Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцож байгаа ОХУ-ын ажиглагчид сонгуулийн санал хураалтын явц болон болзошгүй зөрчлүүдийн талаар сонгууль дуусахаас өмнө тайлбар өгөхөөс татгалзав. Энэ тухай Монголд байгаа оросын төлөөлөгчдийн тэргүүн, Орос улсын Сонгуулийн төв комиссийн тэргүүн Владимир Чуров мэдэгдэв.

«Яг одоо сонгуулийн санал хураалтын явцыг бид Монгол улсын янз бүрийн бүс нутагт хэрхэн явагдаж байгаа дүрсийг ажиглаж байна. Цахим санал хураалтын систем нь оросынхтой адилхан, гэхдээ Филиппин улсынхтай илүү төстэй юм. Улаанбаатарт сонгуулийн санал хураах бүх байрууд веб-камераар тоноглогдож, улмаар Интернетээр шууд дамжуулж байна.

Харин нйислэл хотоос гадна бусад сонгуулийн хэсгүүдэд болж байгаа бүх зүйлүүдийг бичиж байгаа тус бүр хоёр камерыг байрлуулжээ. Бид малчдад зориулсан сонгуулийн нэгэн хэсгийг гэрт байхыг харлаа. Сонирхолтой нь гэвэл, үүнийг хиймэл дагуулын утсаар тоноглосон бөгөөд саналын хуудсыг хотын санал хураах байруудын адил саналын хуудсыг цахим системээр бүртгэж байна» гэж В.Чуров хэллээ.

Орос улсын сонгуулиас ялгаатай бас нэгэн зүйл бол сонгуульд төхөөрөмжийг ашиглажээ. Санал хураалтын цахим төхөөрөмж нь Оросынх шиг тунгалаг, өнгөгүй бус, харин хар өнгийн байна. Ингэхдээ саналын хуудсыг машинд оруулахдаа аль ч талыг хуулбарлах боломжтой аж.

Тиймээс зарим тохиолдолд хүмүүс өөрийн тэмдэглэснийг харах боломжтой. Орос улсад энэ бол боломжгүй зүйл. Учир нь төхөөрөмж саналын хуудсны нөгөө талыг эргүүлэхийг дуугаар шаардах болно. Өнөөдөр нэг гадны ажиглагч саналын хуудсны зургийг авч байсан.

Владимир Чуровын ярьснаар, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал  Монголын Ардчилсан нам болон Монголын Ардын намаас нэр дэвшигчдээс нилээд доогуур явж байгаа аж.

Гэсэн ч чухамхүү энэ намын төлөөлөгчид сонгуулийн санал хураалтын эл өдөр зөрчлүүд илэрсэн тухай мэдэгджээ. ИТАР-ТАСС агентлагийн уламжилж байгаагаар, зарим нэг хүмүүсээс улсын бүртгэлийн дугаар болон хурууны хээ, гар утсын дугаар авч байсан тухай болоод компьютерт оруулахын тулд хуурамч саналын хуудас бүрдүүлэхийн тулд мөнгө тарааж байжээ.

Сонгуульд олон улсын 400 ажиглагч оролцож байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын нилээд төлөөлөгчид оролцож байна.