүртээлтэй болгох нь олонхи улсын хувьд тогтвортой хөгжлийн нөхцөл, болзол болсон» гэв.

Орос улс цөмийн тэргүүлэх технологитэй орнуудын дотор онцгой байр эзлэж байгааг тэмдэглэмээр байна. «Росатом» дотоодын болон дэлхийн янз бурийн бүс нутагт хэрэгжүүлэх томоохон гэрээ хэлэлцээртэй байна. Ойрын жилүүдэд оросын корпораци дэлхийн эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбарт тэргүүлэх байр эзлэхийг ШУ-ны чадавхи, баялаг уламжлал, аюулгүй байдлын дээд зэргийн норматив нь нотлон харуулж байна.