ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден одоо хаана байгаа нь тодроогүй байна. Сноуден Хонконгоос онгоцоор ирж, Москвад дамжин нэвтрэхээр түр буусан гэж урьд мэдээлсэн билээ. Тэнд тэрээр дэлхийн ХМХ-ийн сэтгүүлчдийн нүдэнд тусалгүй алга болжээ. Сноудены шилжилт хөдөлгөөний тухай янз янзын мэдээлэл тархсан.

Ганц зүйл батлагдав. Эквадор Эдвард Стоуны улс төрийн шалтгаанаар хоргодох тухай мэдүүлэгт нь нааштай хариу өгчээ.Харин тэрээр тус улсад очих уу? Эсвэл өөр хувилбартай байна уу? Өөр хувилбартай байх гэж оросын шинжээчид үзэж байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Орос улсын хил даваагүй гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.Москвад Сноуден Хонконгоос ирээд Шереметьево нисэх оноцны буудлын дан нэвтрэн дамжих бүст байж болно. Оросын ГХ-ийн сайд хэлэхдээ

«Бид ноён Сноуденд ч, түүний америкийн хууль зүйтэй харилцах харилцаанд ч, тэр дэлхий даяар шилжих явдалд ч ямар ч хамаагүй байна. Тэрээр чиг замаа бие даан сонгож авсан. Орос улсын хил давсангүй. Орос улс бараг хуйвалдаж, АНУ-ын хууль зөрчсэн гэсэн зэмлэлийг бид огт хүлцэхгүй. Түүнээс гадна биднийг сурдуулах шахсан. Америкийн албан хүмүүсийн ийм зан үйл эрх зүйн ямар ч үндэс суурьгүй байгааг бид иш үндэс болгож байна» гэв.

ТТГ-ын ба Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан 29 настай Сноуден энэ сарын эхээр нууц мэдээллийг хэвлэлд нийтлэв. Америкийн тусгай албад хүмүүсийн утсаар хийсэн яриаг сэм чагнаж, Интернет хэрэглэгчдийн захидал харилцааг сонирхож мөрдсэн тухай егуулжээ.

Эдгээр нь америкийн төдийгүй өөр улсын иргэн юм.Сноуден нууц баримт бичгүүдийг дамжуулж өгөхдөө «АНУ-ын засгийн газар тагнуулын том нууц машинаараа хувийн амьдрал, интернетийн эрх чөлөөг устгахаас сэрэмжлэхийг бодсон» гэжээ.

Америкийн тусгай албад дээрх баримт бичгүүдийг нийтлэснээс хойш тэр үед Хонконгод байсан Сноуденыг мөрдөж эхлэсэн нь мэдээжийн хэрэг юм.АНУ-д ирэнгүүт түүнийг баривчилж шоронд урт хугацаанаар хорих тухай эрх баригчид нь зарлан мэдээлэв. Зугтаж зайлахаас өөр арга зам америк хүнд байсангүй. Харин хаашаа зугтаж явах вэ?

Одоо тэр ямар улсад түр буухыг хэн ч лавтай хэлж чадахгүй бололтой. Ер нь Сноуден ч мэдэхгүй байх гэж ЗХУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах хорооны чөлөөнд гарсан хурандаа Сергей Шестов хэлээд

«Эдүгээ тэр дурдаж байгаа улсуудад очихгүй бололтой. Байзнаж тайван сууж амрах цаг үе шаардагдсан. Харин хаана түр бууж суусан нь тодорхой биш байна. Онгоцоор явсан байх гэж бараг бүгд тааварлав. Гэвч тээврийн өөр олон хөсөг байна шуу» гэв.

Ойрын өдрүүдэд Сноуден мэдээллийн хүрээнээс зайлж үгүй болно гэж олонхи шинжээч үзэж байна.Үйл ажиллагааны нь тойрон дэгдээсэн шуугиан бага зэрэг намжсаны дараа гэнэтийн газарт байгаа нь илрэн тодрох байх.