Умард солонгос АНУ-ад ээлжит удаагаа хандан, хоёр талын дээд түвшний яриа хэлэлцээр явуулах саналыг тавьсан. Үүнийгээ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах боломж гэж үзэж болох юм. Гэвч Вашингтон болон Сеул нь Пхеньяны энэхүү алхмын цаана ээлжит заль нуугдаж байгааг олж харсан бололтой.

БНАСАУ-ын БХЯ-ны мэдэгдэлд маш онцгой тодорхой дурджээ. “Бид БНАСАУ болон АНУ-ын хооронд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг зөөлрүүлж, үбс нутагт нэх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн дээд түвшний хэмжээнд яриа хэлэлцээр явуулах саналыг тавьж байна”.

Пхеньян нь Вашингтонтой хоёр талын яриа хэлэлцээр явуулах гэж аль эртнээс санаархаж буй юм. Тэдгээр нь умард солонгосын дэглэмд дан ганц өөрийн нэр хүндийг өргөхөд хэрэгтэй байгаа юм биш гэж Олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов ийн ярьж байна: «Хамгийн гол шагнал бол умардын дэглэмийг устгах оролдлого хийхгүй гэх АНУ-ын талын баталгаа юм. АНУ нь Ирак, Афганистан болон Ливийн дэглэмүүдийг устгасан. Одоо болтол АНУ ийм баталгаа өгөхөөс татгалзсан. Ингэхдээ тэд “умардын асуудлуудыг” хүчний замаар шийдвэрлэх эрхийг өөрсддөө үлдээж ирсэн. Үүнээс сэрэмжлэхдээ, умард солонгос олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, цөмийн пуужингийн зэвсэг бүтээсэн. Энэ нь АНУ-ад төдийгүй Хятад, ОХУ, Өмнөд солонгос болон Япон улсад таалагдаагүй».

Хамгийн гол нь энэ нь Умард солонгост өөрт нь таалагдаагүй. Яагаад гэвэл, пуужин-цөмийн хөтөлбөр нь тэд нарт даахын аргагүй маш хүнд ачаа болж хувирсан. Америк-умард солонгосын шууд яриа хэлэлцээр нь дэлхий дахины хувьд аюултай бөгөөд Умард солонгосын өөрийнх нь хувьд цөмийн гүрэнд хувирах гэж туйлдуулж байгаа процессыг зогсоох боломж өгч байна.

Гэхдээ энэхүү боломж нь энэ удаа амжилтгүй байх нь. Америкчууд болон тэдний түншүүд нь БНАСАУ-тай харилцан яриа явуулах гэж яарахгүй байна. Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе ерөнхийлөгч Барак Обаматай умард солонгосын саналыг хэлэлцэхдээ, Пхеньянтай яриа хэлэлцээр явуулахын тулд яриа хэлэлцээр нь тэдэнд зөвхөн цөмийн зэвсгээ боловсронгүй болгох цаг олгож байна гэж хэлсэн юм. Төрийн департаментын нилээд хэдэн төлөөлөгчид мэдэгдэхдээ, нэг л нөхцөлд умардын санал таатай байж мэднэ гэсэн юм. Хэрвээ Пхеньян нь НҮБ -ын АЗ-ийн тогтоолуудын дагуу Умард солонгосоос шаардаад байгаа цөмийн бүх хөтөлбөрүүдийг зогсоож, солонгосын хойгийг бүр мөсөн цөмийн зэвсэггүй болох олон улсын үүргүүдээ биелүүлэх юм бол уг саналыг хүлээж авах боломжтой.

Чухамдаа энэхүү болзолыг шудрага гэж үзэж болох юм- гэж Андрей Иванов ярьж байна. Ингэхдээ Умард солонгосыг тогтоол зөрчихөд хэд хэдэн үйл явдал хүргэснийг мартвал шүү дээ. Америкчууд умард солонгосын банкны данснуудыг хаасан юм уу, аль эсвэл АНУ-ын шаардсаны дагуу Умардын дансуудыг хаасан, хүмүүнлэгийн тусламж олгохыг саатуулсан, Өмнөд солонгост Ли Мен Бак засгийн эрхэнд ирсний дараа өмнөдийн эсрэг тэмцэл улам хурцадсан. Мөн Саддам Хусейн болон Муаммар Каддафи нарын олон улсын хүний эрхийн хэм хэмжээний хүчирхэг гүрнүүдийн эмгэнэлт шалтгаантай хувь тавиланг хэлэх байна. Эд бүгд нь умард солонгосын удирдагчдад ирээдүй рүү өөдрөг харах үндэслэл өгөхгүй байна.

Пхеньян нь Вашингтоны урьдчилсан нөхцөлийг биелүүлж, зөвхөн харилцан ярианд хүрэхийн тулд тэд өөрийн цөмийн зэвсгийг устгана гэвэл дэндүү гэнэн юм. БНАСАУ нь цөмийн бөмбөгийг харилцан ярианд жинтэй баримттай байхын тулд бүтээжээ. Пхеньян хэрвээ тэд зэвсгээ хорогдуулвал тэдэнтэй ярихгүй, харин Ирак, Ливийн нэгэн адил болж мэднэ гэж сэрэмжилж байна гэж оросын шинжээч таамаглаж байна.

Тиймээс хэрвээ АНУ харилцан ярианаас тагалзвал, Умард солонгост цөмийн бамбайгаа барьж байгуулахаас өөр юу ч үлдэхгүй. Хэзээ нэгэн цагт америкчууд нь БНАСАУ-тай яриа хэлэлцээрийн ширээний ард сууж л таарна. Ингэхдээ хэн нэгэнд таалдагдаж байна уу, үгүй юу, тэднийг хүндэтгэх ёстой, тэдний ашиг сонирхолыг тооцох ёстой, тийм бүрэн чадавхтай цөмийн гүрэнтэй учирч мэдэх юм.