Вашингтон Орос улсын засгийн газрыг ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд тагнуулын гэмт хэргээр яллах зорилгоор АНУ руу албадан гаргахад “боломжтой бүх хувилбаруудыг харж үзнэ” гэдэгт найдаж байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Кейтлин Хейден мэгэдэлдээ, АНУ нь дипломат сувгуудаар Сноуденыг ОХУ руу явсантай холбогдуулан Гонконг болон БНХАУ-ын эрх баригчдад эрс шийдвэртэй эсэргүүцэл илэрхийлж байна.

АНУ-аас хийсэн мэдэгдэлд, “иймэрхүү үйл ажиллагаанууд нь АНУ болон Гонконгийн хооронд болоод АНУ, БНХАУ -ын хоёр талын харилцаанд уршиг үзүүлж байна” гэж “Рейтер” иш татжээ.

Эквадорын ГХЯ-ны тэргүүн Рикардо Патиньо өмнө хийсэн мэдэгдэлдээ, тус улсын эрх баригчид АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденээс улс төрийн орогнол олгох тухай хүсэлтийг хүлээж авсан гэсэн. Саяхан АНУ-ыг эрх баригчдын нууцын баримтуудыг илчилсэн гэмт хэрэгтэн, америкийн иргэн нь Гонконгоос гарч, ОХУ-ын москвагийн “Шереметьево” онгоцны буудалд хүрэлцэн иржээ.

“Шереметьево” буудлын эх сурвалж “Интерфакс” агентлагт уламжлахдаа, ТТГ-ын ажилтан асан Сноуден нь тус онгоцны буудлын Е терминалд “хөл хориотой” зочид буудалд өрөө авсан тухай уламжилжээ. Тэрээр Гонконгоос нисч ирсэн бөгөөд онгоцны буудлын нутаг дэвсгэрийг визгүй орхиж явж болохгүй юм. Даваа гаригийн шөнө “Шереметьево”-д эквадорын дипломатууд ирээд буцжээ. Дараа нь даваа гаригийн өглөө Эквадорын ЭСЯ-ны машинууд дипломат төлөөлөгчдийн газраа буцаж иржээ. Гэхдээ дипломатууд Сноуденыг өөрдийн дипломат төлөөлөгчийн газар Сноуденыг авч явж чадсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Элчин сайдын яамны дипломатууд Сноудентэй холбоотой байдлыг тайлбарлахаас татгалзав. Ирж байгаа мэдээгээр, Сноуден нь “Шереметьево”онгоцны буудлын нутаг дэвсгэрт Гаваны /Куба/ нислэг хүлээж байгаа аж. Өмнө нь АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, ТТГ-ын ажилтан асны америкийн паспорт хүчингүй болсон гэжээ. АНУ Латин Америкийн орнуудыг Сноуденыг өөрийн улс оронд хүлээж авахгүй байхыг уриалжээ.