Орчин цагийн нийгмийн гэр бүл, хүүхдийн асуудалд зориулсан олон улсын бага хурал Буриадад хуралдав. Монгол, Япон, АНУ-ын мэргэжилтнүүд нийгэм, сэтгэл зүйн ажлын туршлага солилцохоор Буриадын нийслэл Улаан Үд хотод хүрэлцэн очсон юм.

Буриад бол түвэг бэрхшээлтэй гэр бүлтэй ажиллах, өнчин хүүхдийг үрчлэх талаар тэргүүлж байгаа оросын бүс нутгийн нэг юм. Чухам Буриадад нийгмийн ажлын тэргүүний олонхи технологийг анх удаа эзэмшээд улс даяар ба хилийн чанадад нэвтрүүлж байна.

Буриадын эрх баригчид хүчин чармайлтаа юуны түрүүнд хүнд байдалд орсон гэр бүл, хүүхдүүдийг дэмжихэд чиглүүлж байна. Бүгд найрамдах улсын хүүхэд,гэр бүлийн хэрэг эрхлэсэн агентлагийн удирдагч Людмила Эрдыниева хэлэхдээ

«Бидний гол зорилт хүүхдийн төрөлхи гэр бүлийг хэвээр хадгалахад оршино. Харамсалтай нь хүүхэд асрах газрын бүх хүүхдийн 80 хувь нь эцэг эх нь эсэн мэнд байх нөхцөлд өнчрөсөн байна.Үүний хамт бид сүүлийн жилүүдэд 75 гаруй хувь хүүхдийг чухам төрөлхи гэр бүлд нь буцааж байна.

Хамгийн гол нь хүүхдийг асрах газарт шилжүүлэхээс сэрэмжлэх хэрэгтэй. Ийм ажил үр дүнд хүрч байна. Хүнд байдалд орсон гэр бүлүүдийн байдлыг сайжруулж, хүүхдүүдий нь асрах газарт шилжүүлэхгүй учир Хүүхдийн нийгмийн асран хүмүүжүүлэх хоёр төвийг хаасан» гэв.

Гаднаас харахад хэвийн амьдралтай гэр бүлийн хүүхдийг асрах газарт шилжүүлэхэд дөхөх тохиолдол гардаг. Эцэг,эх нь муудалцах, ажлаа алдах нөхцөлд хүүхэд түгшүүртэй байдлын бай болж байна. Ийм гэр бүлд хүүхдийг хэрцгийлэн дарахыг оролддог. Зохисгүй нөхцөл байдлыг аль болох түргэн ажиглаж, гүнзгий хямрал гарахаас сэрэмжилж, хүүхэд сайн байх эсэхэд анхааралтай хандах нь чухал юм.

Буриадад нэг жилийн өмнө байгуулагдсан хүүхдийг хамгаалах талаархи Тэргүүний туршлагын төв ийм зарчмыг баримтлан ажиллаж байна. Монгол улс төвийн үйл ажиллагааг сонирхож байна. Тэргүүний туршлагын төвийн удирдагч Марина Кобылкина хэлэхдээ

«Ямар учраас хүүхэд гэр бүлдээ таагүй байдалд орсныг мэдэх мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Хүүхдүүдтэй харилцах албан үүрэгтэй эмнэлгийн ажилтнууд болон сурган хүмүүжүүлэгч, багш нар энд суралцаж байна. Сэтгэл санааны даралт үзүүлэх, доромжлох явдлыг хэрцгий хандлага хэмээн үзэж болно.

Хүүхдүүд утасдах «халуун шугам» гэгч өдөр шөнөгүй ажиллаж, их үүрэг гүйцэтгэж байна.Хүүхэд, гэр бүл нь зөвшөөрвөл мөн албаны ажилтан гэрт нь очно. Сэтгэл зүйч байдлын учир шалтгааныг илрүүлж, хэвийн болгоход эцэг эхэд нь туслана. Бидний зорилго эцэг эхийг шийтгэх биш гэр бүлийг аврах, эцэг эхийн эрхийг хасахаас сэрэмжлэхэд оршино» гэв.

Эцэг, эх болоход бас сурах хэрэгтэй гэж Буриадын Ардын хурлын депутат, Үндэсний эцэг эхийн холбооны Зохицуулах зөвлөлийн гишүүн Светлана Хабаркова үзэж байна. Түүний байгуулсан Эх нялхсдын нийгмийн хамгаалалын төвд эцэг эхчүүд сургуулилж байна. Тэрээр хэлэхдээ

«Хүүхдүүдтэйгээ муудалцсан эцэг эхчүүд ирдэг.Тэд хямралыг гүнзгийрүүлэхээс сэрэмжлэхийн тулд хүүхдүүдтэй харилцах, дэмжлэг үзүүлэх,эвсэхэд сурч байна. Хүүхэддээ гарцаагүй хайртай байх тухай бид үргэлж өгүүлдэг.Хүүхдийг угаасаа хайрлан халамжлавал сайн байдаг. Бид гэр бүлийн ёс суртахууны хичээлийг зарим сургуульд нэвтрүүлсэн. Мөн хичээлийг 5-11-р ангийн хүүхдүүдэд заагаасай» гэв.

Буриад бол өнчин хүүхдийг үрчлэх талаар тэргүүний байр эзлэж байгаа Оросын бүс нутгийн нэг юм. Эдүгээ буриадын 650 гаруй гэр бүл 1000 гаруй хүүхэд үрчлэж, хүмуүүжүүлж байна. Тэгэхдээ эдгээр гэр бүлийн дөнгөж 30 хувь нь жаал хүүхэд, бусад нь бага ангийн сурагч, өсвөр хүүхдийг үрчлэжээ. Мөн туршлага Монгол улсад сонирхолтой гэж Бүгд найрамдах улсын хүүхэд гэр бүлийн хэрэг эрхлэсэн агентлагийн удирдагч Людмила Эрдыниева хэлээд

«Хүүхдийн асрах газрыг шинэчлэж ердөө шаардлагагүй болгох нь бидний зорилго юм. Үрчлэсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Өсвөр насны хүүхэд ба тахир дутуу хүүхдийг үрчлэж байна. 970 мянган хүн амтай Буриадад дөнгөж 375 хүүхэд хүүхдийн асрах газарт байгаа. Энэ нь Монгол улсынхаас бага байна. Тус улс бидний жишээг дагахыг хичээж байна. Буриадын жишээгээр Гэр бүлийн бодлогын газрыг Монгол улсад байгуулсан» гэв.

Одоо нийгмийн боловсролын нэгдсэн стандартыг Буриад ба Монгол улсад боловсруулж байна. Энэ нь мөн салбарт илүү нягт хамтран ажиллах боломж олгоно. Нийгмийн ажил хийх оросын дипломтой мэргэжилтэн Монгол улсад, Монголын их дээд сургууль төгсөгчид Орос улсад ажиллах боломжийг бий болгох асуудал дээр одоо буриадын ба монголын их дээд сургуулиудад ажиллаж байна.