Байгалийн целлюлоз-цаасны комбинатыг бүрмөсөн хаах тухай ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев зарлан мэдээлэв. Үйлдвэрлэлийн хорт хаягдлаас дэвсгэр нутгий нь цэвэрлэж, аялал жуулчлалын чийрэгжүүлэх бүсийг цэнгэг устай том нуурын ойролцоо байгуулна.

Байгалийн хосгүй сувд гэгдсэн Байгал нуурыг хойч үеийнхэнд хэвээр хадгалах юм.Экологчид дэлхийн хамгийн цэвэр нуурын эрэг дэх целлюлоз-цаасны комбинатыг хаахын төлөө хэдэн арван жил тэмцэж ирсэн.

Өнгөрсөн зууны 60-д онд байгаль орчинд хохирол учруулж байгаад анхаарал бараг тавихгүй байсан юм. Хожим оросын эрх баригчдад өөр асуудал тулгарав. Байкальск хот комбинатыг тойрон тэлж өргөжив. 13 мянга гаруй оршин суугчийн аж амьдрал комбинатын үйл ажиллагаанаас бүрэн хамаарагдав.

Түүнийг зүгээр л хаах нь хотынханыг амь зуух хэрэгсэлгүй болгоно гэсэн үг. Засгийн газар өөр замыг олж, целлюлоз-цаасны комбинатын оронд аялал жуулчлалын чийрэгжүүлэх томоохон цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдээлээд

«ОХУ-ын засгийн газраас энэ асуудлаар зарчимт шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийг биелүүлнэ. Өөр зам үгүй гэж үзэж байна. Дэвсгэр нутгийг цэвэрлэх, шинэ барилга байгууламж барих болон хийх ажлыг сурталчилж тайлбарлах нөр их ажил хийх хэрэгтэй.

«Комбинат ажиллаж, байгаль орчинд хохирол учруулж байсан ч бид баталгаатай ажиллаж, цалин авч байсан. Одоо комбинатыг хаасан учир цалингүй болсон. Энэ нь экологид сайн. Харин бидний хувьд муу байна» гэх мэт ярианаас сэрэмжлэж, зохих ажил хийх хэрэгтэй. Байкальск хотыг хөгжүүлэх цогц зорилтыг биелүүлж, орчин цагийн аялал жуулчлалын чийрэгжүүлэх бүсийг байгуулна» гэж тэмдэглэв.

Үүнд 40 тэрбум рубль гаргах юм. Тэн хагас гаруйг нь холбооны төсвөөс гаргана. Ерөнхий сайд Медведев «Байгалийн хаалга» амралтын бүсийг байгуулах хөтөлбөрийг энэ зуны сүүлээр бэлтгэж дуусгах даалгавар өгөв. Хамгийн гол нь мөн төлөвлөгөөнд бүх арга хэмжээ, цаг хугацааг тодорхой заах ёстой гэж Орчин цагийн хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх Никита Масленников онцлоод

«Шилжилтийн үе хэр удаан үргэлжлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тэнд оршин суудаг хүмүүст ажлын орон тоо олгох хэрэгтэй. Түүнээс гадна тэнд дэд бүтцийн нэлээд олон барилга байгууламжийн чиглэлийг өөрчлөнө. Байгал нуурт аялал жуулчлалын бүс байгуулах саналыг бүрэн сайшаан дэмжиж байна.

Юу гэвэл мөн төсөл эдийн засгийн ба гадаадынхныг оролцуулан жуулчдын тоог нэмэгдүүлэх үүднээс өргөн төлөвтэй юм. Гэвч шилжилтийн үе үргэлжлэх хугацаа, зохих бүх арга хэмжээ болон рубль бүрийг чухам юунд зарцуулахыг зохих хөтөлбөрт тодорхой заах ёстой» гэв.

Байгалийн целлюлоз-цаасны комбинат Эрхүү хотоос 150 км зайтай Байгал нуурын өмнөд эрэг дээр оршдог. Үйдвэрийг 1966 онд ашиглалтад оруулжээ. Үйлдвэр 200 мянган тонн сульфатын шилмүүст целлюлоз гаргах хүчин чадалтай байв.

Ийм целлюлоз үйлдвэрлэхэд Байгал нуурын маш цэвэр ус шаардагдав. 2008 оноос комбинат бүрэн хучин чадлаараа ажиллахгүй байна. ОХУ-ын засгийн газар комбинатын үйлдвэрлэлийг өөр үйлдвэрийн газарт шилжүүлэх асуудлыг судлаж байна гэж 2003 оны өвөл мэдээлжээ.

1996 онд Байгал нуурыг гариг дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулсан хамгийн гүнзгий нуурын хувьд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтаасан юм.