Москвагийн Поклонная гора хэмээх ууланд орших Аугаа эх орны дайны төв музейд Испаний иргэний дайн, Халх голын тулалдаанд эр зориг, баатарлаг үйлсээрээ шалгарсан алдартай цэргийн нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Сергей Грицевецийн хүрэл цээж баримлыг босгоно. Саяхан оросын “Нисэхийн ахан дүүс” олон нийтийн байгууллагаас музейд цээж баримлыг хандивлав.

Сергей Грицевецийн гавъяа нь Аугаа эх орны дайны үед зөвлөлтийн нисэгчдэд үлгэр жишээ болж байв. Тэрээр энэ дайны өмнө ертөнцийн мөнх бусыг үзжээ. 1938 онд Оренбургийн нисэхийн сургуулийг төгсч, улмаар фашистын булаан эзлэгчидтэй тэмцэхээр сайн дураар Испаний иргэний дайнд явсан.

Тэр үед ЗХУ бусад орнуудын адил фашистын тэмцэгчидтэй тэмцсэн. Дөрвөн сар хагасын хугацаанд Сергей Грицевец агаарын 42 тулалдаанд оролцож, дайсны 30 онгоц устгасан төдийгүй нэг тулалдаанд дайсны 7 онгоц сөнөөжээ. Энэ бол тэр үеийн нисэхийн түхэнд хосгүй явдал байсан. 1939 оны зуны Халх голын тулалдаанд тэр 30 удаа агаарын тулалдаанд оролцож, японы 13 онгоцыг устгасан.

Энэ тухай Монгол улсын Элчин сайдын цэргийн атташе Очирын Энхбаяр ийн ярьж байна: «Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь чухал ач холбогдолтой юм. Учир нь энэхүү арга хэмжээ нь манай орны сайн сайхан, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан агуу баатарт зориулагдаж байна. Хэрвээ зөвлөлтийн нисэгчдийн эр зориг, баатарлаг үйлс байгаагүйсэн бол Халх голын хувь заяа өөрөөр эргэж мэдэх байсан юм. Энэ бүгдийг бид сайн ойлгож байдаг.

1939 оны хүнд өдрүүдэд тэнгэрт давуу хүчтэй байсныхаа ачаар бид япорны түрэмгийлэгчдийг ялсан. Улаанбаатар, Чойбалсан хотуудад Улаан армийн нисэгч нарт зориулсан томоохон хөшөө дурсгалууд байдаг. Харин Халх голын районд зэвсэгт хүчний музей болон хөшөө дурсгалын цогцолбор байдаг. Монголчууд тэдгээр тулалдаануудын баатаруудад гүнээ хүндэтгэлтэй хандан, тэдний гэгээн дурсгалыг үүрд дурсдаг».

Хошууч Грицевец нь Баатарын анхны алтан таван хошуугаа испаны тэнгэрт дайнсны олон тооны онгоц унагасныхаа төлөө авсан бол, хоёрдахь алтан таван хошуугаа Халх голын эрэг дээр андаа аварсныхаа төлөө шагнагдсан. Дайсны нутаг дэвсгэр дээр Грицевецийн алба хаадаг хэсгийн ахлагчийн онгоц унахад, нисэгч тэр аюулыг үл тоомсорлон япончуудын хамгаалалтын гүнд 60 км цөмрөн орж, ээрэм талд бууж, нэг суудалтай сөнөөгч онгоцны бүхээгтээ өөрийн даргыг авч явсан юм.

Сергей Грицевич 1939 оны 9-р сард Украинд цэргийн сургуулилтын үеэр түүний аэроплан өөр онгоцтой мөргөлдөх үед нас баржээ. Тэрээр ЗХУ-ын Баатарын хоёр алтан таван хошууг хүртэж амжаагүй юм. Учир нь хоёр алтан таван хошууг 1939 оны 11-р сард гардуулахаар төлөвлөж байжээ. Тэгсэн хэдий ч, тэр энэхүү хүндтэй шагналаар хоёр удаа шагнагдсан анхны хүн байлаа.

Сергей Грицевецийн нэрэмжит “Нисэхийн ахан дүүс” олон нийтийн байгууллагын дэд ерөнхийлөгч, цэргийн нисэгч Петр Чуйко ийн ярьж байна: «Сергей Грицевецын нэрийг анх Аугаа эх орны дайны музейн Яруу алдрын танхимын хананд бичсэн юм. Бид одоо энд ирээд байна. Энд ЗХУ-ын мянга, мянган Баатарууд байна, гэхдээ тэр бол анхных нь юм. Түүнчлэн түүний эл түүхээр удахгүй нээгдэх гэж байгаа интернационалист цэрэг дайчдын үзмэрүүд эхлэх болно.

Дараа жил Монгол улсад Халх голын 75 жилийн ялалтын ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан байлдааны үйл ажиллагаа явагдсан газруудад баатарын цээж баримлыг суурилуулна. Хөшөөг хоёр улсын ерөнхийлөгчийг байлцуулан нээхээр төлөвлөж байна.