Энэ жил Екатеринбургийн Суворовын цэргийн сургуулийг анх удаагаа монголын 18 сонсогч төгсгөв. Энэ сургууль цэргийн сургуулиудад орох хүсэлтэй ахлах ангийн хүүхдүүдийн заавал суралцах ёстой шат юм. Суворовын сонсогчид хэмээн 18-р зууны оросын алдарт цэргийн жанжин Александр Суворовын нэрээр нэрлэжээ.

Монголын хөвгүүд нь Суворовын сургуульд Омск дахь сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан цэргийн кадетын корпусын дараа элсэжээ. Цэргийн салбарт ийм төрлийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны тухай бүр 2009 онд хоёр орны Батлан хамгаалах яам тохиролцсон байсан.

Суворовын цэргийн дунд сургуульд суралцагсдын дийлэнх нь цэргийн гэр бүлээс гаралтай сонсогчид байдаг. Тэгвэл монголын суворовчуудын дунд цэргийн удамтай хүн багагуй иржээ. Тухайлбал, Екатеринбург хотод Батлан хамгаалахын сайд асан Д.Мөнхтөрийн ач хүү Энхбаяр сурч байв.

Монголын 18 хүүхдээс 6 нь ОХУ-д ирэхийн өмнө орос хэл сурч байжээ. Бусад нь сургуульд ирснийхээ дараа орос хэлд шамдан суралцаж байна. Үүнд суворовчууд бусад олон хичээлийн нэгэн адил амжилттай суралцаж байна.

Монголын анхны сувровчуудыг бэлтгэсний төлөө тус сургуулийн дарга болон бусад гурван багш нарт Монголын төрийн дээд шагналаар шагнажээ.Энэ тухай Екатеринбургийн Суворовын сургуулийн дэд захирал Эдуард Бродовских хэлэхдээ

«Монгол хүүхдүүд улсын нэгдсэн шалгалтаа амжилттай өгсөн. Тэдний хоёр нь мөнгөн медальтай төгссөн. Тэд маш хөдөлмөрч, өмнө тавьсан зорилготой, өөрийн улс эх орондоо ашиг тус авчрах гэж үнэн сэтгэлээсээ зорьж байдаг.

Тэд тэдэнд маш их найдвар тавьж байгааг ойлгодог. Манай цэргийн сургууль нь төвийн татах хүчтэй байсан: тэд нартай нөхөрлөхийг хүсч, тэднээс үлгэр авч байсан. Бид тэднийг “дууч салаа” гэж нэрлэсэн. Монголдын 18 сонсогч найрал дуунд дуулж, сургуулийн төрөл бүрийн арга хэмжээнүүдэд байнга оролцдог. Тэднийг төгсөөд явахад, бидэнд тэд үгүйлэгдэх болно» гэлээ.

Монголоос шинэ бүлгүүд ирнэ байх гэж найдаж байна. Гэхдээ тэднийг орос хэл сайн сураад ирээсэй гэж хүсэх байна. Тэгвэл тэд дэмий цагаа үрэхгүй, цэргийн боловсролоо шууд үргэлжлүүлэн эзэмших бололцоотой болно. Саяхан ОХУ дахь Монгол улсын цэргийн атташетэй хийсэн уулзалт дээр энэхүү асуудал яригдсан бөгөөд удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Екатеринбургийн цэргийн сургуулийг дүүргээд суворовчууд эх орондоо буцсан. Одоо тэд Орос юм уу, аль эсвэл Монгол улсад цэргийн боловсролоо үргэлжлүүлэх боломжтой юм.

Энэ талаар орос-монголын хэлэлцээр аль эртнээс үйлчилж байгаа бөгөөд өнөөдөр тухайн хэлэлцээрээр Монголын 350 иргэн тус улсын 15 хотын 25 црэгийн дээд сургуулиудад суралцаж байна. Магадгүй, монголын анхны суворовчууд нь эдгээр эгнээг дүүргэж мэдэх юм.

Дараагийн “монголын” суворовчуудын салаа Екатеринбургэд нэг жилийн дараа ирэх нь бидэнд тодорхой болсон. Монголын хүүхдүүд Екатеринбург хотод төдийгүй, тус улсын бусад хотуудын суворовын цэргийн сургуулиудад суралцана.

Монголын боловсон хүчнийг бэлтгэх нь Орос улс болон Монгол улсын БХЯ-ны хоорондын хамтын ажиллагааны нэг хэлбэр юм гэж Буриадын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, улс төр судлаач Владимир Родионов тэмдэглээд

«Монголын армид зөвлөлтийн жишгийн зэр зэвсэг дийлэнх нь байдаг. Үүнд: гол хөдөлгөөнт техник, танкууд, нисдэг тэргүүд, буудлагын зэвсэг. Одоогийн дээд командлалын бүрэлдэхүүн нь хуучин ЗХУ-д боловсрол эзэмшсэн.

Эндээс монголын армид оросын цэргийн соёл, оросын цэргийн стратеги үүдэлтэй юм. Сүүлийн үед монголын цэргийн төлөөлөгчид Орос улсад олонтоо айлчлах болсон. Эцэст нь, Монгол-Оросын хамтарсан төрөл бүрийн цэргийн сургуулилтууд нь сэргээд байна» гэлээ.

Энэ жил орос-монголын терроризмын эсрэг “Сэлэнгэ-2013” сургуулилт нь 9-р сард Монгол улсын Дойтын Шар уул гэдэг газар зохиогдоно. Эдгээр сургуулилтууд нь 2008 оноос эхлэн жил бүр зохиогдож байна. Цэргийн хамтарсан сургуулилтанд оролцогчид нь байлдааны үед буудлагыг бүслэх, дайсны бүлэглэлүүдийг устгах ажиллагануудыг сургууллах юм.