Өнөөдөр олон улсын Олимпийн өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна. 1948 онд швейцарын Санкт-Морицод Олон улсын олимпийн хорооны 42 -р чуулганаар мөн байгууллагыг үндэслэн байгуулсан өдрийг мөнхжүүлэх шийдвэр гаргажээ.

1894 оны 6-р сарын 23-нд Парист Олон улсын биеийн тамирын их хурал дээр ноён Пьер де Кубертен эртний грекийн Олимпийн уламжлалыг сэргээхийг уриалсан аж. Тэрээр Олимпийн наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион явуулж, тэмцээнд оролцохыг дэлхийн бух тамирчныг урихийг санаачилжээ. Мөн саналыг сайшаасан юм. Олон улсын олимпийн хороог зохион байгуулах тухай мөн өдөр зарлан мэдээлж, францын Пьер де Куртенег анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.

Тэрээр илтгэлдээ олимпийн эрхэм дээд зорилгыг томъёолж, спорт болон өөр салбарт тэдгээрийг даган мөрдөхийн уриалжээ.

Дэлхийн 205 улс Олон улсын олимпын хороонд нэгдсэн юм. Орос улс Олимпийн наадамд 1900 онд анх удаа оролцсон. Зөвлөлтийн ба оросын тамирчид 1952 оноос хойш 1984 оны Лос Анжелесын Олимпоос гадна бух Олимпод оролцов. Оросын бараг 700 тамирчин Олимпийн аврага болоод байна.

«Энэ нь манай орон Олон улсын олимпыийн хөдөлгөөнд чухал байр эзлэж байна гэх үндэс болсон" гэж Оросын Олимпийн хорооны хундэт дэд ерөнхийлөгч, усан харайлтын олимпийн аврага Владимир Васин хэлээд: «Орос улсаас Олон улсын олимпийн хөдөлгөөнд их хувь нэмэр оруулсныг Олон улсын олимпийн хороо ч, дэлхийн бусад улсын олимпийн хороодын ерөнхийлөгчид ч хүлээн зөвшөөрч байна. Манай орон 1980 оны Олимпийн наадмыг маш сайн зохион явуулсан. Түүнчлэн 2014 оны 2-р сард ээлжит өвлийн Олимпийн наадмыг хүлээж авах нь манай тамирчдын түрүүчийн Олимпод гаргасан амжилтыг хүндэтгэсний илрэл болсон» гэв.

Энэ удаагийн Олимпийн өдөр Орос ба дэлхий даяар спортын янз бүрийн тэмцээн явагдаж байна. Хэдэн сарын дараа өвлийн ХХII Олимпийн наадам нээгдэх Сочи хот бүгдийн анхаарлын төвд байна.