Хойд Ирландид «Их наймын» дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрсөн гэж үзэж болно. Сири улсын байдал мөн уулзалтын гол сэдэв болов. Ямар байсан ч сирийн хямралыг зохицуулах талаар тэргүүлэх улсуудын удирдагчдын үзэл санаа ойртсон гэж Москва үзэж байна.

Өрнөдийн дэмжлэг хүлээхгүй Сирийн талаархи Орос улсын байр суурь төрийн тэргүүн нарын харилцаанд саад тотгор болно гэж дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн үеэр олонтаа тааварлсан билээ. Тэр ч байтугай эл сэдвээр явуулах санал шүүмжлэл сөргөлдөх шалтаг болно гэж үзсэн юм.

Үнэн хэрэг дээр байдал өөр байв. Уулзалтад оролцсон бүх төрийн тэргүүн москвагийн саналыг анхаарав. Эцэст нь нийтийн албан мэдээнд Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хувь заяа болон асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх замыг ердөө хөндөөгүй байна.

Түүгээр үл барам Сири улсын байдлыг аль болох түргэн энх амгалан болгохын тулд улс төрийн яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалт ялангуяа сирийн асуудлын хэлэлцүүлгийг дүгнэн хэлэхдээ

«Олон улсын сэдвийг хэлэлцэх үеэр мэдээжээр Сири улсад гойд анхаарал тавьсан. Бид G8 түншүүддээ хандан Сирийн байдлыг зохицуулах асуудлаар Женевийн бага хурлыг зарлан хуралдуулж,  тус улсад цуст ажиллагааг зогсоохыг уриалсан.

Улс төр-дипломат хэрэгслээр л мөн зорилгод хүрэхээр тохиролцсон. Дамаск химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн батлагдаагүй зэмлэлд тулгуурлан зэвсэг сөрөг хүчинд нийлүүлэх тухай ямар ч шийдвэр байдлыг даамжуурлж л мэднэ гэж бид бодож байна. Найман улс терроризмыг сөрөн зогсоход цаашдаа гойд анхаарал тавих юм.

Ойрхи Дорнод,Баруун,Хойд Африк үүнд хамрагдана.Олон улсын эвслийн хүчнийг Афганистанаас гаргахтай холбогдуулан мансууруулах бодисын хууль бус наймаа гүйлгээтэй тэмцэх хүчин чармайлтаа зузаатгаж, Солонгосын хойгийн байдлыг улс төр-дипломат арга замаар зохицуулах, ираны цөмийн хөтөлбөрөөр үргэлж хэлэлцээ хийхээр шийдвэрлсэн.

Олонхи асуудалд хандах уялдуулан зохицуулсан хандлага дээд хэмжээний уулзалтын албан мэдээнд тусгалаа олсон» гэв.

Төрийн тэргүүн нар улс орныхоо бүх оршин суугчийн эрх ашгийг төлөөлөх сирийн ирээдүйн засгийн газрыг дэмжихээр тохиролцсон гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нэмж хэлэв. Энх тайван хэлэлцээний үр дүнд эмхлэн байгуулах үндэсний зөвшөлийн засгийн газар зайлшгүй чухал гэж Москва мөргөлдөөн эхлэсэн үед мэдэгдсэн юм.

Төгсгөлийн баримт бичгийн агуулга Ерөнхийлөгч Барак Обамагийн бусад улсын удирдагчид түүний дотор Владимир Путинтай хийсэн хэлэлцээний хүрээнд тавьсан зорилгод нийцэж байна гэж Вашингтоны төлөөлөгч мэдэгджээ.

Владимир Путин оросын зэвсгийг Дамаскад худалдах асуудлыг тайлбарлан хэлэхдээ Москва зэвсэг «хууль ёсны хэлэлцээрээр Башар Асадын хууль ёсны засгийн газарт нийлүүлж байгааг» онцлов. Харин өрнөдийн орнуудаас сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх нь өөр хэрэг гэж Владимир Путин хэлээд

«Байр суурь маань ёс суртахууны ба хууль зүйн үүднээс үнэн зөв гэж бид үзэж байна.Саяхан аймшигт эмгэнэлт хэрэг явдал британийн ард түмэн ба бидэнд тулгарсан. Британийн цэргийн албан хаагчийг Лондоны гудамжинд зэрлэгээр хөнөөв. Ийм гэмт хэрэгтэн сөрөг хүчний эгнээнд олон.

Тэгвэл европынхон тэдэнд зэвсэг нийлүүлэх гэж байгаа юм уу? Дараа нь энэ зэвсгийг яах бол? Зэвсэг хэний гарт орохыг хэн хянах вэ? Европт эргэж ирэхгүй гэж үү? Иймээс би түншүүддээ хандан маш аюултай алхам хийхээсээ өмнө асуудлыг ахин эргэцүүлэн бодохыг уриалж байна» гэв.

Ингээд Хойд Ирландид дээд хэмжээний уулзалт болж дууслаа. 40 дэх дээд хэмжээний уулзалт ирэх оны 6-р сарын 3,4-нд хийх тухай Владимир Путин Лох-Эрнед зарлан мэдээлэв. 2014 оны 1-р сарын 1-нээс ОХУ «Их наймыг» даргалана.

Ээлжит дээд хэмжээний уулзалт Олимпийн наадмаас хойш дөрвөн сар өнгөрсний дараа Сочид бэлэн дэд бүтцийг ашиглан хийх тухай Оросын удирдагч мэдэгдлээ. Тэгснээрээ эрх баригчид дээд хэмжээний уулзалтыг зохион явуулахад төсвөөс нэмэлт хөрөнгө гаргаж зарцуулахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэн хэлэв.