ТТГ-ын ба АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Москвагирйн «Шереметьево» олон улсын нисэх онгоцны бууудлын нэвтрэн дамжих буст суурьшснаас хойш өнөөдөр яг долоо хоног өнгөрлөө. Сноуден дэлхийн даяар явуулж буй америкийн тагнан турших ажиллагааны тухай мэдээлэл ХМД шилжүүлээд Хонконг руу зугтан явсан. Тэрээр 6-р сарын 23-нд Москвад хүрэлцэн ирлээ. Одоо тэр энэ нэвтрэн дамжих бүст сууж, Эквадорт улс төрийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгох шийдвэрийг хүлээж байна. АНУ Сноудены паспортыг хүчингүй болгож, урван тэрслэж, төрийн нууцыг задлаж мэдээлсэн ял тулгажээ. Тэр эх орондо буцвал цаазаар авах хүртэл шийтгэл хулээх юм.

Сноуденыг тойрон бараг өдөр бүр янз бүрийн үйл явдал болж байна. Саяхан Сноудены эцэг Лонни NBC, Fox News телевизийн сувгуудад ярилцлага өгөв. Хүү маань хэргий нь шуун таслах ажиллагаа явуултал өөрийг нь баривчлахгүй ба шуух хуралдаан нээлтэй байх болзлоор АНУ-д буцаж мэднэ гэж тэрээр мэдэгджээ. Хүү нь тэсч ядан ийн алхам хийсэн гэж Лонни өгүүлсэн байна.

Эквадорын нутаг дэвсгэрт байгаа хүн л хоргодох эрх өөртөд нь олгох тухай мэдүүлэг явуулж мэднэ гэж тус улсын Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдлээ. Эквадор АНУ-ын саналыг анхаарсан ч бүрэн төгс шийдвэр биеэ дааж гаргана гэж тэрээр тэмдэглэжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдентай ярилцлаа. Тэрээр Сноуденд хоргодох эрх олгохоос татгалзах хүсэлт тавьсан гэж Корреа мэдээлэв. Эквадорын засгийн газар Сноуденд олгосон хамгаалах жуух бичгийг хүчингүй болгожээ. Лондонд суугаа Эквадорын консул Фидель Нарваэс баримт бичиг олгоснорооо эрх мэдлээ хэтрүүлсэн. Түүнийг шийтгэнэ гэж Ерөнхийлөгч Корреа мэдэгдлээ. Нарваэс эквадорын засгийн газарт мэдээлэлгүй ийн ажиллагаа явуулсан гэж тэрээр онцлов.

Сноуден «Шереметьево» нисэх онгоцны буудалд «саатсан явдал» оросын эрх баригчдад тааламжтай биш байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 25-нд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Орос улс Сноуденыг хулээлгэж өгөх гээгүй. Гэсэн ч тэр «Шерметьевод» удах ёсгүй гэж мэдэгдээд: «Ямар байсан ч миний бие ийн асуудалд дээр ажиллахгүй. Холбооны мөрдөн тагнах товчооны захирал ноён Мюллер, Оросын Холбооны аюлгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников хоёр ажиллацгааг. Энэ үйл явдал АНУ-тай тогтоосон ажил хэрэгч харилцаанд огт нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна. Түншүүд маань үүнийг ойлгоно гэж бодож байна. Ноён Сноуден бол эрх чөлөөтэй хүн юм. Тэр очих эцсийн цэг газраа түргэн сонгож авах нь түүнд ч, бидэнд ч сайн үйл болно» гэв.

Сноудены хэргээр олон улсын хэмжээнд хэрүүл маргаан дэгдээхгүй байвал зохино гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдээд: «Хятад Орос хоёр улстай хийх ажил их байна. Сэжиглэгдсэн нэгэн этгээдийн хэргийг өөр цогц асуудлаар хийх яриа хэлцээнд нөлөөлөх хүртэл дээдлүүлэх гээгүй. Энэ нь нэгэн залууг АНУ-д буцааж, хариуцлагад татах төдий асуудал шуу дээ» гэв.

АНУ хууль сахиулах байгууллагуудыг дамжин ба дипломат сувгаар эл асуудлыг бараг өдөр бүр хэлэлцэж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл хэллээ. Дашрамд хэлэхэд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жанет Наполитано 7-р сарын 3-4-нд Орос улсад айлчилж, Владивостокод аюулгүй байдлын асуудлаархи жил дутмын олон улсын бага хуралд оролцох юм. Тэрээр «Сноуденыг хэргийг» оросын ажил нэгтнүүдтэй хэлэлцэх бололтой.

Гэсэн одоо Сноуден чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байна. Тэр Москва-Гавана чиглэлийн онгоцоор явахаар өөрийгөө хоёр удаа бүртгүүлсэн ч онгоцуудад суугаагүй. Сноуден «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст зочид буудалд байрлсан гэнэ. Гэвч тэнд түүнийг ч харсан хүн үгүй.

Нисэх онгоцны буудалд сэтгүүлчид бүртгэх газар, танхим, зочид буудалд цугларч, ТТГ-ын хүчин ажилтныг хүлээсээр байна. Тэр одоохондоо харагдахгүй байна. Тэгвэл Сноуденыг чухам энд байна гэх нь зөв уу?