Орос улс ойрын жилүүдэд цөмийн чадавхаа нэмэгдүүлэх төлөвтэй байна.Ингэхдээ хамгийн сүүлийн үеийн аюулгүй тогоонуудыг ашиглана.Энэ тухай оросын ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ тэргүүн Юкия Аманотой Москвад хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв.

Цөмийн технологийг хянах бүтцийн тэргүүний айлчлал нь 6-р сарын 27-нд Санкт-Петербургэд нээгдэх гэж байгаа “Атомын эрчим хүч 21-р зуунд” олон улсын бага хуралтай холбоотой.

Юкия Аманотой уулзахдаа Владимир Путин Орос улс агентлагтай үр бүтээлтэй харилцаатай ажилладаг гэдгийг цохон тэмдэглээд, Москва тус агентлагийг байгуулагдсан 1957 оноос хойш хамт байгаа гэдгийг сануулав. Ерөнхийлөгч Юкия Аманод тус улсын цөмийн эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөний тухай мэдээлэв.

«Бид ойрын жилүүдэд цөмийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ,  хамгийн сүүлийн үеийн технолгиудаар . Үүнд би ус-усны эрчим хүчний реакторыг хэлж байна. Энэ бүгдийг хийж байгаа технологио бид Фукусимагийн дараах гэж нэрлэсэн.

Үүгээр бид цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр ашиглах юм. Манай хамтын ажиллагаа цаашид үргэлжлэнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд бид нэр хүндтэй танай байгууллагад үйл ажиллагаа явуулахад нь өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн байна» гэж В.Путин хэллээ.

Үүний хариуд Юкия Амано хэлсэн үгэндээ, Орос улс агентлагийн гол түншүүдийн нэг. Санкт-Петербургийн бага хурал дээр цөмийн эрчим хүчний ирээдүй болон түүнийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээнүүдийг хэлэлцэх сайхан боломжууд гарна.

«Санкт-Петербургийн Цөмийн эрчим хүчний олон улсын бага хурал нь маш цагаа олсон гэж би үзэж байна. Учир нь «Фукусима-1» АЦС дээр осол гарснаас хойш хоёр жил өнгөрлөө. Тэгээд ч бид танай улсыг цөмийн технологийн боловсруулалт болон хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хүлээн зөвшөөрдөг гэж Юкия Амано хэллээ.

Владимир Путин, Юкия Амано нар Орос улс болон МАГАТЭ-гийн түншлэлийн талаар хэлэлцээд зогсоогүй, мөн үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхтай холбоотой тулгамдсан асуудлуудыг ярилцжээ . Энэ салбарт хамгийн эмзэг цэгүүд бол өрнөдийн орнуудын болон тус агентлагийг түгшээж байгаа Иран болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрүүд юм.

Юкия Амано Москвад хийх айлчлалынхаа өмнө хийсэн мэдэгдэлдээ, МАГАТЭ Ираны ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхолтой ажигласан. Тэрээр түүний байгууллага тус улстай тодорхой үр дүнд хүрэх зорилгоор үр бүтээлтэй ажиллахад бэлэн байна гэсэн.

Агентлаг нь цөмийн хөтөлбөрийг энх тайвны шинж чанартай гэдгийг нотлохын тулд Ираны цөмийн объектууд дээр үр ашигтай хяналт тавих боломжоор хангагдсан байх ёстой гэсэн. Умард солонгосын хувьд Амано хэлэхдээ, МАГАТЭ-гийн орнууд нь тус улсад харилцан ярианы талбарыг буцааж авчрахын тулд ажиллаж байна, ингэхдээ тэд бол амаргүй түнш гэв.

Иран болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар Москвагийн байр суурь тодорхой юм. Москва цөмийн зэсвэгтэй шинэ орнуудыг дэмжихгүй.Гэхдээ улс тусгаар тогтнолтой улс орнууд нь цөмийн эрчим хүчнийг энхийн зорилгоор ашиглах бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.