1941 оны 6-р сарын 22-ны өдөр Орос болон ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон орнуудын түүхийн эмгэнэлт өдөр юм. Мөн өдөр нацист Герман ЗСБНХУ-д халдан довтлов.

Германы зэвсэгт хүчний генералууд цахилгаан дайн хийж, хэдэн сарын ялгуусан давшилтынхаа үр дүнд Москвад ойртохыг санаархав. Эхний саруудад төлөвлөгөө нь хэрэгжиж байгаа мэт санагдав. Зөвлөлтийн Арми хатуу эсэргүүцэл үзүүлсэн ч намар гэхэд германы цэрэг Москвад ойртов. ЗСБНХУ Герман улстай байлдан дайтахтай бэлэн байсан уу? гэсэн асуудал түүхчид тавьж байна.

Мэдээжээр ЗХУ дайнд нэлээд буурьтай бэлдсэн юм. ЗХУ их хүчээ хил дээр төвлөрүүлэх нь Германыг өдөөн хатгах хэрэг болуузай гэж Сталин болгоомжлосон гэж Оросын ШУА-ийн Бүх нийтийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Наталья Лебедева тэмдэглэн хэлээд

«Гэвч өдөөн хатгахгүйг ч халдан довтлох байсан. Болгоомжилж эмээх шалтгаан үгүй байв. Герман халдан довтлохоос сэрэмжилнэ гэдэгт Сталин найдаж, Гитлерт ая тал зассан. Үүний уршгаар Гитлер халдан довтолсноос хойш ЗХУ цэргээ хил рүүгээ татан шилжүүлж амжсангүй. Тэгээд дайсан Москва орчимд хүрсэн» гэлээ.

ЗХУ-д итгэл эвдэн халдан довтлосон гэж Москва үзсэн юм. Гэвч гэнэт давтлосон гэж үзэж болох уу?ЗХУ-д халдан довтлоход бэлдэж байгааг нотлон харуулсан баримтуудыг зөвлөлтийн цэргийн тагнуулын албанаас олгосон билээ. Гэвч зөвлөлтийн удирдлагаас үүнд анхаарал тавьсангүй гэж «Түүхийн дурсгал» сангийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийн удирдагч, түүхч Владимир Симиндей тэмдэглэн хэлэхдээ

«Германы цэргийг үнэхээр хил руу татан шилжүүлж төвлөрүүлсэн тухай материалууд байсан ч тагнуулын заасан 6-р сарын 22-ны өдөр халдан довтлохгүй гэж Кремль үзсэн юм. Германы талын стратегийн хуурамч мэдээлэл үүнд нөлөөсэн байж магадгүй» гэв.

Одоо өрнөдөөс үнэн бодит байдлыг гуйвуулсан хуурамч мэдээ баримтыг тархааж байна. Сталиныг Дэлхийн 2-р дайны гол буруутан болгохыг оролдож байна. Тэрээр өөрөө Германд халдан довтлох гэж байсан. Гэвч Гитлер түрүүлсэн гэлцэв. Владимир Симиндей хэлэхдээ

«Германы түрэмгийллийг түргэн дарахад улс орон бэлэн байгаагүйг Сталин хариуцах ёстой. Миний бодоход тэрээр үүнийг ойлгож байсан. Сталин дайн өдөөсэн гэх нь илт худал хуурмаг зүйл юм.Тэр ч байтугай дайн өдөөхөд хүргэж мэдэх ямар ч ажиллагаанаас Сталин зайлсхийж байсан» гэлээ.

Чухам дайны эхний үе, эхний хэдэн долоо хоног, хэдэн сар ЗХУ-ын хувьд хамгийн хүнд бэрх эмгэнэлт үе болсон юм. Гэвч германы командлалын төлөвлөгөө бүтэхгүй нь бүр намар тодров. 1941 оны намраас «Сталиныг Уралын нурууны цаана хүчээр аваачиж», Иран,Ирак,Египет ба Суэцын суваг орчмын бүс нутаг дараа нь Энэтхэг улсыг байлдан эзлэхэд Гитлер найдаж байсан аж. Гэвч эдгээр төлөвлөгөө нь дампуурав.

1941-1942 оны өвлийн Москва орчмын тулаан болон хожим Сталинград, Курскийн цүлхэгт хийсэн тулаанууд Дэлхийн 2-р дайны явцад эрс эргэлт гаргав. Зөвлөлтийн цэрэг офицерүүдийн баатарлаг зүтгэл, урам зориг, зөвлөлтийн жанжин нарын зөв зохистой үйл ажиллагааны ачаар зөвлөлтийн цэрэг 1945 оны хавар Берлинд хүрч, фашистуудын хэрцгий номнолыг устгасан юм.