АНУ-ын ТТГ-ын гүйдэлчин агент асан Эдвард Сноуденыг тойрсон байдал нь бидний нүдэн дээр телевизийн лайв-шоугаас тагнуулын дуулиант хэрэг болж хувирч байна гэж оросын “Труд “ сонинд бичжээ.

Нэгэн хүн Москвад нисч ирээд, оросын хилийг нэвтрээгүй байна. Дотроо нилээд даруухан орон зайтай онгоцны буудал байх юм. Бас Сноуденыг олохын тулд энэ орон зайд газар ухахад бэлэн хэсэг сэтгүүлчид байна. Тэд онгоцны тийз худалдан авч, тэр ч байтугай бүр алс холын Гавана хүртэл ниссэн, гэвч орогдолын мөрийг ч олоогүй.

Хувилбар, таамгууд хангалттай их байна. Хэн нэгэн илчлэгч Снуоден нь аль эрт түүний болон оросын холбогдох нэр хүнд бүхий байгууллагын мэдэх газар руу нисч одсон гэж ярьж байна. «Энэ муу олиггүй амьтан аль хэдийнэ тохилог өрөөнд оросын хар санаатай хурандаа нартай сонирхолтой яриа өрнүүлэн суугаа бөгөөд тэд түүний дотрыг уудлахаас наана аль нэг тийш тавьж явуулах нь юу л бол» гэж америкийн сенатор илэрхий таамаг дэвшүүлэв.

Үүнтэй холбогдуулан оросын дээд удирдлага хэлэх юмгүй, хий л мөрөө хавчин бий болсон байдлын талаар гайхширна гэж сонинд бичжээ. Америкийн удирдлага биеэ барьж чадахаа больж, хямран, хятадуудын ярьдгаар, нүүрээ алдаж байна.

Далайн чанадаас ойлгомжгүй бөвтнөх үг яриа болон Эквадорт ч юм уу, Хятад ч юм уу, аль эсвэл Оросд ч юмуу заналхийлснээ далдалхыг хүсээгүй дуу сонсдоно. Гэтэд АНУ-ын ухаантай хүмүүс ямар нэгэн юмны тухай гадарлаад байх шиг.

“Америкийн эрх баригчдын Сноуденыг авах боломжгүй байдал нь дипломат нарийн хэлхээ холбооны урмыг хугалсан. Энэ нь Америкийн удирдлагын нэр хүндийг дэлхий дахинд хугалсан”гэж NBC телевизийн сувгийн тоймч цохон тэмдэглэсэн.

Энэ сувгаар ярьсан Колумбын их сургуулийн олон улсын бодлогын профессор Робеерт Жервис хэлэхдээ, Сноудены илчилсэн тагнуулын хөтөлбөрүүд нь дэлхий дахинд АНУ-ын эрх баригчид бялдууч гэж үзэхэд хүргэсэн бөгөөд тэрхүү буруутныг дэлхийн бөмбөрцгөөр элдэж байгаа нь байдлыг хурцатгаж л байгаа төдий юм гэжээ. “Энэ бол АНУ-ын сүр хүч гундаж байгаа гэх тодотголд яг нийцэж байна” гэж шинжээч дүгнэв.

Оросын ерөнхийлөгч Владимир Путины тавлаж байгаагаа нуулгүй, Сноуден болон Ассанж нарыг “эрхийг хамгаалагчид” гэж нэрлэн, тэдний эсрэг тэмцэнэ гэдэг бол тооройны үсийг авахад, хашгираа шуугиан их гарахаас биш, үс ноос төдийлөн авахгуйтай харьцуулсан нь бардам америкчуудад эмзэг тусжээ.

Үүгээрээ Путин америкчуудад хүний эрх зөрчигдүүлдэг болон эрхийг хамгаалагчдад шахалт үзүүлдэг хэмээх олон тооны зэмлэлүүдийг буцаан илгээв. Америкт гэрийн хэрүүл гадагшаа гарахаар эзэд нь хялбархан өөрсдийн боловсон төрхөө алдадаг байна.

Сонин тусгай албаны түүхч Николай Долгополовын тайлбарыг нийтлэжээ.

”Снуодентэй холбоотой байдал ямар учраас “зогсчив”? Миний бодлоор бол яг одоо яарах хэрэггүй, яагаад гэвэл, уг байдлын “эзэн “ одоо өөрийн байнга амьдрах улс орныг сонгож байна. Өнөөдөр хэн ч, тэр тусмаа, америкчууд түүнд улстөрийн орогнол олгоход блэн байгаа хүмүүс, түүнийг хаашаа явахыг мэдэхгүй байна.

Гэтэл түүнд сонгол бий. Дашрамд хэлэхэд, даяаршлын олон улсын бодлогод өөрчлөлтүд орсон. Өмнө үед америкчуудаас бүгд их айдаг байсан. Гэвч тэр цаг дууссан, тиймээс Снуоден тайван явж чадна. Ингэхдээ дан ганц Латин Америк ч биш, жишээ нь, Исланд улс төрийн орогнол амархан олгож чадна. Мөн латин америкийн нилээд хэдэн орнууд байна.

Үүнийг бид “Чавесын үр ашиг” гэж нэрлэх байна. Энэ удирдагч ертөнцийн мөнх бусыг үзсэн, гэтэл тус тивд тусгаар тогтнолын агаар үлдэсэн” гэж Николай Долгополов бичжээ.

Сэтгүүлчид транзит бүсэд Сноуденыг олоогүй байгаа явдал сонин зүлй биш. Энэ нь тэднийг өөрсдийн ажилд мэргэшснийг харуулж байгаа бол Снуодены хувьд бол шал өөр хэрэг юм. Одоо сонирхогчид тэднийг давж гарах бүхий л боломжтой мэргэжлийн ТТГ-тай барилцааж аваад байна.

Саяхны нэг өдөр Москвад АНУ-ын ЭСЯ-ны ажилтныг саатуулахад интернет-тайлбарлагчид хэрхэн доогь тохуу хийж байсныг санаж байна уу. Тэр баригдах үедээ олон тооны хиймэл үс авч явсан байсан.

Гэтэл энэ нь ТТГ-ын уламжлалт арга юм шүү. Тэд хувцсаа сольж, хиймэл сахал нааж, жолоочийн хажууд хүнтэй харагдуулах гэж хүүхэлдэй үлээж тавьдаг. Тиймээс сэтгүүлчид Сноуденыг жирийн дүрээр нь хайж байгаа явдал нь юунд ч хүргэхгүй. Тэр гадаад дүр төрхөө аль хэдийнэ өөрчилсөн гэдэг бол ойлгомжтой.

Ингэхдээ энэ хүн АНУ-ын хувьд үнэхээрийн занлахийлэлтэй хүн гэдгийг мартахгуй байх ёстой юм. Тэр тэдний хувьд хэвлэлд нийтлээд байгаагаас илүү олон материалыг нууцын саванд үлдээсэн нь мэдээж. Хэрвээ түүнтэй ямарваа нэгэн зүйл тохиолдвол, тэдгээрийг нийтийн хүртээл болгох түүний итгэлтэй хүмүүс байгаа. АНУ ийм төсгөлийг хүснэ гэж би бодохгуй байна” гэж Николай Долгополов бичжээ.