Хосгүй сайт оросын Интернетэд ажиллаж эхэллээ. Түүнийг «Зөвлөлтийн эрний баримт бичгүүд» гэж нэрлэжээ. Энд Оросын улсын архивын зөвлөлт эрний янз бүрийн үед хамрагдах нийгэм-улс төрийн түүхийн олон мянган тоот материал хүртээлтэй байна. Эдүгээ сайтад 100 мянга гаруй ийм материал байгаа.

Мэргэжилтнүүд юуны түрүүнд сталины эрин гэгчийн баримт бичгүүдийг ил тод болгож зарлан мэдээлэхээр шийдвэрлэжээ. Эдгээр материал өнгөрсэн зууны 20-иод оноос 1953 оныг дуусталх үеийг хамрав. Тэр үед Иосиф Сталин ЗСБНХУ-ыг удирдаж байсан.

Түүний хувь хүний чанар, арга барил оросын нийгэмд өдгөө хүртэл ширүүн маргаан шүүмжлэл үүсгэсээр байна. Нэг талаас Сталин эрх барьж байхдаа улс орноо хэт гүрэн улс болгосон юм. Нөгөө талаас мөн үед ЗХУ-д дарангуйлан захиргаадах дэглэм тогтож, гэгсээн цээрлүүлэлт гаарч, олон мянган хүнийг утсгаж эсвэл гянданд хорисон юм.

Урьд нууцлан далдласан материалуудыг ил тод болгосон нь мөн ээдрээтэй үеийг мэдэхэд түүхчид ба энгийн иргэдэд туслана гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эдүгээ ЗСБНХУ-ын удирдах дээд байгууллага-ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны фондын 1919-1932 оны бүх материалын цахим хуулбаруудыг сайтад нийтлэжээ. Иосиф Сталины фонд гэгчтэй танилцах боломж бий болсон. Эдгээр нь түүний амьдрал, үйл ажиллагааны баримт бичиг болон Рузвельт, Черчилль, Молотов нартай харилцсан захидал юм.

Баримт бичгүүдийг тоот хэлбэртэй болгож, интернет сайтыг байгуулахад 10 жил гаруй хугацаа шаардагдав. Зохиогчид энд байрлуулсан материалуудыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Ойрын үед сайтад 1941-1945 оны Эх орны их дайны үеийн баримт бичгүүд гарах юм. Энэ дайн дуусснаас хойш бараг 70 жил өнгөрсэн боловч судлаж, дүн шинжилгээ хиймээр тодорхой биш цөөнгүй зүйл дайны түүхэнд байна.