Энэ долоо хоногт хөгжингүй найман улсын удирдагчид Хойд Ирландын Лох-Эрнед ахин уулзав. Тэд янз бурийн асуудлыг авч үзэж хэлэлцсэн юм. Эдгээр нь Иранд шинэ Ерөнхийлөгчийг сонгосныг харгалзан үзэж хэлэлцсэн ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн байдал, олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргах явдал, Европ дахь ПДХ систем зэрэг асуудал билээ. Гэвч сирийн хямрал гол сэдэв болсон.

Орос улс болон мөн булгийн өөр гишүүдийн санал эл асуудлаар зөрөж байгааг нийтээр мэднэ. Сирийн ард түмэн л тэмцэлдэн сөргөлдөж байгаа талуудын хэлэлцээний дүнгээр улс орныхоо болон ерөнхийлөгчийнхөө хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж Орос улс узэж байхад Вашингтон, Лондон, Парис гурав Дамаскын засгийг аль болох түргэн солихыг шаардаж, сирийн сөрөг хучинд зэвсэг нийлүүлэх гэж байна.

Хэвлэл байр суурь эрс ялгаатай байгаагаар завшиж, дээд хэмжээний бэлтгэлийн үед байдлыг тугшууртэй болгож, G8 тарах хүртэл шуугиан дэгдээх хэрэг явдал болж магадгуй гэж тааварлсан билээ. Түүнээс гадна Орос улс элитын клубад байх ёсгуй, 7+1 томъёоллыг баримтлах хэрэгтэй гэж Канадын Еренхий сайд Стивен Харпер мэдэгджээ.

Гэвч дээд хэмжээний уулзалт хэвлэлийн тааварласнаас өөр үр дүнтэй болов. Москвагийн саналыг сирийн дотоодын мөргөлдөөний талаар цаашдын стратегийг боловсруулахдаа харгалзав. Ерөнхийлөгч Асадын хувь заяа буюу асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх шаардлага бух талын гарын усэг зурсан албан мэдээнд огт дурдагдаагуй.

Тэр ч байтугай Сирийн байдлыг аль болох тургэн энх амгалан болгохын тулд улс төрийн яриа хэлцээ хийхийг уриалжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч сирийн асуудлын хэлцүүлэгийг унэлэн хэлэхдээ: «Мэдээжээр Сири улсын байдалд гойд анхаарал тавьсан. Бид түншүүддээ хандан Сирийн байдлыг зохицуулах асуудлаар Женевийн бага хурлыг зарлан хуралдуулах, тус улсад цуст ажиллагааг зогсоох зорилгоор зохих ажил хийхийг уриаллаа.

Дан улс тер-дипломат хэрэгсэл ашиглахаар тохиролцов. Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлуулэх тухай ямар ч шийдвэр байдлыг даамжруулах хор уршигтай болно гэж бид бодож байна. G8 терроризмыг серен зогсох асуудалд хойшид ч анхаарал тавьна» гэв.

Сирийн засгийн газраас химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг нарийн шалгах хэрэгтэй гэж Владимир Путин тэмдэглэн хэлэв. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон адилхан санал- тай байна. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид хумуунлэгийн асуудалд анхаарал тавихаар шийдвэрлэв.

Кэмерон төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ: «Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын дунгээр 1,5 тэрбум долларын хүмүүнлэгийн тусламж Сирид үзүүлэхээр шийдвэрлсэн. Сирийн мөргөлдөөнд нэрвэгдэгсдэд туслах нь бидний урьтлал» гэжээ.

Төрийн тэргуун нар сирийн бух оршин суугчийн эрх ашгийг төлөөлэх ирээдуйн засгийн газрыг дэмжихээр тохиролцсон гэж Их Британийн Ерөнхий сайд мэдээллээ. Хүүль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Башар Асадыг заавал оролцуулах энх тайван хэлэлцээний дүнгээр Үндэсний зевшлийн засгийн газар эмхлэн байгуулах нь зайлшгуй чухал гэж Москва сирийн мөргөлдөөн эхлэнгүүт мэдэгдсэн юм. Өрнөдийнхөн Асадыг улс төрийн уйл явцын нэгэн талын хувьд хүлээн зөвшөөрөв. Ядаж түүнийг огцоруулахыг шаардсангүй. Иймээс Кремль зорилгодоо хүрсэн гэж үзэж болно.

АНУ Сирид гарсан мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулах чиг бодлогыг үргэлжлүүлэх тухай G8 шийдвэрт сэтгэл ханамжтай байна гэж Вашингтонд эх сурвалж мэдэгджээ. Албан мэдээний агуулга Ерөнхийлөгч Барак Обамагийн бусад улсын удирдагчид түүний дотор Владимир Путинтай хийсэн хэлэлцээний явцад тавьсан зорилгод нийцэж байна гэж узсэн юм.

Владимир Путин Дамаскад оросын зэвсэг худалдах сэдвийг тайлбарлан Москва зэвсэг «ил тод хууль ёсны хэлэлцээрээр Башар Асадын хууль ёсны засгийн газарт нийлүүлж байгааг» онцлоод: «Бидний байр суурь ёс суртахуун ба хууль зуйн үүднээс зев зохистой байна. Саяхан Лондоны гудамжад британийн цэргийн албан хаагчийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг явдал болсон. Ийн гэмт хэрэгтэн сирийн сөрөг хүчний эгнээнд олон.

Европынхон эдгээр шившигт этгээдэд зэвсэг нийлуулэх гэж байгаа юм уу? Хожим энэ зэвсгийг яах бол? Чухам хэний гарт орохыг хэн шалгах вэ? Зэвсэг Европт шилжихгүй гэж уу? Иймээс би туншуудэд хандан тун аюлутай алхам хийхээс өмнө асуудлыг ахин эргэцүүлэн бодохыг уриалж байна» гэв.

Төрийн тэргүүн нарын харилцан найр тавих чадвар дээд хэмжээний уулзалтын гол ур дунгийн нэг хэмээн олонхи сэтгуулч үзэж байна. Тэр тусмаа Сири улсын хувь заяа зэрэг зарчимт асуудлаар найр тавьсан байна. Түүнчлэн терийн тэргуун нар бие биенээ сонсож, тохиролцож чадахаа харуулав. Энэ нь шинэ хүйтэн дайн эсвэл олон улсын сөргөлдөөний ямар нэг хэлбэр үүсэхгүй гэсэн үг.