Орос улс «Их хорийг» даргалах үеэрээ бизнес-хамтын нийгэмлэгтэй идэвхтэй яриа хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Оросын төрийн тэргүүн Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд «Их хорийн» үйлдвэр худадааны бүлгийнхний төлөөлөгчидтэй уулзав.

Владимир Путин уулзалтыг нээж үг хэлэхдээ тулгарсан асуудлудыг бизнес-хамтын нийгэмлэгтэй шууд хэлэлцэх боломжийг өндөр үнэлж байгаагаа онцлов. Одоо дэлхийд явагдаж байгаа үйл явц бүгдийг түгшүүлж байна гэж Оросын удирдагч тэмдэглэжээ. «Дэлхийн өсөлт аажим болов. Ахиц дэвшил бараг гарахгүй байна. Янз бүрийн олон эрсдэл тулгарсан» гэж Владимир Путин мэдэгдээд

«Өнгөрсөн он 2008-2009 оны хямралаас хойш дэлхийн эдийн засгийн хувьд хүнд бэрх болсон. 2012 онд улс орнуудын өр өсөн нэмэгдсэн нөхцөлд дэлхийн ДНБ-ний өсөлт 3,2 хувь болсон. Орос улсын өсөлт 3,4 хувь боллоо. Өрийн үүргийн тухайд гэвэл харамсалтай нь өрийн хэмжээ нэлээд нэмэгдсээр байна.

Хөгжингүй эдийн засагтай улсуудын өрийн үүрэг ДНБ-ний 109,3, хөгжингүй долоон улсынх ДНБ-ний 125 хувьтай тэнцэж байна. Олон улсын валютын сангийн таамагласнаар энэ онд өсөлт барагцаалбал 3,3 хувь болно. Ажилгүйдэл сэтгэлийг түгшүүлж байна. Дэлхийд эдийн засгийн талаар идэвхтэй хүн амын бараг 200 сая нь ажилгүй байна. Европын зарим улсад ажилгүйдэл 25 хувиас хэтрэв. Өмнөд Африкийн байдал маш хүнд байна» гэв.

Интернетээр явуулсан санал хураалтын үр дүнгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудыг тодруулсан гэж «Их хориийн» бизнез-хамтын нийгэмлэгийн дарга, Оросын аж үйлдвэрийнхэн,үйлдвэрийн эздийн танхимын ерөнхийлөгч Александр Шохин хэллээ. Юуны түрүүнд төрийн төдийгүй бизнесийн ашиг сонирхолд нийцэх санхүүгийн уян хатан зохицуулалтыг дурдая.

Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд олон улсын худалдааны хэдэн асуудлыг 2014 оныг дуустал зохицуулах нь чухал гэж бизнесийн төлөөлөгчид үзэж байна. Бизнес-хамтын нийгэмлэг «хориийн бүлгийн» гишүүн улсуудын төрийн тэргүүн нартай хэлэлцээ хийх нь нэн чухал гэж Шохин хэлжээ.

Шинжээчид бүх асуудлаар өөрийн зөвлөмжийг бэлтгэв. Эдгээр зөвлөмж «Их хориийн» төгсгөлийн баримт бичигт тусгалаа олно гэдэгт найдаж байна гэж Александр Шохин хэлээд

«Ойрын саруудад оросын төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллаж, зөвлөмжийнхөө үлэмж хэсгийг «Их хориийн» төгсгөлийн баримт бичигт оруулахад туслана» гэв.

Эдийн засгийн хөгжлийн талаархи зөвлөмжүүд Ногоон ном гэгчэд багтсан юм. Александр Шохин тус номыг Владимир Путинд ёс төртэй гардуулав. Санкт-Петербургийн бэлгэ тэмдгийн нэг болох хоёр хэсэгт салгасан Дворцовый гүүр номын хавтан дээр дүрслэгдсэнд Оросын Ерөнхийлөгч анхаарлыг хандуулав.

«Урнаар хэлвэл гүүрийн хоёр хэсгийг залгаж, асуудлыг шийдвэрлэх замыг эргэцүүлэн бодох хэрэгтэй» гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ. Тэрээр шинжээчдэд хандан эдийн засгийг өнөөгийн байдлаас гаргах арга замыг олоход туслахыг уриалав.