Эдвард Сноуден америкийн тагнуулын албанд ажиллаж байхдаа БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын чухал асуудлуудтай холбоотой мэдээллүүдийг мэдэж байжээ. Тэрээр Гонконг рүү оргосныхоо дараа эдгээр мэдээллүүдийг илчлэх болсон нь жинхэн дуулиан тарьсан.

Сүүлийн долоо хоногуудад Сноудены хийсэн мэдэгдэлүүд нь хятадын тагнуулынхны АНУ-ын тусгай албаныхны өмнө байгуулсан гайхалтай ялалтыг гэрчилж байна гэж Стратеги болон технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин үзэж байна. Ингээд түүний хувилбарыг сонирхое.

ТТГ-ын болон Үндэсний аюулгүйн зөвлөлийн агентлагийн ажилтан асан Эдвард Сноудены Гонконгийг орхиж явж, Москвад нисч ирэн, улмаар Эквадор улсаас улс төрийн орогнол хүсэх нь ямартай ч, АНУ-ын хувьд таагүй мэдээ мөнөөс мөн.

Сноуден нь иргэний эрх чөлөөний төлөө тэмцлээ явуулж байгаа цагт, америкийн тусгай албаныхны хувьд үзэл суртлын тэмцэгчийн статусыг хадгалж байгаа бөгөөд АНУ ын засгийн газрын хувьд түүний зүгээс шинэ шинэ илчлэлүүдийг хүлээхээс өөр замгүй аж. Тэдгээр нь АНУ-ын улс төрийн дотоод шуугиануудыг өдөөх юм уу, аль эсвэл америкийн гадаад бодлогын аль нэг чиглэлүүдийг шүүмжилсээр байх болно.

Сноуденыг АНУ-аас зугтаан гарсан тухай баримтууд нь ойрын үед бидний хүртээл болно гэдэг юу л бол. Гэсэн хэдий ч, Сноудены сүүлийн хэдэн долоо хоногуудад хийсэн мэдэгдэлүүд нь хятадын тагнуулын албаны АНУ-ын тусгай албаныхны өмнө байгуулсан сэтгэл хөдлөм ялалтын гэрч болж байна.

Сноуден Гонконг руу оргосон явдал нь Калифорнид болох хятад-америкийн маш чухал ДХУ-аас өмнөхөн болжээ. Энэхүү уулзалт дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-ын дарга Си Зиньпины өмнө хятадын кибер тагнуулыг ажиллагааг АНУ-тай холбон тавих ёстой байлаа.

Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн үйл ажиллагааны тухай Сноудены анхны илчлэлүүд нь анх удаагаа ДХУ-ын өмнө болон түүнийг явж байх үед болсон. Тэдгээр нь АНУ-ад дотоод улстөрийн аймшигштай шуугиан тарьсан. Дараа дараагийн түүний мэдэгдэлүүд нь америкчууд Хятад болон Гонконгийн компьютерын сүлжээнүүдийг эвдсэнтэй шууд холбоотой байлаа.

Сноудены эл мэдэгдэлүүд нь АНУ-ыг эвгүй байдалд орууллаа. АНУ нь хятадын кибер дайралтуудын тулгамдсан асуудлуудыг дээд хэмжээнд шийдвэрлэхээр тулж ирээд байсан тэр мөчид болов. Америкчуудын хоёр нүүртэйг илчлэх баримтыг Сноуден гаргаж ирлээ.

Сноудены хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гаргасан мэдээлэл бүр нь маш “цагаа олсон” байлаа. Жишээ нь, америкчууд болон британий тусгай албаныхан 2009 онд Лондонд болсон ДХУ-ын үеэр гадаадын дипломатуудын утасны яриануудыг сонсч, гадаадын дипломатуудын шууданг задлаж байсан тухай мэдээлэл нь Их Британий “Их наймын” ДХУ-ын эхлэхээс нэг хоногийн өмнө нийтлэгдсэн. Гэтэл үүнийг жирийн давхцсан зүйл хэмээн үзэж яавч болохгүй.

Одоо Сноудентэй болж байгаа бүх зүйл нь америкийн тагнуулын албаны хүйтэн дайны үеэс хойш гарсан хамгийн том ялагдал юм. Үүнд хятадын тусгай албаныхан холбоотой эсэх нь хэзээ нэгэн цагт тодорхой болох нь юу л бол. Ингэхдээ үүнийг үгүйсгэж огт болохгуй юм.

Ойрын ирээдүйд Сноуден америкийн тагнуулын нийгэмлэгийн эсрэг шинэ мэдэгдэл хийнэ гэдгийг таамаглаж болох байна. Учир нь Сноуден нь өөрийн оргох явдлыг маш нарийн тооцоотой бэлтгэсэн. Тэр маш их хэмжээний маш нууц баримтуудыг хувилж, бэлтгэсэн.

Зарим баримтууд нь түүний эрхэлж байсан ажлын эрх мэдлээс давсан баримтууд ч байв. Wikileakes -ийн дуулиант шуугианы зэрэгцээ Сноудены түүх нь АНУ -ад маш нууц мэдээллийн аюулгүй байдлыг хангах болон эх сурвалжуудыг хамгаалахтай холбоотой нилээд тулгамдсан асуудлууд байгааг гэрчилж байна.

Эдгээр зэмлэлүүдийг няцаахад Америкийн засгийн газарт амаргүй байх болно.

Энэ бол америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены оргох болсонтой холбоотой Василий Кашины үзэл бодол байв.