Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр. Холбогдох тогтоолыг НҮБ 1987 онд батласан.Орчин цагийн хүн төрөлхтөний хамгийн аймшигтай өвчний нэгийг хүн өөрөө мөнгөөрөө худалдаж авч байна. Хар тамхи бол 21-р зууны “тахал өвчин “юм.

Мансууруулах бодисний хууль бус наймааны зах зээл нь эрчим хүчний нөөцтэй харьцуулж болох бөгөөд жилд 500-800 тэрбум ам.доллар байдаг байна.Улс орнууд нь хар тамхитай тэмцэхэд болон хар тамхины эмчилгээнд зориулж үүнээс 3 дахин илүү мөнгө зардаг.

Ингэхдээ өвчтөний тоог гаргах бараг л боломжгүй байдаг, учир нь тэдгээрийн дийлэнх нь өөрсдийгөө хар тамхины хараат байдалд орсон гээж үздэггүй. Заримууд нь ерөөс эмчилгээ хийгэхийг хүсдэггүй гэж оросын гадаад болон батлан хамгаалах бодлогын зөвлөлийн гишүүн Александр Михайлов тэмдэглээд

«Орос улсад хар тамхины дэлхий дахиныхтай адил байна. НҮБ-ын уламжилснаар, жил тутам хар тамхи хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо хүн амын өсөлттэй яг ижил байна. Өнөөдрийн байдлаар Орос улсад 600 мянган хүн хяналтанд бүртгэлтэй байна.

Эдгээр нь өвчтөнгүүд юм уу, эсвэл энэ өвчинд нэрвэгдэгсэд. Гэхдээ энэ нь нээдттэй хэсэг шүү. Хаалттай хэсгийн тоог гаргахын тулд энэ тоог дахин таваар үржүүлэх хэрэгтэй юм. Манай улсад хар тамхичид бий. Энэ бол чухамдаа Дэлхийн гуравдугаар дайны үр дүн гэлтэй. Учир нь хүмүүсийг тэдний өөрсдийнх нь мөнгөөр ямарч их буу, цэргийн штаб, зэвсэглэл хэрэглэлгүйгээр устгаж байна гэсэн үг шүү дээ» гэлээ.

Одоо Орос улсад боловсролын үйл ажиллагаа явуулж байна. Шинжээчид ерөнхий боловсролын сургуулиудаар явж, хар тамхины хор хөнөөлийн тухай яриа хийж байна. Гол хүчин чармайлтууд өсвөр үеийнхэнд чиглэгдэж байна. Статистикийн мэдээгээр, эрсдэлийн бүлэгт 16-17 насны охид, хөвгүүд орж байна.

Тэдэнтэй эмч, сэтгэл судлаачид ажиллаж байна. ХМХ-үүдэд нийгмийн зар сурталчилгаануудыг өргөн нийтлэж байна. Тэр ч бүү хэл, эрүүл амьдралыг сурталчилсан рок хөгжмийн наадам болон концертын хөтөлбөрийг зохион явуулж байна.

Гэвч хар тамхитай илүү үр ашигтай тэмцэхийн тулд олон улсын хүчин чармайлтууд шаардлагатай юм гэж Холбооны мансууруулах бодисийн хууль бус наймааны албаны Байгууллага хоорондын харилцан ажиллагааны салбарын удирдах газрын дэд тэргүүн Вячеслав Батурин хэлэхдээ:

«Олон улсын хамтын нийгэмлэгийн мансууруулах бодисийн хууль бус наймаатай хийх тэмцэл нь манай нутаг дэвсгэр дээр ч тэр, манай албаны үйл ажиллагаануудын нэг гол чиглэл юм. Орос улс олон улсын тавцан дээр нилээд бат бэх байр суурь эзэлдэг.

Энэ 6-р сард хар тамхины хууль бус наймаатай тэмцэх сэдвээр Олон улсын хуулийн байгууллагуудын 30-р бага хурлыг зохион явуулсан нь үүнийг гэрчилж байна. Уг арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцсон.Тэрээр Орос улс дэлхийн бүх улс орнуудтай мансууруулах бодисийг дэлгэрүүлэхийн эсрэг томоохон хэмжээний тэмцэл явуулахад харилцан ажиллагааг янз бүрээр дэмжинэ» гэж цохон тэмдэглэсэн.

Дэлхийн мансууруулах бодисийн хоёр том үйлдвэрлэгч нь Афганистан / намуу цэцэг тарьдаг/ болон Колумб /кокаин тарьдаг / юм. НҮБ-ын статистикийн мэдээгээр, хамгийн их хэрэглэгддэг мансууруулах төрлийн бодис бол марихуан аж. Үүний дараа кокаин, опиум болон героин ордог. Кокаин, опиум болон героины хараат байдалд орсон хүмүүс нь тэдгээрээс арай цөөн аж.

Албан ёсны мэдээгээр, дэлхий дахинд 230 сая орчим хүн хар тамхины өвчнөөр өвчлөөд байна. Хэрэг дээрээ бол энэ тоо нь хэд дахин илүү байгаа. Өөрөөр хэлбэл, хар тамхины наймаа эрхлэгчид өөрсдийн ажлын фронтыг дэлхийн газрын зураг дээр маш их тэлээд байна. Тиймээс “Дэлхийн гуравдугаар дайн”-тай харьцуулсан нь хилс биш юм.