Энхийн атомын хөгжлийн хэтийн төлөв, аюулгүй байдал «Атомын энерги ХХ1 зуунд» сэдэвт олон улсын бага хурлаар хэлэлцсэн гол сэдэв боллоо. Дэлхийн 80 гаруй улсын төлөөлөгчид Санкт-Петербургад МАГАТЭ-гийн ивээлийн дор зарлан хуралдуулсан бага хуралд оролцов.

Аюулгүй байдал «Атомын энерги ХХ1 зуунд» бага хуралд оролцогчдын хэлсэн үгнүүдийн гол сэдэв болсон. Чухамхүү аюулгүй байдал бол атомыг энхийн зорилгоор ашиглах салбарын нэн чухал ойлголт юм гэж үг хэлэгсэд онцлов. Олон жилийн өмнө Чернобылийн АЦС-ад, саяхан японы «Фукушима-1» станцад осол гарснаас хойш үүнд гойд анхаарал тавьж байгаа нь зүй ёсны хэрэг юм.

Үүний хамт мэргэжилтнүүд атомын энерги байгаль орчныг бохирдуулахгүй байгаад анхаарлыг хандуулав. «Росатом»-ын тэргүүн Сергей Кириенко үүнийг ахин онцлоод

«Атомын энерги гариг дэлхийд экологийн зорилтыг биелүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна. Атомын станцууд жил дутам агаар мандалд хаях нүүрс хүчлийн хийн хэмжээг багасгаж байгааг «Фукушима»-гаас хойш явуулсан санал шүүмжлэлийн явцад хийсэн тооцоолт харуулав. Бүх АЦС ажлаа зэрэг зогсоосон гэж бодоё. Энэ нь агаар мандалд жил дутам 1 тэрбум 700 сая тонн нүүрс хүчлийн хий хаях уршигтай болно» гэв.

Энгийн хэрэглэчийн хувьд атомын энерги цахилгаан энергийг хямдруулж байна. Төр улсын хувьд эдийн засгийн хөгжлийн баталгаа болсон гэж хятадын төлөөлөгчдийн гишүүн дурдав. «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш манай орон атомын энергиэс татгалзах байтугай шинэ дөрвөн блокыг ашиглалтад оруулсан гэж тэрээр мэдээлжээ.

Эдүгээ БНХАУ-д бас 10 блок барьж байна. БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпин «хятадын мөрөөдлийг» биелүүлэх зорилт тавьсан юм. Үүнд байгаль орчныг бохирдуулахгүй энергийн үр ашигтай цэвэр эх сурвалж шаардагдана. Сергей Кириенко хэлэхдээ

«Атомын энергийг ашиглалгүй дэлхийг энергиэр тогтвортой хангах аргагүй.Энэ нь юуны түрүүнд одоо эдийн засгийн өсөлтийн хурд нь нэлээд өндөр байсан ч энергийн эх сурвалжийг хүртээлтэй болгох хязгаарлагдмал боломжтой улсуудад хамаатай юм. Эдүгээ атомын энергийн ашиглалт олонхи улсын хувьд тогтвортой хөгжлийн гол болзол болсон нь тод зүйл» гэв.

Үүнд Орос улс онцгой үүрэг гүйцэтгэнэ. Дэд ерөнхий сайд Дмитрий Рогозины тэмдэглсэнчилэн манай орон Чернобылийн осолоос сургамж авсан. Энэ нь оросын цөмийн салбарын ажилтнууд аюулгүй байдлын асуудлыг илүү сайн мэдэж байна гэсэн үг. Энэ нь мэдээжээр улс орны АЦС-уудын төдийгүй хилийн чанадад манай орны барьж байгаа станцуудын байдалд нааштай нөлөөлж байна.