Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Венок дружбы” /Найрамдлын цэцэг/ тэмцээн долоо дахь удаагаа зохиогдов. Наадам нь бүжгийн ертөнцийнхний дунд нэртэй хүндтэй юм. Уралдаанд энэхүү урлагийн хамгийн хүнд бэрх болоод хуучин цагийн жанруудын нэг-үндэсний бүжгийн гоцлол бүжигчид хуран цугларчээ.

Уламжлал ёсоор “Венок дружбы” уралдаант тэмцээнд оролцохоор Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Якут, Буриад болон Монгол, Хятад улсаас авъяаслаг жүжигчид, бүжиг дэглээчид оролцохоор иржээ. Оролцогч бүр нь уламжлалт нэг бүжгээс гадна, орчин үеийн стильд оруулсан ардын бүжгээр оролцох ёстой.

Гэхдээ наадмын зорилго бол тэмцээн уралдаан зохиохдоо бус, харин эртний урлагийн үндэсний гоцлол бүжгийг сэргээхэд оршиж буй юм. Тиймээс хөтөлбөрийн нэг чухал зүйл бол үндэсний бүжгүүдийн мастер-классыг зохион явуулах байв. Энэ тухай зохион байгуулагч, бүжиг дэглээч Доржо Дуганжапов хэлэхдээ

«Даяаршал бүхий л зүйлд нөлөөлж байгаагийн дотор, ялангуяа, гоцлол бүжгийн урлагт илүүтэй нөлөөлж байна. Энэхүү төрөл нь дэлгэрхийнхээ зэрэгцээ хамаагүй хялбарчлагдаж байна, гэтэл энэ төрлийн бүжиг нь маш том утга санааны үндэстэй гэдгийг олон хүмүүс мартаад байна.

Азийн ард түмнүүдийн хувьд гоцлол бүжиг нь зан үйлийн нэг хэсэг бөгөөд тансаг бэлэгдэлтэй байдаг учир, үүнийг ойлгох ёстой юм. Нөгөөтэйгүүр, одоо ардын бүжиг дэглээчдийн олонх нь олон хүн оролцсон бүжгийг илүүд үзэх болсноос гоцлол бүжиг төдийлөн үнэлэгдэхгүй байна.

Бас нэг шийдвэрлэх асуудал байна, энэ бол эдгээр бүжигт тусгай хөгжим шаардлагатай байна, гэтэл эл хөгжмийг бичих хүн алга. Бид жанрт ийн хандахыг өөрчлөхийг хүсч байна. Бид зарим зүйлүүдийг хийж эхлээд байна.

Манай уралдаанд оролцохоор авъяаслаг бүжигчид, бүжиг дэглээчид ирж оролцож байна. Энэ жил өнгөрсөн жилээс илүү олон буюу 60 үзүүлбэрийг уралдаанд ирүүлсэнтэй бид танилцаад байна» гэлээ.

Шүүгчдийн өмнө бүс нутгийн ардын уламжлалт бүжиг бүхий л өнгө будгаараа гарч ирээд байна. Үүнд: бугын бүжиг, бүргэдийн бүжиг, хятад ардын болон якутын бөөгийн бүжиг байна. Харин орчин үеийн стильд оруулсан үндэсний бүжиг бол сонгодог, ардын, орчин үеийн бүжгийн хайлш юм. Наадмын тэргүүн шагналыг Монгол улсын бүжигчид М. Мишээл болон Г.Наранцацралт нар хүртсэн.

Наадмыг евразийн уралдаан гэж үздэг. Яагаад гэвэл, уралдаанд азийн соёлын төлөөлөгчдөөс гадна Орос улсын европын хэсгээс олон жүжигчид уригдан оролцдог.

Зохион байгуулагчид ирэх жилийн наадмыг насанд хүрэгчдийн, хүүхдийн гэж хоёр хуваан зохион явуулахаар төлөвлөж байна.

Гэрэл зураг