1950 оны 6-р сарын 28- нд умард солонгосын цэргүүд Сөүл хотыг эзлэн авчээ.Өмнөд солонгосын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гурав-дөрөвхөн хоногийн хугацаанд нийслэл хот эзлэгдсэн нь Умард Солонгосын хувьд солонгосын дайны бүх цаг үеийн хамгийн бахдам амжилт байлаа. Тэр үеийн үйл явдлын тухай Сөүлийн Кунмины их сургуулийн оросын профессор Андрей Ланьков бичихдээ:

Сөүлыг эзлэн авсны дараа Умардын ажил үйлс нилээд уруудах болсон. Эцсийн эцэст, Солонгосын дайнд хоёр Солонгос хайнцсан. 1950 оны зун Умард ялалтанд тун ойрхон очсон.

Умард, Өмнөдийн хоорондын дайнд томоохон хэмжээний цэргийн ажиллагааг эхлүүлэхээр гаргасан Вашингтоны шийдвэр нь Өмнөд Солонгосыг бүрэн ялагдлаас аварсан. Хэрвээ америкийн цэргүүд Солонгосын хойгт 1950 ны 9-р сард буугаагүй бол магадгүй 1950 оны сүүлээр Өмнөд Солонгос улс байхгүй ч байсан байж мэдэх юм.

Мэдээж хэрэг өөр хувилбар бий, тэр нь маргаантай. Гэвч Солонгосын хойгийн дайн Умардын ялалтаар дууссан бол Солонгос улс ямар замаар замнах байсан бол гэдгийг эргэцүүлэн бодоход бидэнд юу ч саад болохгүй.

Нэгдсэн Солонгос нь Умардын өсгөсөн хувилбар байх байсан гэж олонтоо үздэг. Гэтэл энэ нь огт тийм биш. Ким Ир Сен төрийн жолоог атгасан хэвээр байсан ч, нийслэл хот Сөүл байх байсан болов уу.

Нэгдсэн орнууд нь нэг талаас цэрэг армийнхаа байр суурийг нэмэгдүүлэх байсан. Мэдээж энд Ким Ир Сены талынхан илүү их үүрэг гүйцэтгэж таарна. Гэтэл нөгөө талаас, умардаас хоёр дахин илүү хүн амтай Өмнөд Солонгос дотоод бүлэглэлийн чухал бааз байсан бөгөөд үүнийг Пак Хон Ён удирдаж байсан.

Ким Ир Сен түүнтэй хурцадмал харилцаатай байсан. Хоёр улсыг нэгтгэх нь Пак Хон Ёны болон түүний талыг баримтлагч өмнөдийн коммунистуудын байр суурийг яах аргагуй эрчимжүүлэх ёстой байлаа.

Бодит амьдралын түүхэнд Пак Хон Ёныг америкийн талд тагнуул хийсэнд буруутган, баривчилж, цаазалсан. Манай түүхийн хоёр дахь хувилбраар Ким Ир Сеныг ч ийм хувь тавилан хүлээж байсныг үгүйсгэхийн аргагүй юм.

Коммунист намын дээд удирдагч ийм уналтанд орсон байхад гайхах зүйл огт үгүй. Бид тэр үед Хятад, Вьетнамд юу болж байсныг сайн мэднэ. Тиймээс нэгдсэн Солонгост коммунистуудын бодлого өөр байсан гэх таамаг дэвшүүлэх ямар ч үндэслэлгүй юм.

Нэгдэлч хөдөлгөөнийг өрнүүлж, эдийн засгийг үндэсний болгох байсан, ард олны дунд хувьсгалт урам зоригийг бадраахын тулд хамтран сурталчилгааны кампанит ажлуудыг идэвхтэй явуулах байсан болов уу.

Орос-хятадын сөргөлдөөн тэмцэлд нэгдсэн Солонгос нь яг л бодит амьдрал дээр Умард Солонгос ямар байр суурьтай байх байсан, яг тийм байсан. Өөрөөр хэлбэл, төвийг сахисан байдалтай, Москватай ч, Бээжинтэй ч тэр илүү ойртох төлөвгүй байлаа.

Нөгөө талаар Нэгдсэн Солонгос нь харьцангуй эрт хятадын шинэчлэлтэй нилээд төстэй зах зээлийн шинэчлэлийн замд орсон. Умард Солонгос шинэчлэлийн замаар явахаас эрс татгалзсан явдал нь, ямар нэгэн үзэл суртлын хязгаарлалтын улмаас гарсан юм биш, харин Өмнөдийн амжилттай, сонирхол татахуйц аж төрх ёсноос урган гарсан улс төрийн тулгамдсан асуудлуудаас үүдэлтэй.

Хятадын шинэчлэлийн үлгэр жишээг коммунизмын өнгөн далдлалтай капитализмын бүтээн байгуулалт, зах зээлийн эдийн засагт шилжих үед коммунист нам улс төрийн ноёрхолоо хадгалах зэргээр дүрсэлж болох юм.

Энэхүү бодлого нь Хятад, Вьетнамд гайхамшитай үр дүн өгсөн. Энэ нь нэгдсэн Солонгост ч бас таарах байсан байх. 1980 аад оны эхэн үед Солонгос улс эдийн засгийн хөгжил цэцэглэлтийнхээ үед орсон.

Энэ нь бодит амьдрал дээр гарсан дарангуйлагчийн засаглал  нэгдсэн Солонгост 20-25 жилийн дараа гарч болзошгүй байсныг өгүүлж байна. Тиймээс 2013 онд нэгдсэн Солонгос 1980-ад оны сүүл үеийн Өмнөд Солонгостой ижил төстэй байх байсан гэж хэлж болно.

Энэ бол намдуу авторитаризмын орон байсан бөгөөд одоогийн Умард Солонгостой харьцуулахад туйлын баян, одоогийн Өмнөд Солонгостой харьцуулахад нилээд ядуу орон байх байлаа.

Мэдээж хэрэг, энэ бол дөнгөж таамагууд юм. Түүх гэдэг бол хэзээ ч давтагдашгүй, аливаа хувилбарууд нь зөвхөн таамаг төдий юм.