Эдүгээ нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлээгүй явдал төдийгүй япончуудын ухамсалт шингэсэн Орост хандах зохисгүй хэвшсэн хандлага Орос, Япон улсуудыг ойртуулахад саад болж байна. Хүйтэн дайны үед үүсэн төлөвшсэн эдгээр хэвшсэн хандлагыг давахад хэцүү гэж оросын нэрд гарсан эрдэмтэн, Орос улсаас Японд суугаа элчин сайд асан Александр Панов тэмдэглэн хэлээд

«ОХУ-ын дүр төрхийг таагүй байгаа мэтээр дүрслэн харуулахыг японы ХМХ-үүд оролдож байна. Түүнээс гадна АНУ-аас Орос улсад зохисгүй хандаж байгаа нь нууц хэрэг биш. Америкийн суртал нэвтрүүлгийн машин Японд үр бүтээлтэй ажиллаж байна. Японд америкийн төлөөний этгээдүүд нэлээд хүч нөлөөтэй байна.

Иймээс америкийн талаас явуулсан бүх үйл ажиллагаа сайн гэж бүр эрдэмтэд ч үзэж байна. Атомын бөмбөг хаяж, японы хотуудыг шатаасан боловч япончуудыг ардчилалд сургасан хэмээн үздэг. Цэргийн үйлдвэрлэлд огт хамаагүй энгийн 500 мянга гаруй хүн  үед амь үрэгдснийг тоохгүй байна.

Америкчууд тусласан гэлцдэг. Тиймээ хүүхдүүдэд шоколад чихэр, бие үнэлэгчдэд оймс өгч байсан. Хожим америкийн цэрэг эмэгтэйчүүдийг хүүхэдтэй болгоод зугтснаас хойш 500 мянган хүүхэд өнчрөсөн» гэв.

Гэсэн ч америкийн талаас хийсэн юм бүхэн сайн, оросынхны хийсэн бүх юм муу гэж японы түүхчид үзэж байгааг шинжээч тэмдэглэв. Жишээ нь 1945 онд Манжуурт цөмрөн орсон оросын цэргүүд хорон санаатай бүдүүлэг байсан учраас олон мянган хүүхэд, эмэгтэй, өндөр настан эмээж, амиа хорлосон.

Дараа нь японы 500 мянган цэргийг ЗХУ-д хүчээр шилжүүлж, хүнд хучир ажил хийхийг албадаж байсан гэлцдэг. Гэвч эдгээр түүхч японы цэргийнхэн л япон хүүхэд эмэгтэйчүүдийг амиа хорлоход хүргэж, америк, англи хүмүүс японы олон зуун мянган олзлогдсон цэргийн хөдөлмөрийг ашигласныг үг дуугүй өнгөрөөж тэмдэглэхгүй байна. Тэр үед ийм практик ажиллагаа хаа сайгүй явуулсан билээ.

Мэдээжээр ЗХУ-д ч японы эсрэг суртал нэвтрүүлэг байсан гэж Панов хэлээд «АНУ-тай хамтран ажиллаж, ЗСБНХУ-ыг сөрөн зогсож байгаа японы милитаризмыг зөвлөлт засгийн жилүүдэд шүүмжилж байсан. Японы соёл, ахуйн байдлын тухай номууд уншигч олонд бараг хүрэхгүй байв.

ЗХУКН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэс Всеволод Овчинниковын «Японы интоорын мөчир» номыг хориглох шахсан билээ. Одоо ч гэсэн оросын улс төрийн элитын нэг хэсэг нь «хойд нутгийн асуудал» гэгчээс болж Японд хайхрамжгүй буюу зохисгүй хандаж байна. Гэвч японы талын хандлагыг бодоход оросынх бага зэрэг зөөлөн байна» гэв.

Энэ нь ялангуяа оросын хөдөө мэдрэгдэж байна гэж оросын дорно дахиныг судлагч түүхч Владимир Дацышен тэмдэглэн хэллээ. Сибирийнхэн япон хүмүүсийг өрөвдөж байна. Газар хөдлөх эсвэл Фукушима мэт осол гарах нөхцөлд хөөрхий амьтад яаж амьдарч байна вэ? гэдэг. Японтой харилцах харилцаа энд хэний ч сэтгэлийг түгшүүлэхгүй байна.

«Сахалины хойд нутгийн эзэмшлийн үед япончууд оросын хүүхдүүдэд сурах бичгүүд авч, оросын загасчдын барьсан загасыг манаж байв. Хэвийн харилцаж байсан. Японыг эсэргүүцэх хэнээрхэл Сибирьт огт дэгдээгээгүй. Жишээ нь 1939 оны сүүлээр Японы консул Новосибирскоос Барнаулд хүрэлцэн очсон билээ.

Тэгээд орон нутгийн нам, аж ахуйн удирдагчид япончуудтай архидаж, Сталин гэдэг этгээд маань эндхийн гол мөрөнд далан босгож, юм бүхнийг усанд авахуулхаар шийдвэрлэсэн гэж гомдолоо илэрхийлсэн аж. Өөрөөр хэлвэл бие биедээ их итгэж байсан. Ийм үг яриа тархсан ч намын дарга нарыг гэсгээн цээрлуулэлгүй зөвхөн донгдсон нь сонин шуу» гэж Владимир Дацышен хэллээ.

Оросын ба японы эрдэмтдийн хоёр орны түүхийн сэдэвт хамтын бүтээл орос, япон хүмүүсийг ойлголцуулахад хувь нэмэр оруулж болзошгүй.

Энэ бүтээлд орос-японы харилцааны үндсэн үйл явдлуудын талаархи японы ба оросын үзэл санааг объектив үүднээс анх удаа харуулах юм гэж төслийн зохицуулагчийн нэг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Дмитрий Стрельцов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Мөн бүтээл хоёр орны эрдэмтдийн үзэл санааг оросын ба японы уншигчдад танилцуулж, буруу эсвэл дутуу ойлгох явдлыг багасгахад туслана» гэв.

Мэдээжээр олон арван жилийн турш тогтож төлөвшсэн хэвшмэл үзэл санаа, хандлагыг нэгэн төслийн хүрээнд эрс өөрчлөх аргагүй. Гэвч үл итгэх,үл ойлголцох, сэжиглэх явдлыг давахын тулд энэ чиглэлээр ядаж анхны алхам хийж болно.