Орос,Хятад улсууд байгалийн хийн асуудлаар хэлэлцээр байгуулах замд гарсан нэгэн саадыг давжээ. Орос улсаас Хятадад байгалийн хий нийлүүлэх явдлыг АНУ-д байгалийн хий бөөнөөр худалдах ба ирээдүйн худалдааны Henry Hub төвтэй холбон үзэхгүй.

Газпром компанийн тэргүүн Алексей Миллер Хятадын CNPC үндэсний нефть хийн корпорацын ерөнхийлөгч Жоу Зипинтэй хийсэн ажлын уулзалтынхаа дүнгээр энэ тухай мэдэгджээ.

Түншүүд оросын байгалийн хийг Хятад улсад нийлүүлэх урт хугацааны хэлэлцээр байгуулах хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэв. Хэлэлцээрт энэ оныг дуустал гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ оны 3-р сард Москвад БНХАУ-ын дарга Си Зиньпиний хийсэн айлчлалын хүрээнд энэ хугацааны асуудлаар тохиролцсон билээ.

Байгалийн хийн үнэ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг саатуулж байна. Оросын байгалийн хийн үнэ цахилгаан энергийн үйлдвэрлэлд хэрэглэж буй чулуун нүүрсний зарлагаас давах ёсгүй гэж хятадын тал хэлэлцээний явцад шаардаж байсан.

Гэвч Орос улсаас Хятадад хоолойгоор дамжуулж нийлүүлэх байгалийн хий Хятадад олборлож байгаа чулуун нүүрснээс хямд байж болохгүй нь тод зүйл.

АНУ-д «занарын хувьсгал» хийснээс хойш орос-хятадын хэлэлцээнд өөр саад тулгарав. Занарын хий байгалийн хийн үнийг хямдруулав. Луизиана муж улсын Henry заводод орших Байгалийн хийн бөөн ба ирээдүйн худалдааны төвд хийн үнэ тогтоодог.

Хий дамжуулах 13 төв хоолой тэнд соливцон зөрөж байна. Нью-Йоркийн бараа таваар-түүхий эдийн биржийн үнийг Henry Hub индекстэй харшуулдаг. Хятад улс мөн үнээр худалдахыг шаардав. Гэвч Европт түүний дотор Газпромын шугамаар нийлүүдэг байгалийн хийн үнийг нефтийн үнэтэй холбон үзэх урт хугацааны хэлэлцээрээр худалддаг.

Байдлаас харахад оросын хэлэлцээ хийгэгчид Америкт тогтсон байгалийн хийн үнэ Хятадад нийлүүлэх оросын байгалийн хийн үнэ тогтоох үлгэр загвар болж чадахгүй гэдэгт хятадын түншүүдийг итгүүлсэн шиг байна.Цаг хугацаа арилжааны маргаанд шилдэг шүүгч болдог гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Леонид Поляков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Орос улсаас өөр хэн ч Хятадыг хүрэлцээтэй хэмжээний хямд байгалийн хийгээр хангаж чадахгүй. Үнийн асуудал цаг ямагт хэлэлцэний асуудал болдог. Мэдээжээр хэрэглэгч хямд үнээр авч, худалдагч өндөр үнээр худалдахыг хичээдэг. Энэ нь ийм асуудал тулгарсан анхны тохиолдол биш. Мэргэшлийн уян хатан бодлогын ачаар үр дүнд хүрч болно» гэв.

Хятадад нийлүүлэх оросын багалийн хийн үнийн асуудлаархи хэлэлцээ зогсонги байдлаас гарсан шиг байна. Азийн энергийн зах зээлийн тухайн байдал үүнд нөлөөлөв. Саяхан болтол Хятад улс Туркмениас Европ бүр азийн шингэрүүлсэн хийн үнээс хямдаар байгалийн хий авч байсан юм. Гэвч Хятадад ашигтай нөхцөл эцэслэсэн гэж Оросын үндэсний энергийн хүрээлэнгийн захирал Сергей Правосудов хэлээд

«Туркмен улс Хятадад нийлүүлэх байгалийн хийн үнийг нэмэгдүүлж байна гэж саяхан олон улсын Argus Media үнийн агентлаг мэдээллээ. Одоо Хятад Газпромын европын худалдан авагчидтай адилхан үнээр авах болсон. Үүний хамт хятадын тал худалдаж авах байгалийн шингэрүүлсэн хийн хэмжээг арга буюу нэмэгдүүлж байна.

Тэгэхдээ үнэ нь дээрх үнээс хямд биш, зарим тохиолдолд илүү өндөр байна. Одоогоос Хятадад хямд хий хэн ч нийлүүлэхгүй учир байгалийн хийн үнийг хямдруулах шаардлагыг батлах шалтгаангүй болсон» гэв.

Туркмен улс байгалийн хийг Хятадад хямд үнээр худалдахаас татгалзасны дараа үнийн асуудлаархи хэлэлцээ зогсонги байдлаас гарсан шиг байна. Хятад улсад нийлүүлэх оросын байгалийн хийн үнийн асуудлыг шийдвэрлвэл 2018 онд нийлүүлж эхлэнэ.

«Сибирийн хүчин чадал» хийн хоолойгоос салаа хоолой барих бололтой. Эхлээд жилд 38 тэрбум шоо хий нийлүүлэх юм. Дараа нь энэ хэмжээ өсөн нэмэгдэж, 60 тэрбумд хүрч болзошгүй. Эдүгээ Хятад улсад жил дутам бараг 250 тэрбум шоо метр байгалийн хий шаардагдаж байна.