Солонгосын ээдрээтэй түүхэнд хамгийн аюултай сүйдэх хор уршигтай болсон дайн 1950 оны 6-р сарын 25-нд Солонгосын хойгт эхлэв. Тэртээх үйл явдлууд Өмнөд Солонгост маргаан үүсгэсээр байна гэж оросын шинжээч Андрей Ланьков хэлээд

«Солонгосын дайн түүх болоогүй. Энэ нь улс төрийн асуудал хэвээр байна. 1980-д оны сүүлч, 1990-д оны эхээр дайн чухам хэн дэгдээсэн асуудлаар ширүүн санал шүүмжлэл явагдсан юм. Өмнөд Солонгосын талаас дайн хийж эхлэсэн буюу өдөөсөн гэж солоносын зүүний хучин батлан илэрхийлэв.

1990-д онд зөвлөлтийн, сүүлийн жилүүдэд хятадын зарим баримт бичгийг нийтлэснээс хойш Умард л дайн хийж эхлэсэн нь тодров. Дайн дэгдээснийг Өмнөд ямар нэг хэмжээгээр хариуцах ёстой гэсэн саналыг хэн ч дэмжихгүй байна» гэв.

Солонгосын дайн гаднын оролцлогын хор холбогдол болсон гэж үндэсэрхэг үзэлтэй олонхи түүхч үзэж байна. Барууны консерватив үзэлтэй түүхчид, нийтлэлчид гол хариуцлагыг ЗХУ-д тулгаж байна. Солонгосын улс төрийн амьдралын зүүний чиглэл баримтлагчид мөргөлдөөний хариуцлагыг АНУ-д тохож байна.

Харин солонгосын дайн дотоодын мөргөлдөөний хэлбэрээр эхлэж, үнэн чанартаа иргэний дайн болж хувирсан гэж зарим залуу түүхч, нийтлэлч онцлов. Тэмцэлдэн сөргөлдөж байгаа бүх тал улс орныхоо ирээдүйн талаархи үзэл санаагаа хамгаалж байна.

Өмнөд Солонгосын олонхи зүтгэлтэн Солонгосын дайн бол солонгосын дотоодын мөргөлдөөн гэсэн үзэл санааг эсэргүүцэж байна.Зүүний ба барууны үндэсэрхэг үзэлтнүүдийн үзэл санаа нэлээд тааламжтай байна. Гаднын хүчин цуст мөргөлдөөнийг хариуцах ёстой гэж үзвэл солонгосчууд ямар ч гэм зэвмгүй байсан ч гадаадын геополитикийн сэхүүн санаархалын золиос болсон гэж үзэж болно.

Гэсэн ч бодит байдал дээрх хувилбаруудаас илүү нарийн түвэгтэй байна. Солонгосын дайныг тайван авч үзвэл дайн солонгосын дотоодын мөргөлдөөн, хэт гүрэн улсуудын сөргөлдөөн, хүйтэн дайны нэг хэсэг болсон нь тодроно.

Дайн хоёр Соолонгос улсын биш эсрэг тэсрэг хоёр үзэл суртлын мөргөлдөөний хувьд эхлэв. 1946-1950-д онд орон нутгийн коммунист нууц байгууллагууд эрх баригчидтэй цуст тэмцэл хийж байсан юм. Мэдээжээр Өмнөдэд коммунист партизанууд Умардаас материаллаг мэдэгдэхүйц тусламж авч байсан. Партизаны олон нийтийн хөдөлгөөн улс дотроо ч дэмжлэг хүлээж байв.

1945-1950 онд Хойд Солонгост ч дотоодын тэмцэл хийсэн тухай нийт олон бараг мэдэхгүй байна. Умард Солоногосын дэглэм илүү хатуу байсан учир дургүйцэгчид зэвсэгт тэмцэл хийлгүй Өмнөд рүү зугтаж байв. 1945-1953 онд бараг 1,5 сая хүн өөрөөр хэлвэл нийт хүн амын барагцаалбал 15 хувь нь гарч явсан аж. Энэ нь коммунист үзэл санаанд автахгүй цөөнгүй хүн Умардад байсныг тусган харуулж байна.

40-д оны сүүлээр дотоодын тэмцэл ширүүсэв. 1946-1953 онд гадаадын цэрэг биш хоёр Солонгос улсын цагдаагийн хүчин, арми энгийн хүмүүсийг гэсгээн цээрлүүлсэн юм.

Нөгөө талаас Солонгосын дайн хүйтэн дайны нөхцөлд л гаарав. Гаднаас дэмжлэг авахгүй байсан бол солоногосын коммунистууд, коммунистуудыг эсэргүүцэгчдийн сөргөлдөөн ширүүсэхгүй байсан юм. Амь үрэгдэгсдийн тоо ч нэмэгдэхгүй байсан

Мөргөлдөөний сүүлээр гадаадын цэргийн оролдлого хоёр Солонгос улсыг аврав. 1950 онд АНУ Өмнөд Солонгосын талд дайнд оролцохгүй байсан бол түүнийг Ким Ир Сенд захирагдуулж нэгтгэх байв. Нөгөө талаас 1950 оны намар Хятад улс цэргээ Солонгосын хойг руу явуулахаар шийдвэрлсэн нь Ли Сын Маны засаг улс даяр тоготохоос сэрэмжлэв.

Одоо Өмнөд Солонгост Солонгосын дайнд шинээр хандах хандлага аажмаар телевшиж байна гэж Андрей Ланьков хэлээд «Дайн чухам хэн дэгдээснийг хүмүүс бараг сонирхохгүй байна.Энэ нь иргэний буюу өөр дайн байсан уу? гэсэн асуудал 2-р зэргийн боллоо. Дайныг хүмүүс үндэсний эмгэнэлт хэрэг явдал хэмээн үзэж байна.

Ямар нэг улс төрч буюу хүчний гэм буруутын тухай өгүүлэхгүй байна. Улс орныг нэрвэсэн газар хөдлөлт буюу хар салхи мэт гай гамшгийн тухай ярьцгааж байна. Одоо энэ үзэл санаа ялангуяа залуучуудын дотор өргөн дэлгэрсэн» гэв.

Одоогоос 60 жилийн тэртээ Солонгосын хойгт явуулсан цуст ажиллагааг олон улс орон хариуцах ёстой гэж үзэж болно. Гэвч буруутныг эрэж олох биш, ийм эмгэнэлт хэрэг явдлыг давтахгүй байх нь нэн чухал гэж Андрей Ланьков хэллээ.