Өрнөдийн тэргүүлэх ХМХ-үүд Эдвард Сноуденоос олгосон америкийн тусгай албадын үйл ажиллагааг илчлэсэн материалуудыг нийтлээд одоо түүний үйлийн нууц шалтгааныг олж илчлэхийг оролдож байна. Гэсэнч тусгай албадтай ухамсартай шууд тэмцэж байгаа хүн тэвчээр самбаатай байгаагаа харуулсан гэж томоотой шинжээчид үзэж байна.

Эдвард Сноуден Интернетэд АНУ-аас иргэдийг мөрдөх системийн нууцыг задлан харуулав. Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ивээлийн дор ажиллаж байсан Booz Allen компанийн 29 настай ажилтан олон нийттэй харилцах сүлжээ тухайлбал Fasebook, Google,Skype компаниудад АНУ-ын төдийгүй өөр олон орны хэрэглэгчдийн үйл ажиллагааг америкийн тусгай албад бичиж авч, сонсож байгааг мэдээллээ.

Америкийн ба европын тэргүүлэх ХМХ-үүд Сноуденоос авсан баримт бичг--дийг нийтлэв. Дараа нь тусгай албад болон Цагаан ордны засаг захиргааны зохисг-й үнэлгээг сонсоод илчлэгчийг муучлахыг оролдож эхлэв.

New York Times сонинд бичснээр Сноуден залуу байхдаа сэтгэл зүйн гажигтай байснаа харуулсан. Тэр ээжтэйгээ харилцаагаа тасаарч, зарим үед хөршүүдийн мэндчилгээнд хариу өгөхгүй байжээ. Сноуден бол итгэлцэ нийгэмд ямар ач холбогдолтой байгааг ойлгохгүй урван тэрслэгч гэсэн дүгнэлт хийжээ.

«Тэр бидний нууцыг задлаж илчлэсэн» гэж өгүүллэгийг зохиосон сэтгэл зүйч Дэвид Брукс бичжээ. Сноуден бол ёс суртахуунтай, ухаантай хүн байсан ч нийгмийн харилцаа холбоо нь сулхан зожиг этгээлд гэж тэрээр үзэж байна. Сноуден сэтгэлийн өвчинтэйг харуулах материал зарим хэвлэлд нийтлэжээ.

Иймэрхүү дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгаа бололтой гэж оросын сенатч, Холбооны Зөвлөлийн олон улсын харилцааны хорооны гишүүн Игорь Морозов хэлээд

«Иргэний шудрага явдалд өөрийгөө бэлтгэсэн хүн урам зоригтой байх. Сноуден тогтвортой сэтгэл санаатай хүчитэй хувь хүн байгааг хийсэн алхам нь харуулж байна. Одоо тэрээр хувь хүний чадвараа цаашид илрүүлэхийг хичээж байгаа бололтой. Тэрээр Хонконгийг санаатайгаар сонгож авсан байх. WikiLeaks-ын мэргэжилтнүүд гарч явах зөв чиг замыг сонгож авахад нь тусласан байж магадгүй" гэв.

Одоо Сноуден ногдсон дарамтыг сэтгэл санаа нь тайван зохих бэлтгэлтэй хүн ч дааж чадахгүй гэж гадаад тагнуулын албаны ахмад ажилтан Лев Корольков хэлээд: «Тэр хэт их ачаалалтай байна. Хүн болгон ийм дарамт ачааллыг тэсч гарч чадахгүй. Хийх алхама урьдчилан бэлдсэн байх. Ёс суртахууны чухал алхам хийх хүн хариуцлагаа ухамсарлах ёстой. Харин хэн нэгэн түүнийг ивээсэн нь өөр хэрэг» гэв.

Америкийн ХМХ-үүд Сноуденд хандах хандлагаа өрчлөсөн нь гайхал төрүүлэхгүй байна. WikiLeaks-тэй холбоотой хэрэг явдал давтагдаж байна. ХМХ-үүд Жулиан Асаанжийн олгосон материалыг шүүрэн авч нийтлээд хожим түүнийг улайран дайрч муучласан юм.

Үндэсний эрх ашгаас урван тэрслэсэн гэж Сноуденыг зэмлэн буруушаасны тухайд гэвэл энэ нь ёс суртахууны асуудал юм. Сноуден хүний үндсэн эрх-хувийн амьдрал нь нууц байхад өнгөлзсэн америкийн тусгай албадыг л урван тэрслэгч хэмээн нэрлэж байна.

ХМХ-үүд Сноуденыг «компьютерийн эрний Робин Гуд» гэжээ. Дийлэнхи олонхи нь түүний зан үйлийн шалтгааныг ойлгож байгаа бололтой. Олон улсын бүр америкийн олон нийт үүнтэй холбогдуулан АНУ-ын эрх баригчдын талархан сайшаахгүй байна.