Монгол улсад ерөнхийлөгчийн сонгуулийн явцад зөрчил гарсангүй гэж оросын ажиглагчид үзэж байна. Сонгуулийн дүнгээр оросын төлөөлөгчид сканертай холбоотой ганц ажиглалтыг дурдав. Сонгуулийн хуудасыг зөв талаар нь сканерт оруулаад түүнд бичээстэй зүйлийг харах боломж олгож, сонгуулийн нууцыг эвдсэн байж магадгүй гэж үзсэн юм.

Ер нь оросын ажиглагчид өнгөрсэн сонгууль болон түүний зохион байгуулалтыг өндөр үнэлэв. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга, Монгол улсад сонгуулийн явцыг ажигласан оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Чуров хэлэхдээ

«Монгол улс санал хураалтын зохион байгуулалтаар тэргүүлэгчийн нэг болж байна. Ажил нэгтнүүд маань санал хураалтыг тайван, зохион байгуулалттай яв цав явуулахыг их чармайсан байна. Жишээ нь Франц буюу Германид сонгуулийн зохион байгуулалт «нямбай биш» байсан.

Алслагдсан бүс нутгийн сонгуулийн хэсгүүд Улаанбаатарын төвийнхтэй адилхан тоног төхөөрөмжтэй байсан нь тэмдэглүүштэй. Сканер, компьютер болон хичнээн сонгогч ирснийг тусган харуулах гэрэлт самбар, тоо баримтуудыг Сонгуулийн төв комисст уламжлах хиймэл дагуулын утас зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон байв.

Бэлчээрт түр зуур нууж шилжсэн малчдад тусгай гэр-сонгуулийн хэсгийг байгуулжээ. Энэ нь аль болох олон сонгогч сонгуульд оролцох боломж олгов. Бүх бүс нутагт сонгуульд оролцогчдын тоо 60 хувиас доошгүй байна» гэв.

Сонгуулийн хэсгүүд тасалдалгүй ажилласан гэж оросын ажиглагчид дүгнэв. Нэгэн хэсэгт сканер түр ажиллахаа больсон үед инженерүүд ирж түүнийг түргэн засварлав.

Владимир Чуровын хэлснээр сонгуульд ялаагүй нэр дэвшэгчдийн улс төрийн соёлч байдлыг өндөр үнэлж болно. Тэд санал хураалтын урьдчилсан үр дүнг зарлаж мэдээлснээс хойш Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчээр сонгогдсныг хүлээн зөвшөөрөв. «Олонхи улс төрч тэднийг үлгэр жишээ болговол зохино» гэж Владимир Чуров тэмдэглэн хэллээ.

Орос, Монгол улсууд сонгуулийн комиссиудын хэмжээнд цаашид хамтран ажиллахын тухайд гэвэл Монгол улсын сонгуулийн комиссын даргыг БНБуриад Улсын Ардын хурлын болон Красноярск хотын засаг даргын сонгуульд зочноор хүлээж авахад бэлэн байна.