Олон улсын эдийн засгийн 17-р форум өнөөдөр Санкт-Петербург хотод нээгдлээ. Дэлхийн 66 улсын албан төлөөлөгчид форумд оролцож байна. Гадаадын томоохон 190, оросын 428 компанийн тэргүүн нар тэдний дотор байна.

Энергийн салбар оросын эдийн засагт оруулсан хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байна. Энэ нь оросын аж үйлдвэрийн хамгийн капитал ихтэй салбар билээ. Петербургийн эдийн засгийн форумд оролцож байгаа оросын «Фортум» энергийн компанийн дэд ерөнхийлөгч Александр Чуваев энергийн зах зээлийн өнөөгийн байдал болон хөгжлийн тухай «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ

«Оросын энергийн шинэтгэл салбарт 45 тэрбум доллар оруулахад туслав. Энэ нь урьдын 20 жилд шинэтгэлийн өмнө ердөө хөрөнгө бараг оруулахгүй байсан салбар билээ. Бид ЗХУ-аас үлдсэн хөрөнгийг л зарцуулж байсан. Ямар ч шинэтгэл тухайлбал АНУ, Их Британи болон Европт энергийн салбарыг хувьчласан шинэтгэл гажиг, уршигтай байсан.

Урьд зохицуулж ирсэн салбарт зах зээлийн харилцаа тогтоох үеэр тийм байдаг. Хамгийн гол нь одоо оросын цахилгаан энергийн салбарт хөрөнгө оруулж, шинэтгэл явуулж байна. Зохицуулалтыг боловсронгуй болгох ч хөрөнгө оруулах ч үүднээс хегжиж байна. Энэ нь их амжилт гаргасан үйл хэрэг» гэв.

Орос улс өрнөд, дорнодын хооронд геополитикийн онцгой байрлалтай. Эдийн засаг, улс төрд гүйцэтгэх үүрэг нь үүгээр тодорхойлогдож байна. Петербургийн эдийн засгийн форумд оролцож байгаа Орос улсын сангийн дэд сайд асан «МДМ Банкны» захирлуудын зөвлелийн дарга Олег Вьюгин «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа энэ тухай өгүүлэхдээ

«Азид өсөлт илүү эрчимтэй нэмэгдэж байна. Иймээс Орос улс түүхий эдийн үйлдвэрлэгчийн хувьд борлуулах сайн зах зээлтэй тивд хандах ёстой. Гэвч түүхий эд Орос улсын эдийн засгийн байр суурийг илүү өндөр болгоход туслахгүй. Шинэ технологийн хөгжлийг чиг баримжаа болгох хэрэгтэй. Иймээс Азитай худалдаа хийж, Силиконы хөндийтэй эвсэг харилцаатай байх хэрэгтэй» гэв.

Энэ онд Санкт-Петербургийн эдийн засгийн форумд бараг 5 мянган төлөөлөгч, түүний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож байна.