Өмнөд Солонгос, Хятад улсууд нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр бүс нутаг, дэлхий дахинд хүчтэй заналхийлж байгаа гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа төдийгүй, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс чөлөөтэй болгохын тулд нягт хамтран ажиллах төлөвтэй байна.

Энэ тухай Бээжинд болсон Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе болон БНХАУ-ын дарга Си Зиньпинь нарын ДХУ-ын үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэлд дурьджээ. Ерөнхийлөгч Пак Кын Хегийн Бээжинд хийх айлчлалын өмнө хятадын хэвлэлд БНАСАУ-ыг шүүмжилсэн нийтлэл олширчээ.

Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянины үзэж байгаагаар, энэ нь Солонгосын хойгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудалд хятадын хандлагуудын хувьслыг тусган харуулж байна.

Хятадын шинжээчдийн нилээд огцом шинэ байр суурь Зүүн-Хойд Азийн хүрээлэнгийн профессор Зинь Цян’и “Глобал таймс” сонинд өгсөн ярилцлагаас илэрхий байна. Энэхүү ярилцлагад Зинь Цян’и хятадын өмнөх үеийн илүүтэй зөөлөн байр суурийг бараг л шүүмжилж байна.

Шинжээчийн үзэж байгаагаар, хятадын бодлогын сул салаа нь “тогтвортой байдлыг” ямарч үнээр хамаагүй барихыг эрмэлзэж байсанд байжээ. Хятад улс нь чухамдаа Умард- солонгосын өдөөн хатгалгуудыг тэвчин, үе үе тэднийг шүүмжилж байсан ч, эцсийн дүнд Пхеньянтай эвлэрдэг байжээ.

Зинь Цян’игийн үзэж байгаагаар, цаашид Хятад улс умард солонгосын бүс нутагт “эмх замбараагүй “байдал бий болгож байгааг тэвчихгүй.Шинжээчийн бодлоор, Умард Солонгос нь Бээжингийн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх хатуу байр суурийг дутуу үнэлсэн аж.

Зинь Цян’и Пхеньяныг аливааг үл тоомсорлон цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн боловсруулж байгаа гэж эрс шүүмжилж байна. “Хэрвээ Умард Солонгос ийм төрлийн мэдэгдлүүдээ цаашид үргэлүүлж, үүнтэй зэрэгцүүлэн Хятад улстай стратегийн яриа хэлэлцээрүүдийг явуулах юм бол, тэд нар Хятадыг байр сууриа өөрчлөнө гэж найдахын хэрэггүй” гэж Зинь Цянь’и цохон тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар, Умард Солонгос БНХАУ-ын тогтоон барих байр суурийг ичгүүр сонжуургүй ашиглан, ингэхдээ өөрийн цөмийн туршилтуудаа үргэлжүүлэн явуулж байсан гэж үзэж болно. Хятад улс БНАСАУ-ыг бүхий л талаар өмгөөлөн хамгаалж залхсан бололтой.

Тэд Умардтай илүү хатуу байр суурь баримтлахаар болсон бололтой. Энэ нь хойгийн байдлын асуудлаар АНУ болон Өмнөд Солонгостой харилцахдаа илүү уян хатан явуулж байгаа бодлогоос харагдаж байна. Чухамдаа үүнийг Си Зиньпинь, Барак Обама нарын Калифорнийн ДХУ харуулсан. Тэр үед хоёр удирдагчийн энэхүү асуудлаарх байр суурь яг цав нийцсэн.

Бээжингийн энэхүү хувьсал нь Пхеньяны хувьд гэнэтийн байлаа. Тэд эцсийн мөчийг хүртэл ямарч хувилбраар автоматаар тэдний талд байна гэж үзэж, АНУ-ын зүгээс Умард солонгосын эсрэг дарамт шахалт үзүүлэхэд Хятад гол баталгаа болно гэж найдаж байсан юм.

Ямарч тохиолдолд тэр, Умард Солонгос хөдөлгөөнд орох нь зайлшгүй юм. Учир нь Хятадын уур хилэн өсч байгаа учраас тэд Умардад өмнө үзүүлж байсан их хэмжэээний тусламжаа багасгана, гэтэл НҮБ-ын эдийн засгийн хоригууд тус улсад үйлчилж байгаа, арлын Өмнөд хэсэгт дургүйцэл өсөн нэмэгдэж байгаа.

Дотоодын хүнд бэрхшээлийг бага сагаар зохимцуулаад байга шинэ ерөнхийлөгч Пак Кын Хе, эмэгтэй хүний хатуу хувилбарыг умардын залуу удирдагчид харуулж мэдэх юм.

Мэдээж хэрэг БНАСАУ-д эхлэсэн цөмийн зэвсгээ дуусгахын тулд пауза хийх хугацаа хэрэгтэй байна. Гэхдээ АНУ болон тэдний түншүүд амс хийх хугацаа өгөх нь юу л бол. Тэд 5-7 жилийн дараа Пхеньян ардаа дуусгсан ч бай, дуусаагүй ч бай цөмийн зэвсэгтэй байхад яриа өөрөөр илүү хатуу, эрс шийдэмгий өрнөх болно гэдгийг маш сайн мэдэж байгаа.

Дашрамд хэлэхэд, Солонгосын хойгийн байдлыг намжаахын тулд 1950-1953 оны солонгосын дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан энэ оны 7-р сард “тэмдэглэх” баяр нь ямарч сайн сайхан зүйлийг авчрахгүй.

Мэдээж хэрэг өмнөдүүд өөрсдийн ялалтыг тэмдэглэнэ, умардууд ч бас өөрсдийн ялалтыг тэмэдэглэж таараа. Энд юуны өмнө үзэл суртлын дайн эрчимжиж, бие биенээ тэр үеийн түүхийн гол асуудал болох “дайны товчлуурыг” чухам хэн нь эхэлж дарсан гэдгээр харилцан буруутгах болно.