Эдийн засгийн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх, тээврийн өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэх, тарифын өсөлтийг хязгаарлах нь Орос улсын удирдлагаас эдийн засгаа өрнүүн хөгжүүлэхээр авах зөвхөн хэдхэн арга хэмжээ юм. Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум дээр улс орныхоо хөгжлийн шинэ шинэ чиг баримжааг тодорхойлов.

Эдийн засгийн тогвортой өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх нь эн түрүүнд биелүүлэх зорилт хэмээн Ерөнхийлөгч үзэж байна. Нефтийн үнэ үргэлж нэмэгдсэн нөхцөлд улс орны эдийн засаг хөгжсэн. Владимр Путины хэлснээр эдүгээ өсөлтэд хөрөнгө оруулалт, инноваци, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээ шаардагдаж байна. Ерөнхийлөгч хэлэхдээ

«Бид эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд шаардагдаж байгаа урт хугацааны хөрөнгө оруулалтад үндэс суурь тавих нөхцлийг бүрдүүлэх ёстой. Инфляци одоогоор нэлээд их байна. Бид цаашдаа түүнийг бууруулах бодолтой байна.

Үүнтэй холбогдуулан батласан нэгэн шийдвэрийг дурдмаар байна. Дэд бүтцийн монополиудын зохицуулах тарифын өсөлтийг хязгаарлана. Өсөлт нь өнгөрсөн оны инфляцийн хэмжээнээс хэтрэх ёсгүй. Энэ ёс журмыг 2014 оноос таван жилийн турш дагана» гэлээ.

Эдгээр мэдэгдлийг хожмын хөрөнгө оруулагчдад төдийгүй одоо оросын эдийн засагт хөрөнгөө оруулагчдад зориулсан. Үйлдвэр худалдааны уур амьсгалыг сайжруулах явдал төрийн түшмэдийн урьтлал болох ёстой гэж Ерөнхийлөгч хэлээд

«Бид ажлын орон тоог бий бологсдыг «өөрийнх», «харийнх» гэж ялгаж хуваахгүй байна. Ажиллаж байгаа хэн бүхэн бидэнд чухал юм. Тэднийг ажлын дээд зэргийн нөхцлөөр хангахыг хичээж байна» гэв.

Петербургийн эдийн засгийн форум дээр энерги, тухайлбал байгалийн шингэрүүлсэн хийд шинээр хандав. Владимир Путин түүний экспортод ногдуулсан хязгаарлалтыг аажмаар цөөрүүлэхийг санаачлав. Ийм боломж байна гээж Орос улс үзэж байна. Удахгүй Ази Номхон далайн зах зээлд гаргах түлш хоёр дахин нэмэгдэнэ гэж тааварлсан.

«Шингэрүүлсэн хий нийлүүлэх тухай хэлэлцээрт форумын хүрээнд гарын үсэг зурсныг сэтгэл ханамжтай тэмдэглэе. Тухайлбал манай «Новатэк» компани «Ямал СПГ» төслийн хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээр Хятадын үндэсний нефтийн корпорацтой байгуулсан юм.

Энэ хэлэлцээрийн дагуу хятадын тал «Ямал СПГ» төсөлд нэгдэх 20 хувь хувьцаа авах төдийгүй байгалийн шингэрүүлсэн хий Хятад улсад нийлүүлэх юм. Түүнчлэн Газпром Япон ба БНХАУ-д байгалийн хий нийлүүлэхэд бэлдэж байна» гэж Владимир Путин хэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч тээврийн шинэ төслүүдийг бас зарлан мэдээлэв. Европыг АНДБН-тай шууд холбох Сибирийг нэвт дамжсан төмөр замыг өргөжүүлнэ. Түүнээс гадна Орос улсыг АНДБН-ийн зах зээлд гаргах боломж олгох төмөр замын гүүр Амар голын дээгүүр тавих юм.