2013 оны сонгуулийн кампанит ажиллагаа Орос Улсад эхэллээ. 9-р сарын 8-нд долоон засаг дарга, хоёр БНУлсын төрийн тэргүүн,Оросын нийслэлийг оролцуулан 9 хотын засаг дарга түүнчлэн 16 бүс нутгийн хууль тогтоох хурал, 12 хотын парламентын депутатуудыг сонгох юм. «Улс төрийн зун» халуун болох төлөвтэй.

Энэ онд Орос улсад бүс нутгийн ер бусын сонгууль болно. 1-рт энэ онд хоёр биш, нэг өдөр санал хураалт болно. Урьд өмнө улс төрчид хүуч чадвараа хавар, намард жигд хуваарьлаж байсан бол одоо хүчин чадлаа дээд зэргээр дайчлах болсон юм. 2-рт сонгууль амралтын улирал дуусаагүй байхад 9-р сарын 8-нд болно.

Энэ нь намууд өөрсдий нь талыг баримтлагчдыг сонгуулийн хэсэгт ирүүлэхийн тулд зохих хүчин чармайлт гаргах ёстой гэсэн үг. 3-рт сонгуульд оролцох намуудын тоо нэлээд олшров. Өнөөгийн байдлаар ОХУ-ын Хууль зүйн яам улс төрийн 71 намыг бүртгээд байна. 48 нь бүс нутгийн тэргүүн нарын ба бүс нутгийн хууль тогтоох хурлын маш олон сонгуульд оролцох бололтой.

Гэвч эдгээр нам эрх баригч «Нэгдсэн ОУ», ОХУ-ын КН, Либерал ардчилсан нам, «Шудрага ОУ» социал-демократ нам зэрэг парламентын дөрвөн намтай үнэн хэрэг дээр өрсөлдөж чадахгүй байх гэж Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирал Сергей Михеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдгээр бүс нутгийн сонгуулиудын хүрээнд онцгой үйл явдал болохгүй. Шинээр бүртгэгдсэн олон нам сонгуульд оролцоно. Гэвч олонхи нь шинэ залуу байгаа бөгөөд бүс нутгуудад өөрийн байгууллагагүй байгааг онцломоор байна.

Намын байгууллагууд нь дөнгөж ажиллаж эхлэв. Олонхи нь үзэл суртлын тов тодорхой хөтөлбөргүй байна. Өөрөр хэлвэл сонгууль явагдах бүс нутаг даяар эдгээр нам амжилт гаргахгүй байх. Ганц нэг тухайлбал бүс нутагт суртал нэвтрүүлгийн зохих үйл ажиллагаа явуулж чадсан нам амжилт гаргаж мэднэ.

Гэсэн ч энэ нь түгээмэл үзэгдэл болохгүй. Нэр хүндтэй болоход нь хоёр-гурван жилээс багагүй хугацаа шаардагдана» гэлээ.

Аль эртнээс өрсөлдөж ирсэн дөрвөн нам хурц тэмцэл хийнэ. 2001 онд бүс нутагт дийлэнх олонхи санал уламжлал ёсоор авч байсан эрх баригч нам тэр болгон амжилт гаргаж чадсангүй. Сонгуулийн дараа «Нэгдсэн ОУ» нам 30 хүрэхгүй хувийн санал авсан бараг бүх бүс нутагт намынхаа салбарын удирдлагыг сольжээ.

Одоо байдал нааштай өөрчлөгдөнө гэж «Нэгдсэн ОУ» нам найдаж байна. Гэвч тус намын өрсөлдөгчид ч байр сууриа бэхжүүлэв. Тэмцэлгүй байр сууриа тавьж өгөхгүй гэж Олон улсын улс төрийн магадлан шинжлэх хүрээлэнгийн захирал Евгений Минченко хэлээд

«Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн өнгөрсөн оныхоос илүү ширүүн болно. Эрх баригч нам зарим бүс нутагт зохих байр эзлэхгүй байна. Тухайлбал засаг дарга нь «Шудрага ОУ» намын төлөөлөгч байгаа Забайкальский мужийг дурдаж болно. Оросын төвийн Владимирская мужид коммунистууд зонхилж байна. Өөр хэдэн бүс нутагт ч коммунистууд «Нэгдсэн ОУ» намтай өрсөлдөнө» гэв.

Эдүгээ ОХУ-ын КН-ын сонгуулийн штаб орон нутгийн байгууллагуудаа бүс нутгийн парламентын сонгуульд нийт саналын дөрөвний нэгийг авахад зоригжуулж байна. Түүнчлэн «Шудрага ОУ» 20 хувь санал авах төлөвлөгөөтэй байна. Гэвч Либерал-ардчилсан нам зорилтоо тоогоор илрүүлж зарлахгүй байна. «Тэргүүлэх л ганц зорилттой!» гэж намын удирдагч Владимир Жириновский мэдэгджээ.