Улс орондоо хувьсгалт байдлыг гааруулахаас сэрэмжлэхийн тулд Катарын эмир эрхээ хүүдээ залгамжлуулсан гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны тэргүүн Михаил Маргелов үзэж байна. «Арабын хавар» гэгчээс сэрэмжлэхээр эрхээ удмын хунтайзад шилжүүлэх тухай шейх Хамад зарлан мэдээлсэн гэж Маргелов хэллээ.

Ийнхүү сэрэмжлэх үйл явдал урьд өмнө ч болсон. Марокко,Иордани улсуудын хаад эсэргүүцэлийн хөдөлгөөн Египет, Тунис, Ливи улсуудын хувилбараар хувьсгал болж хувирахыг хүлээлгүй шинэтгэл шуурхай явуулж эхлэсэн билээ.

Мароккод үндсэн хуулийн шинэтгэл явуулж,Иорданид парламентыг тарааж, депутатууд Еөнхий сайдыг сонгох шинэ хуулиар сонгууль явуулсан гэж Маргелов тэмдэглэн хэллээ.

Катарын эмирын тухайд гэвэл залуу эрх баригч шинэтгэл явуулахад бэлэн байх эсэх, Сирийн талаархи Катарын байр суурь хадгалагдах эсэх нь чухал гэж оросын парламенгтын гишүүн үзэж байна.