Москва хотноо аугаа эх орны ялалтын парадны 68 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэж байна. 1945 оны 6-р сарын 24-ний өдөр аугаа Эх орны дайнд фашистын түрэмгийлэгчдийг ялсныг тохиолдуулан 40 мянган цэрэг, офицеруудын хүндэтгэлийн марш Улаан талбайд явж өнгөрсөн юм.

Ялалтын парадыг явуулах тухай шийдвэрийг 1945 оны 5-р сарын 15-ны өдөр гаргажээ. 6-р сарын 24-ний өглөө Улаан талбайд параданд оролцохоор цэргийн нэгжүүд жагссан байлаа. Кремлийн цаг яг 10 цагийг цохиход Спасскийн цамхагийн хаалгаар ЗХУ-ын Маршал Георгий Жуков цагаан морио унасаар гарч ирэв. Тэр парадны командлагч маршал Константин Рокосовскийн илтгэхийг хүлээн авлаа. Үүний дараа цэргийн алдарт хоёр жанжин хамтдаа цэргүүдийг тойров. Дараа нь талбай дээгүүр зөвлөлтийн бүх арван цэргийн эмхтгэлийн болон тэнгисийн цэргийн флотын хороонууд жагсав. Хороо тус бүрд зориулан онцгой марш тоглож байв.

Парадны гол зангилаа нь фашистын армийн 200 туг далбааг авч явах цэрэг дайчдын цуваа байлаа. Тэдгээрийг бөмбөрийн нижигнэсэн цохилтон дор мавзолейн /бунхан / ойролцоо тусгайлан зассан тайзан дээр хаяж байлаа. Хамгийн түрүүнд Гитлерийн хувийн хамгаалалтын батальоны тугийг хаяв. Индэр нижигнэсэн алга ташилтаар хүлээн авлаа. Дайсныг жигшиж буйгаа онцлохын тулд зөвлөлтийн цэргүүд вермахтын тугуудийг бээлий өмсөж зөөн, парадны дараа тэдгээрийг шатаажээ.

Бүх зүйлийг нарийн тооцоотой бодсон байсан гэж түүхийн ухааны доктор, профессор Борис Илизаров ярьж байна: «Параданд онцгой гоо зүй байдаг юм. Энэ нь юунд илэрч байсан гэвэл эргэн тойронд тус улс агуу хүчтэй, ялагдашгүй, онцгой сүр жахланд оршиж байсан. Энд зөвлөлтийн цэргүүдийн жагсаал төдийгүй ялагдсан фашистын Германы цэргийн тугийг Сталин тэргүүтэй засгийн газрын зогсч байгаа мавзолейн хөлд шидэж байгаа нь хүмүүст гүн гүнзгий сэтгэгдэл төрүлсэн. Энэхүү зүйл нь гайхалтай сэтгэл хөдлөм, бахдам сайхан байсан».

:Ялалтын парад хоёр цаг гаруй үргэлжилсэн. Энд болж байгаа бүх зүйлийг кино зургаар авч байлаа. Дүрс бичлэгээс харахад 6-р сарын 24-нд Москвад хүчтэй аадар орж байжээ. Борооны ус цэргийн дуулгаар урсаж, цэрэг дайчдын хувцас норж байлаа. Гэтэл параданд оролцогчид үүнийг ер тоосон шинжгүй байна.

Өнөөдөр Ялалтын Параднаас хойш 68 жилийн дараа бүх юм тодорхой мэт. Гэтэл түүхчид шинэ түүхэн баримт сэлтүүдийг хээсэн хэвээр байна. Энэ тухай түүхэн зорилтот Сангийн мэдээллийн болон нийгмийн хөтөлбөрийн захирал, “Оньсого болсон Эх орны дайн” номны хамтран зохиогч Александр Музафаров ийн тэмдэглэж байна.

Нэг ч түүхэн үйл явдлын тухай, ямарч ач холбогдолтой байлаа ч гэсэн, тэр тухай бүх юм тодорхой гэж хэлж болохгуй. Баримт бичгүүдэд өмнө тухайн цаг үедээ төдийлөн чухалчилж үзээгүй, сонирхолтой тодорхой зүйлүүд нь хэзээ ч байж мэдэх юм. 1945 онд төдийлөн сонирхол татахгуй, тийм зүйлүүд ч байсан байж мэдэх юм. Жишээ нь, саяхан Ялалтын парадны оролцогч, нэгэн ахмад дайчин ярилцлага өгч байхдаа, тэдний цувааг Улаан талбайгаас гарах үед гудамж дүүрэн хүмүүс байсан тухай дурсаж байлаа. Тэд цэрэг дайчдын хөлд цэцэг шидэж байжээ. Ингэж тэд өөрсдийн баяр талархлыг илэрхийлж байв. Энэ тухай түүхийн нэг ч баримт бичигт дурдаагүй ажээ.

Түүхчид Ялалтын Парадыг аймшигтай дайнд ялагч армийн маш их үнэ цэнээр олсон манай эриний үйл явдал гэж нэрлэдэг. Европ болон дэлхий дахин фашизмаас чөлөөлөгдсөн.